Математик хэсгээс юуг сурч болох вэ?

Хүмүүс манай сайтын Математик хэсэгтэй холбоотой асуулт олноор ирүүлж байгаа тул сайтын энэ хэсгээс та юу үзэх боломжтой талаар энэхүү нийтлэлийг орууллаа. Математик булан Үндсэн курс , Томьёонууд , Бодлогууд , Сорилго гэсэн 4 хэсэгтэй.

  • Үндсэн хэсэгт ЕБС-д үздэг математикийн хичээлийн агуулгыг бүрнээр нь оруулснаас гадна зарим төрлийн бодлогыг хэрхэн бодох аргачлал, техникийг үзүүлсэн материалууд байгаа. Энэ хэсгээс сурагчид математикийн хичээлийн сэдвийн талаарх суурь ойлголтыг мэдэж авахад зориулагдсан.
  • Томьёонууд хэсэгт дунд сургуулийн хэмжээнд бодлого бодоход ашиглагдах бүх томьёонуудыг бүлэг болгон оруулсан.
  • Бодлогууд хэсэгт ЭЕШ-ийн 2006-2015 оны хооронд ирсэн бодлогуудын 1-р хувилбарууд болон элсэлтийн шалгалтын бодлогуудаас оруулсан болно. Энд нийтлэгдсэн бүх бодлогууд бодолттойгоо байгаа.
  • Сорилго хэсэгт сурагчид өөрийн мэдлэгээ шалгах тестийг өгөх боломжтой. Тестийг бодлогууд хэсэгт нийтлэгдсэн бодлогуудаас санамсаргүй байдлаар сонгон авч явуулна. Сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтынхтай ижил сонгох болон нөхөх тест хэлбэрээр явагдана.

Математик хэсэг ерөнхий агуулгын хувьд ийм зохион байгуулалттай. Манай сурагчид болон эцэг эхчүүд шалгалт дөхөөд ирэхээр л бэлтгэл, давтлага гээд бужигнаад эхэлдэг. Нэгэнт тулаад ирсэн үед яаруу сандруу бэлтгээд үр дүн гарна гэдэгт нэг их итгэх хэрэггүй. Нилээд эртнээс суурьтай бэлтгэвэл амжилт гаргах бүрэн боломжтой. Гэхдээ сайтын энэ хэсэг зөвхөн шалгалтанд бэлтгэж байгаа хүмүүст зориулагдсан бишээ. Ямарч ангид сурдаг байсан үзэж байгаа программынхаа хүрээнд материалуудыг нэмэлт байдлаар ашиглах бүрэн боломжтой. Бид шалгалтанд бэлтгэхийг нэг багш эсхүл курс, давтлагад очоод хэдэн тоо яаж бодохыг харан хуулан авахаар төсөөлөөд сурчихсан юм шиг. Тэгээд түүнийгээ бэлтгэл хийлээ гэж үздэг. Үүнийг зүйрлэвэл тамирчин хүн бэлтгэл хийж байна гээд өөр хүний хийж байгаа зүйлийг хараад байгаатай ижил юм. Тэгэхлээр өөрөө хийж байж л бэлтгэл болох нь ойлгомжтой. Эндээс таны хүүхэд сайтаас юу олж авах боломжтой вэ? гэсэн асуулт гарна.

  • Эхний зүйл бол өөрийгөө дайчлан бие даан суралцах чадвар. Ерөөсөө сайтын үндсэн зорилго бол өөрийгөө хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Хүний хийж байгаа зүйлийг харж байхаар өөрөө нэг ч гэсэн бодлогыг ойлгон бодож сурах хэрэгтэй. Сайтын бодлогыг эхлээд өөрөө оролдоод үз. Чадахгүй бол бодолтыг харах гэх мэтээр
  • Дан ганц бодлого бодох нь өрөөсгөл тул сэдвийн ерөнхий ухагдхууныг давхар судлах боломжтой. Ерөнхий онолын мэдлэггүйгээр бодлого бодно гэдэг бараг бүтэшгүй зүйл
  • Бодлогын бодолтыг маш дэлгэрэнгүй тайлбарлан ашиглах томьёо, онолын ойлголтуудыг цуг оруулсан тул бүгдийг нэг дороос үзнэ. Бодолтыг үзэх болгонд тухайн бодлогод ашигласан томьёонуудыг харсаар түүнийг тогтооход амархан
  • Бодлого бодох аргачлалуудыг судлах боломж. Нэг сэдвийг хамарсан бодлогын төрлүүд тэдгээрийг бодох аргуудыг жишээн дээрээс судлах
  • Сорилго өгөн өөрийн мэдлэгээ шалгах. Өөрөөр хэлбэл бэлтгэлийн чанарыг тогтоох.
  • Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл давталт, мэдлэгийн түвшинг хянах боломжтой.

Үүнээс гадна хэрэглэгч хүсвэл сайтын бусад хэсгийн хичээлүүдийг сонирхох боломжтой. Ялангуяа хэрэглээний программуудыг ашиглаж сурах хичээлүүд сурагчдад цаашдаа нэн хэрэгтэй болно. Энэ бүгдийг та маш бага төлбөрөөр авах боломжтой. Үүний тулд та сайтад бүртгүүлээд өөрийн хүссэн хугацааны төлбөрөө төлөөд л гүйцээ.
Хэрвээ гэртээ интернеттэй бол онлайнаар өөрийгөө хөгжүүлэх хамгийн хямд, боломжийн арга гэдгийг та туршаад үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2705 Нийтийн

Манай сайтад бүртгүүлэн бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа сурагчдад зориулан сайтын Математик хэсэгт Сорилго дэд хэсгийг нээж байна. Математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол манай сайтын энэ хэсэгт та өөрийн бэлтгэлээ сорих боломжтой.

  Нээгдсэн тоо: 3785 Нийтийн

Сайтын материалууд төлбөртэй, төлбөргүй гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа юм. Энэ нийтлэлээр танд сайтын материалуудыг үзэх аргуудын талаар тайлбарлах болно. Сайтын материалууд дараах байдлаар хуваагдсан байгаа.

  • Нийтэд зориулагдсан. Та материалыг цааш унших гэсэн холбоосоор орон бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.
  • Олон нийтийн сүлжээний түгжээтэй
  • Бүртгэлтэй хэрэглэгчдийн
  • Тусгай эрхтэй хэрэглэгчдийн

Сүүлийн гурван хэсгийг тайлбарлавал.

  Нээгдсэн тоо: 6494 Нийтийн

Өнөөдөр бараг айл бүхэн гэртээ компьютертай болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ таны хүүхдүүдээ авч өгсөн компьютер тэдэнд хир зэрэг тус хүргэж байгааг нэг анзаараад үзээрэй. Хүүхдүүд зав л гарвал компьютер дээр суугаад (заримдаа бүр үргэлж байх нь ч бий шүү) интернетээр хэсээд байгааг бид хараад манай хүүхэд компьютерт их сайн болоод байгаа мэтээр ойлгож ердөө болохгүй шүү. Зарим хүмүүс энэ үзэгдлийг бүр магтаал байдалтай ярьж байдаг нь бүр ч гайхалтай. Яг юу хийж байгааг мэдэхгүйгээр юмыг үнэлэх тэр тусмаа магтах нь хортой. Өнөөдөр технологийн хөгжил дэвшил нь хүмүүст бүхий л мэдээллийг олж авах ашиглах боломжийг нээн өгсөн хэдий ч аливаа юм хоёр талтай байдгийн жишээгээр сөрөг үр дагаварууд нь дагаад өссөөр байна.

Тэгэхлээр бид хүүхдүүдээ яах гэж компьютер авч өгсөн бэ? гэдгээ нэг эргэн санах хэрэгтэй байх. Тоглуулах, интернетээр хэсүүлэх, элдэв төрлийн кино, бичлэг үзүүлэх, дуу хөгжим сонсуулах элдэв төрлийн үг хэллэгээр чат хийлгэх ... гэж компьютер аваагүй байх л даа. Хүүхдүүд компьютераа ашиглан их зүйлийг сурч мэдэж байгааг би энд үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ миний ажиглаж байгаагаар ихэнх компьютер хэрэглэгчид маань түүнийг ихэнхдээ дээр дурьдсан аргаар ашигладаг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 954 Нийтийн

Ковидоос болоод дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бараг бүхий л салбарын хөгжилд саатал хүндрэл үүссэн нь үнэн. Хүндрэлийг даван туулахаар манайхан эдийн засгаа сэргээе, боловсролын хоцрогдлыг арилгая, ард түмэндээ туслая гээд төрөл бүрээр шуугилаа. Гэтэл үнэн хэрэгтээ манайд нэг их хоцрогдол үүссэн эсэхэд би хувьдаа итгэдэггүй. Угаасаа бид дэлхийгээс нилээд хол бараг 30-40 жил түүнээс ч илүү хоцорсон яваа гэж боддог.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 765