Сайт 1000 бодлоготой боллоо

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

Сайтыг ямар нэгэн спонсор, бусад хүмүүсийн оролцоогүйгээр би өөрийн санаачлагаар ганцаараа ажлуулдаг. Уг нь хүмүүстэй хамтраад бүр том хэмжээний портал ажлуулах яриа байсан боловч манайхантай хамтран ажиллахад их төвөгтэй байснаас болоод бүтээгүй. Энд миний санаа санаачлага дутсан зүйл ч байгаа байх. Сайт ажиллаж эхлээд 4 жил болоход сайтад хандах хүмүүсийн тоо тогтмол өссөөр ирсэн ч идэвхи багатай байгаа асуудлын гол нь юм. Үүнийг дараах шалтгаануудтай болов уу гэж бодож байна.

  1. Сайтын зарим материал үнэтэй. Идэвхижүүлэхийн тулд сайтын материалуудаа бүгдийг үнэгүй болгочихгүй юу гэж бараг ихэнх хүмүүс хэлэх байх. Хэрвээ ямар нэгэн спонсортой байсан бол сайтын материалуудыг үнэгүй байлгаж болох ч хүмүүсийг үнэгүй зүйлд хэт дасгах ямар хор нөлөөтэйг бид бүгдээрээ туулж байгаа нь үнэн. Хүмүүст мөнгө тараах, хувьцаа үнэгүй эзэмшүүлэх, тусламж дэмжлэг, халамж гээд маш олон зүйлийг дурдаж болно. Эдгээр арга хэмжээнүүд хүмүүст тус болохоосоо илүү хор хүргэсэн гэдэгт би бат итгэлтэй байдаг. 1990 оноос бидний сонгон авсан замын үнэт зүйл бол эрх чөлөө байсан ч түүнээс хойш бараг 30 жил өнгөрөхөд бид бүх зүйлээ сайхан амлалт, өнөө, маргаашийг аргацаасан үнэгүй /хортой/ тусламж дэмжлэгт өгөөд дуусжээ. Иймээс би хүмүүсийг нэмж хордуулахыг хүсэхгүй. "Өгөөш зөвхөн хавханд л байдаг" гэдгийг та ч санаж яваарай. Тэгээд ч сайтын тусгай эрх тийм ч үнэтэй биш учраас үндсэн шалтгаан гэж харахгүй байгаа.
  2. Хүмүүсийн амарханаар, тансаг амьдрах мөрөөдөл. Мэдээжээр хүн бүр багахан /хөнгөн/ хөдөлмөрлөөд өндөр цалин хөлс авахыг хүсдэг нь түүний үндсэн араншин ч байж магадгүй. Ийм хандлага манайд хэтэрхий газар авсан нь түгшүүр. Гэтэл бидний бүтээн байгуулах гэж чадан ядан оролдож байгаа зах зээлийн нийгмийн үндсэн зарчим бол эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр зохицуулагдаж байдаг. Харин бидний мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээмжийн түвшин эрэлтээ хангаж чадахгүй байгаа учраас амьдралын чанар улам муудсаар байна. Эндээс амар, хөнгөн, тансаг амьдрал жинхэнэ мөрөөдөл болох нь гарцаагүй. Ийм хандлага газар авснаар хүмүүс нэн ялангуяа залуучууд суралцах чадвараа улам бүр гээн тогтвортой суун 2-3 хуудас материалыг ойлгох гэж оролдохоосоо илүү шоу, нийллэг, тоглоом наадам, нийгмийн сүлжээгээр хоорондоо чатлах /лав л сурч боловсрох тухай биш/ зэрэгт донтосноор бичгийн, хэлний, сэтгэн бодох чадваргүй болсоор байх шиг. Энэ нь бүх хүмүүст хамааралтай биш ч ихэнх масст хамаарна гэдэгт та итгэж болно. Амар, хөнгөн, тансаг амьдрах бодолтой хүнд өөрөө суралцах, өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн сайт хэрэггүй зүйл нь ойлгомжтой.  
  3. Боловсрол, мэдлэг, ур чадвар чухал биш. Манайхан боловсрол гэдгийг диплом гэж ойлгосон бололтой. Хэрвээ энэ үнэн бол мэдлэг, ур чадварын тухайд бол ярихад хэцүү. Диплом болон түүнтэй төстэй бичиг баримтууд бол тэр хүнийг тухайн сургуулийг дүүргэсэн гэдгийн баталгаанаас цааш илүү г илтгэхгүй гэж би боддог. Гэхдээ сурсан сургуулийн чанар, чансаанаас их зүйл хамаарахтай маргах зүйл үгүй ч ямар нэгэн нэр хүндтэй сургуулийг төгссөн гэсэн дипломтой л бол бүх асуудал шийдэгдэж байгаа хэрэг огт биш. Сургууль төгсөн диплом, зэрэг авсан цагаас мэдлэг, ур чадвар эзэмших ажил эхэлдэг гэдэг нь гарцаагүй үнэн. Иймээс хүмүүсийг бүх насаараа суралцдаг гэж ярьдаг. Харин манайд бол диплом үзүүлээд өндөр цалинтай, даргын ажил хийнэ гэсэн хүлээлтээс болоод хамаг зүйл буруугаар эргэдэг. Сургуульд олж авсан багахан мэдлэгээр бүгдийг зохицуулах гэснээс болоод гадаадад гарч хар ажил хийх, намын нөхдүүдийн цүнхийг зөөх, элдэв хөдөлгөөнд нэгдэх гэх мэтээр шал өөр чиглэлд явна. Зарим нэг нь онож болох ч энэ сугалаанд хожихтой ижил зүйл ч залууст иймэрхүү санаа улам гүн сууж байгаа нь туйлын харамсалтай. Эндээс боловсрол, мэдлэг, ур чадвар чухал биш сугалаанд хожихын хүсэл мөрөөдөлд авсан хүнд манай сайт шиг хэрэггүй зүйл байхгүй болов уу.     
  4. Нийгмийн ядуурал. 1990 оны хувьсгалыг би эрх чөлөөтэй сэтгэж амьдрах боломжийг нээсэн л гэж үздэг. Түүнээс бид гоё тансаг амьдралын замд орсон гэж хардаггүй. Хэн хөдөлмөрлөсөн нь илүүг олно гэдэг аль ч нийгмийн хууль. Эрх чөлөөтэй сэтгэж, ажиллах болсны үр дагавар бол нийгмийг баян, дунд, ядуу давхрагад хуваах нь гарцаагүй. Бид яг энэ замаар л явж байгаа. Зүй нь бол баян, ядуу давхрага бага харин ихэнх нь дунд давхрагад багтах ёстой гэдэг юм билээ. Манайд бол баянгаас дунд нь их дундаас ядуу нь их буюу пирамид хэлбэрийн тогтолцоотой болоод байх шиг. Одоо ядуу хэсэг нь нийт пирамидын эзэлхүүний бараг 70 гаруй хувийг эзлэх болоод байгаа нь тун аюултай. Ядуу хэсэг ихсэх тутам тэдгээр хүмүүс зөвхөн өдрийн хоолны тухай бодохоос ямар нэгэн мэдээллийг мөнгө төлөн авна гэдэг юу л бол.

Дээрх шалтгаануудаас гадна бидний интернет ашиглах, сайтаас мэдээллийг олон авах, төлбөртэй сайтуудын ажиллагааны ерөнхий зарчим гэх мэтийн зүйлүүдийг сайн мэдэхгүйтэй холбоотой зүйлүүд байдаг байх. Гэхдээ эдгээр нь үндсэн шалтгаан биш. Манайхан юмны учрыг олон дасан зохицохдоо гаргууд ард түмэн.

Материаллаг талаасаа ихийг төлөөд ихийг авч болох ч сурч боловсрох тал дээр багыг эсхүл юу ч төлөхгүйгээр ихийг сурч болно. Энд таны хүсэл, зориг, тэвчээр, хичээл зүтгэл гол хүчин зүйл гэдгийг санаарай.

Таныг миний санаа бодлыг тэвчээртэй суун уншсанд гүнээ талархая.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3795 Нийтийн

Сайтын материалууд төлбөртэй, төлбөргүй гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа юм. Энэ нийтлэлээр танд сайтын материалуудыг үзэх аргуудын талаар тайлбарлах болно. Сайтын материалууд дараах байдлаар хуваагдсан байгаа.

  • Нийтэд зориулагдсан. Та материалыг цааш унших гэсэн холбоосоор орон бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.
  • Олон нийтийн сүлжээний түгжээтэй
  • Бүртгэлтэй хэрэглэгчдийн
  • Тусгай эрхтэй хэрэглэгчдийн

Сүүлийн гурван хэсгийг тайлбарлавал.

  Нээгдсэн тоо: 7629 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

  Нээгдсэн тоо: 969 Нийтийн

Ковидоос болоод дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бараг бүхий л салбарын хөгжилд саатал хүндрэл үүссэн нь үнэн. Хүндрэлийг даван туулахаар манайхан эдийн засгаа сэргээе, боловсролын хоцрогдлыг арилгая, ард түмэндээ туслая гээд төрөл бүрээр шуугилаа. Гэтэл үнэн хэрэгтээ манайд нэг их хоцрогдол үүссэн эсэхэд би хувьдаа итгэдэггүй. Угаасаа бид дэлхийгээс нилээд хол бараг 30-40 жил түүнээс ч илүү хоцорсон яваа гэж боддог.

  Нээгдсэн тоо: 2741 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 446

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 722

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 864

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 854

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1433

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 748

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253