Хичээлээр жигүүрийн Сокольскийн гараа, Гробийн дайралт, Мc3 эхлэл, Бенко, Билек, Барцийн гараануудын талаар авч үзье. Гараануудыг өргөн ашиглаад байдаггүй тул ийм ердийн бус гарааг хэрэглсэн үед хариу нүүдлийг олохгүй будлих бүр хожигдох тохиолдол гарч мэдэхээр. Тиймээс гарааны санаануудыг ойлгоод хэрхэн хариу нүүхийг мэдэж байхад илүүдэхгүй. Эхлээд Бенко, Билек, Барцийн гарааг авч үзье.
[Event "Бенко, Билек, Барцийн гараа"] 1. g3 {нүүдлийг олон шатарчид хэрэглэж байсан ба хувилбарын боловсруулалтад Бенко, Билек, Барц их мастерууд хамгийн их хувь нэмэр оруулсныг хүндэтгэн тэдний нэрийг өгсөн. Энэ схем ихэнхдээ хуучин энэтхэг гараанд шилждэг.} e5 {өрсөлдөгч онцгой саад хийхгүй бол төвийн төлөө тэмцэх нь логиктой. Цагаан эхний нүүдлээр ямар нэгэн гарааг тодорхойлоогүй тул хар өөрийн хүслээр байгуулалтаа сонгох боломжтой.} (1... f5!? {гэж тоглон голланд схемд шилжиж болно.}) 2. Bg2 ({Рети - Алехин (1925) нарын сонгодог өрөгт} 2. Nf3 e4 3. Nd4 d5 4. d3 exd3 5. Qxd3 Nf6 6. Bg2 Bb4+ {гээд хар гарааны асуудлаа хөнгөн шийдсэн.}) 2... d5 3. d3 ({эсхүл} 3. c4 dxc4 4. Qa4+ Bd7 5. Qxc4 Bc6 6. Nf3 Nd7 7. O-O Bd6 8. b3 Nb6 9. Qc2 Nf6 10. Bb2 Qe7 11. d3 O-O 12. Nbd2 Rfe8 {гээд тэнцүүхэн. Барц - Клюгер, 1958}) 3... Nc6 {төвийг бэхжүүлсэн. Цагаан илүү темптэй хуучин энэтхэг хамгаалалтын санааг хэрэглэвэл аюултай байж болох тул хар оновчтой нүүх хэрэгттэй.} 4. Nf3 Be6 (4... Nf6 {оновч багатай.} 5. O-O Be7 6. Bg5 O-O 7. Nc3!? Be6 8. e4 d4 9. Ne2 Nd7 10. Bd2 a5 11. c3! {гээд хард асуудал үүссэн. (Гуфельд - Ермолинский, 1994)}) 5. c3 f6 6. b4 Qd7 7. O-O Nge7 8. b5 Nd8 9. a4 g5 10. Nbd2 g4 11. Nh4 Ng6 12. e4 Nxh4 13. gxh4 d4 {гээд хурц байрлал үүссэн. Цагаан хүүний сулралын нөхөөст бэрсний жигүүр, төвд сөрөг тоглолттой нь талуудын боломжийг бараг тэнцвэржүүлнэ. (Косич - Миладинович, 1994)}