Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 247 Төлбөртэй

Шатрын тоглолтод хар тал хэрэглэдэг олон төрлийн хуучин энэтхэг байгуулалт эртнээс орж ирсэн хэдий ч цаг хугацааны явцад зарим өөр гараануудын адилаар илүү темптэйгээр хуучин энэтхэг хамгаалалтаар цагаан тоглох санаа үүссэн. Өнөө цагт хуучин энэтхэг гараа гарааны давууд тэмүүлэхгүйгээр хэдийгээр нарийн ч тэнцүүхэн тоглолтыг хүссэн шатарчдын дунд ихээхэн өргөн дэлгэрсэн.

Нээгдсэн тоо: 285 Бүртгүүлэх

XIX зууны Английн алдартай шатарчин Бердийн нэрийг авсан энэ гараа нь голланд хамгаалалтыг анхдагч байдлаар тоглох гэсэн оролдлого. Гараа сонирхолтой тоглолтод хүргэдэг ч эхний нүүдлээр үндэслэгдэх гарааны хууль ёсны давууг авах бага боломжийг өгдөг. Иймээс Бердийн гарааг ховор хэрэглэдэг.

Нээгдсэн тоо: 229 Нийтийн

Хагас хаалттай гараа багц хичээлийн сүүлийн гараа болох Бэрсний хүүний гарааг танилцуулая. Шатарыг гайгуй суръя гэвэл гарааны онолыг нилээд суурьтай судлах хэрэгтэй. Иймд сайтын Багц хичээлүүд хэсгээс шатрын гарааны хичээлүүдийг сонирхохыг зөвлөе. Гарааны онолын мэдлэг муугаас үүдэн эхний нүүдлүүдэд алдаа хийн хожигдох явдал шатар сонирхогчдын дунд маш түгээмэл байдаг. 

[Event "Бэрсний хүүний гараа. 1-р хэсэг"] 1. d4 {энэ гараа цагаан өргийг 1. d2-d4 нүүдлээр эхлүүлээд c2-c4 түлхэлтэд яардаггүй хэдэн системийг нэгтэгдэг.} Nf6 2. Bg5 {харилцан боломжуудтай хурц тоглолтод хүргэдэг Тромповскийн дайралт гэж нэрлэдэг бага судлагдсан үргэлжлэл.} Ne4 ({цагаан бат бэх хүүний төв үүсгэх} 2... e6 {боломжтой ч хард хоёр тэмээний давууг өгдөг.} 3. e4 h6 4. Bxf6 Qxf6 5. Nc3 d6 (5... Bb4!?) 6. Qd2 g5 7. Bc4 Nc6 8. Nge2 Bg7 9. Rd1 Bd7 10. O-O O-O-O 11. Nb5 {тоглолтын санаачлага цагаанд. (Ананд - Карпов, 1998)}) (2... c5 3. Bxf6 gxf6 4. d5 Qb6 {үргэлжлэл нарийн тоглолтод хүргэнэ.}) 3. Bh4 (3. Bf4 c5 4. d5 Qb6 5. Bc1 e6 6. f3 Qa5+!? 7. c3 Nf6 8. e4 d6 {нарийн тоглолттой үргэлжлэл тохиолдож байсан. (Ван дер Виль - Каспаров, 1982)}) (3. h4!? {нүүдэл сонирхолтой. (Миладинович - Сулскис, 1994)}) 3... d5 (3... c5 {хариулт боломжтой. Жишээ нь} 4. f3 g5! 5. fxe4 gxh4 6. e3 Bh6 7. Kf2! (7. Qd3 Nc6 8. Nd2 cxd4 9. exd4 Qb6 10. Nb3 a5 11. a4 d5! {муу. Хар давуутай. (Бондаревский - Болеславский, 1945)}) 7... e6 8. Nd2 {цагааны байрлал илүү аятайхан.}) 4. f3 Nd6 5. Nc3 c5! 6. dxc5 Nf5 7. Bf2 d4 {хүүний нөхөөст хар хүчтэй санаачлагатай. (Шерешевский - Тукмаков, 1981)}

Нээгдсэн тоо: 282 Төлбөртэй

Энэхүү гамбит 1896 онд Будапештэд М.Адлер - Г.Мароци нарын өрөгт анх тоглогдсон. Цааш Унгарын И.Абоньи, Ж.Барас, Д.Брейер зэрэг мастерууд дэлгэрэнгүй судалгааг хийснээр нилээд практик амжилтанд хүрсэн ч 1925 онд А.Алехиний хоёр хожлын дараагаар гарааны нэр хүнд унасан байдаг. Өнөө цагт Будапештийн гамбитийг харын тоглолтод ямар нэгэн түвшинд хангалттай зөв арга гэж үздэг ч нилээд эрсдэлтэй. Их мастеруудийн өрөгт гараа ховор тохиолддог.

[Event "Будапештийн гамбит"] 1. d4 Nf6 2. c4 e5 {Унгарын мастерууд боловсруулсан төвийн тэмцлийн ямар нэгэн бэлтгэлгүйгээр хийгдсэн энэ гамбитийн нүүдлийн дүнд хар хэдэн чухал темп алдсанаар тэдэнд сайнгүй нь батлагдсан.} 3. dxe5 Ng4 ({хааяа} 3... Ne4 {гэж тоглодог. Цагаанд} 4. Nd2 {сайн. Жишээ нь} (4. Qc2 {-ын дараа ч цагаан давууг авна. Жишээ нь} d5 5. exd6 Bf5 6. Nc3 Nxd6 (6... Ng3 {муу} 7. Qa4+ Bd7 8. Nb5!) 7. e4 Nxe4 8. Bd3 (8. Nxe4 {гэвэл} Bb4+) 8... Nxf2 9. Bxf5 Nxh1 10. Nf3 Bc5 11. Ne4 {гээд хар хамгаалахад хүнд.}) 4... Nc5 5. Ngf3 Nc6 6. g3 Qe7 7. Bg2 {одоо} Nxe5 {гэвэл} 8. Nxe5 Qxe5 9. O-O {гээд цагаан хөлөлгөөнд давуутайн дээр төвийн нүднүүдэд хүчтэй дарамттай.}) 4. Nf3 (4. f4 {аюултай.} Bc5 5. Nh3 d6 6. exd6 O-O 7. dxc7 Qxc7 8. Nc3 Bb4 {гээд хар хүчтэй дайралттай.}) ({хурц тоглолтод} 4. e4 {хүргэнэ.} Nxe5 5. f4 Nec6 (5... Ng6 {боломжтой.}) 6. Be3 Na6 7. Nc3 Bc5 {цагаан өөрийн давууг батлахад хүндхэн.}) 4... Nc6 (4... Bc5 {хувилбарт цагаан давуугаа хадгална. Жишээ нь} 5. e3 Nc6 6. Be2 Ngxe5 7. Nc3 d6 8. O-O O-O 9. b3 Bf5 10. Bb2 Re8 11. Na4 Bb6 12. Nxb6 axb6 13. Nd4 Bd7 {гээд хар амаргүй хамгаалалтад шилжинэ.}) 5. Bf4 Bb4+ (5... f6 6. exf6 Qxf6 7. Qd2 Bb4 8. Nc3 Bxc3 9. bxc3 d6 10. e3 {-ын дараагаар хар хүүний хангалттай нөхөөсгүй.}) 6. Nbd2 {Рубинштейний санал болгосон нүүдэл. Ийм үргэлжлэлд цагаан удаан хугацааны дарамтыг авдагийг практикаар нотлогдсон.} Qe7 7. a3 Ngxe5 8. Nxe5 (8. axb4?? {гэвэл} Nd3#) 8... Nxe5 9. e3 Bxd2+ 10. Qxd2 d6 11. Be2 {цагаан хоёр тэмээтэй ба төвд идэвхитэй байрлалтай.}

Гамбитийн жишээ өрөгийг харцгаая

Нээгдсэн тоо: 231 Нийтийн

Голландийн шатарч Элиаса Стейн (Elias Stein) 1789 онд нийтэд танилцуулсан. Хамгаалалтын Стаунтоний гамбит, Ильин-Женевскийн систем, "Чулуун хана" хувилбарууд хамгийн ихээр тархсан. Сүүлийн жилүүдэд голланд хамгаалалт болон хуучин энэтхэг хамгаалалтын санаанд суурилсан Ленинградийн системийг өргөнөөр хэрэглэх болсон. Хичээлээр гарааг хэрэглэсэн жишээ өргийг авч үзье. Өргийн өрнөлийг ойлгохын тулд гарааны онолын хичээлийг үзэхийг зөвлөе.

Нээгдсэн тоо: 257 Төлбөртэй

Хичээлээр хагас хаалттай төрөлд ордог Голланд хамгаалалтын талаар авч үзье. Гараа г Голландийн шатарч Элиаса Стейн (Elias Stein) 1789 онд нийтэд танилцуулсан. Хамгаалалтын Стаунтоний гамбит, Ильин-Женевскийн систем, "Чулуун хана" хувилбарууд хамгийн ихээр тархсан. Сүүлийн жилүүдэд голланд хамгаалалт болон хуучин энэтхэг хамгаалалтын санаанд суурилсан Ленинградийн системийг өргөнөөр хэрэглэх болсон.
Орчин үеийн тэмуээнүүдэд гарааг төдийлөн хэрэглээд байдаггүй.

Жич: Ямарваа зүйлийг сурая гэвэл эхлээд онолын суурь мэдлэгтэй болохгүй бол та нэг сайн үр дүнд хүрэхгүй. Иймээс шатрын гарааны хичээлүүдийг сайтар судлахыг зөвлөе.

Нээгдсэн тоо: 292 Төлбөртэй

Аливаа зүйлийг сурахад таниас нилээдгүй тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, сахилга батыг шаардана. Хүмүүс мөнгө төлчихвөл сурчихдаг гэж бодоод байдаг бололтой. Мөнгө төлөөд хоол унд, хувцас хунар, эд хөрөнгийг шууд авч болохоос мэдлэг, боловсрол, ур чадварыг авахгүй. Үүнийг сайтар эрэгцүүлэн бодоорой. Үүнээс гадна ямарч зүйлийг сурах суурь бол сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх, тасралтгүй суралцах юм. Сайтад тавигдаж буй материалууд танд энэхүү суурийг олон авахад л туслах зорилготой. Сурах суурийг тавихад математик, шатар маш том үүрэгтэй гэдгийг хүн төрөлхтөний түүх баталсан зүйл тул бүх хүмүүс бүр багаасаа үүнд суралцах хэрэгтэй гэж бодогдоно.

Энэ удаад шатрын онолчдын дунд томоохон байр суурьтай А. Нимцович боловсруулан, хөгжүүлсэн хамгаалалтын системийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн танилцуулъя. Хамгаалалт бэрсний гамбитийн эсрэг маш сайн үр дүнтэй байгуулалтыг үүсгэдэг гэдэг нь өргүүдээс харагдана.

Нээгдсэн тоо: 282 Нийтийн

Шатар сурах энгийн хэдий ч муугүй тоглож сурахад онолын мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Тэр дундаа гарааны онолыг сайтар ойлгож судлан өргийг тодорхой гараагаар эхлүүлэхгүй бол эхний хэдхэн нүүдэлд алдаа гарган өргийн хувь заяаг шийдэх нь бишгүй тохиолддог. Та сайтад нийтлэгдсэн шатрын гараануудыг судлан өөрийн тоглолтод хэрэглэвэл тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байж болно. 

[Event "Скопле, 1972."] [White "Доннер"] [Black "Портиш"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. e3 c5 5. Bd3 Nc6 6. Nf3 Bxc3+ 7. bxc3 d6 8. e4 (8. O-O e5 9. Nd2! {уян үргэлжлэл. Одоо хамгийн оновчтой хариулт} O-O! {юм. Балашов - Ваганян (1989) нарын өрөг}10. d5 Ne7 11. e4 h6! 12. Re1 Nh7 13. Nf1 f5! {гэж үргэлжлэн хар сайн тоглолтыг авсан.}) 8... e5 9. d5 Ne7 10. Nh4 h6 11. f3? {Уйтгартай нүүдэл.} ({цагаан} 11. f4! O-O {-ийн дараагаар үүсэх хурцатгалыг сонирхохгүй бол тэдэнд морио g2 -оор дамжуулан e3 -д шилжүүлэх} (11... exf4 {муу.} 12. Bxf4 g5 13. e5! {гээд цагаан хүчтэй дайралттай.})) (11. g3 {гоё үргэлжлэл байсан. Жишээ нь} g5 12. Ng2 Bh3 13. Ne3 Qd7 14. f3 O-O-O 15. Rb1 Kb8 {харилцан боломжуудтай нарийн тоглолттой. (Хюбнер - Тимман, 1981)}) 11... Qa5! 12. Qc2 g5 13. Nf5 Nxf5! (13... Bxf5 {-аас хамаагүй хүчтэй. e7 -гийн морь ирээдүй муутай.}) 14. exf5 Bd7 {хэрэг гарвал тэмээ "францын" a4 нүдийг авах боломжтой.} 15. h4 ({цагаан} 15. g4 {гэж тоглож амжихгүй.} Ba4! 16. Qd2 O-O-O 17. h4 e4! {гээд төвд үлдсэн ноён дайралтад өртөнө.}) 15... g4 16. fxg4? {цагаан хэдэн сайнгүй нүүдэл хийснээр маш хурдан ялагдсан.} ({Портишийн зөвлөмжөөр} 16. h5 {гэж тоглох хэрэгтэй байсан.}) 16... Nxg4 17. Be2 Rg8 18. Bxg4? Rxg4 19. Bxh6 Bxf5! {үхлийн цохилт.} 20. Qxf5? ({цагаан шууд хожигдохгүйн тулд} 20. Qd2 {гэж тоглох ёстой ч} Be4! {-ийн дараа тэдний байрлал аймшигтай. Тэмээний хаяаг авсны дараагаар мад болно.}) 20... Qxc3+ 21. Kf2 Qb2+ 22. Ke3 Rxg2 {олон тооны мадны заналаас хамгаалалт байхгүй тул цагаан буусан.}

Нээгдсэн тоо: 359 Бүртгүүлэх

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг. Хичээлд гарааны 2, 3, 4 -р хувилбаруудыг авч үзнэ. 1-р хувилбарыг Нимцовичийн хамгаалалт 1-р хэсэг хичээлээс үзээрэй.

Нээгдсэн тоо: 275 Төлбөртэй

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124