Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 1211 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог болон дөрвөн хүүний хувилбарыг авч үзнэ.

Нээгдсэн тоо: 1222 Нийтийн

Хэрэглэгчид сайтад гар утас, планшет гэх мэт жижиг төхөөрөмжүүд ашиглан хандах нь их байгааг хандалтын судалгаа харуулсан тул сайтын хэрэглэгч талын интерфейсийн загварыг бүхэлд нь шинэчлэн жижиг дэлгэц дээр үзэхэд эвтэйхэн болгон боловсрууллаа. Сайтын материалуудын харагдах хэлбэрт онцын өөрчлөлт ороогүй боловч хэрэглэгч нэвтрэх, бүртгүүлэх, нууц үгийн сэргээлт хэсгүүд бүхэлдээ шинэчлэгдсэн тул энд үндсэн өөрчлөлтийн талаар танилцуулъя.

Нээгдсэн тоо: 899 Төлбөртэй

Хаалттай гараа багц хичээлийн сүүлийн гараа Чигориний хамгаалалттай таницахыг урья. Хүмүүсийн дунд шатрыг их тоглох тусам сайжирдаг гэсэн ойлголт их түгээмэл байдаг ч онолын үндсийг судлахгүйгээр дан ганц практикаар ямарч чиглэлд төдийлөн сайн амжилтад хүрэхгүй. Хэрвээ та гарааны эхний 5-8 нүүдэлд өргийн хувь заяаг шийдэх алдаа хийж байвал гарааны онолыг заавал судлах хэрэгтэй. Ийм зүйл эхлэн суралцагсад, сонирхогчдын дунд маш түгээмэл тархсан байдаг ч хүмүүс онолыг багшгүйгээр сурах боломжгүй гэсэн шалтгаанаар хойш тавьдаг нь буруу. Сайтад тавигдсан гарааны талаарх багц хичээлүүдийг системтэйгээр үзэн судалснаар та сонирхогчдын дундаа гарааны онолыын тодорхой мэдлэгтэй нэгэн болно гэдгийг батлан хэлье.

Санамж: Мэрэгжлийн шатарчдын хувьд бол тусдаа багш, дасгалжуулагч, сэтгэл зүйч гээд бүтэн багтай байж амжилтанд хүрдэг.

Нээгдсэн тоо: 637 Нийтийн

Хаалттай гараануудын нэг "Каталоний эхлэл" -ийн жишээ өрөгтэй танилцана уу. Мастеруудийн өргүүдээс тоглолтыг хэрхэн эхлүүлэх, шатрын үндсэн дүрмүүдийг яаж хэрэгжүүлж байгаа, тоглолтыг өөртөө ашигтайгаар хэрхэн хурцатгах гээд дайралт, хамгаалалт, стратегийн чухал онолуудыг практик тоглолтод яаж хэрэгжүүлэхийг сурах чухал ач холбогдолтой. Өргийн өрнөл үеийн боломжит хувилбаруудыг өөрөө цааш гүнзгийрүүлэн судлаж байгаарай.

Нээгдсэн тоо: 775 Төлбөртэй

Шатар олон жилийн түүхтэй бараг хүн бүр тоглон сонирхдог тоглоом. Шатрыг мэрэгжлийн түвшинд сурах өөрөө нилээд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан нүсэр ажил. Харин шатрыг боломжийн хэмжээнд сонирхогчдын дундаас дээш түвшинд тоглож сурах бол тухайн хүнээс л хамаарна. Энд ямар нэгэн курс, дамжаанд сураад байх шаардлагагүй өөрөө багахан хичээл зүтгэл гаргахад хангалттай. Шатрыг их тоглосноор сайн болно гэж зарим хүмүүс үздэг ч шатрын гарааны онол, тоглолтын үндсэн зарчмуудыг судлан ойлгохгүйгээр их тогловол ур чадварын хувьд тийм ч ахиц гарахгүй хий цаг үрсэн ажил болно гэдгийг санаарай.

Та шатар сонирхдог бол сайтын шатрын хичээлүүд болон гараануудын багц хичээлүүдийг анхааралтай үзэж судлахыг зөвлөе.

Нээгдсэн тоо: 470 Төлбөртэй

Ямарч тоглоомыг сурахад амархан боловч сайн тоглодог болоход таниас нилээд хүч хөдөлмөр шаардана. Хүмүүс шатарыг тогтмол тоглоод л байвал сайжирна гэж голдуу ойлгодог. Миний бодлоор шатар их тоглохоосоо илүү өөрөөсөө илүү түвшингийн хүмүүстэй тоглох, мастеруудийн тоглосон өргүүдийг судлан, шатарын онолыг хэрхэн оновчтой зөв ашиглаж байгаад суралцах нь илүү үр дүнтэй санагддаг. Иймээс сайтын шатарын хичээлүүд хэсэгт нийтлэгдсэн онол болоод мастеруудийн өргүүдийг үзэхийг зөвлөе.  

[Event "Брюссель, 1987."] [White "Каспаров"] [Black "Ван дер Виль"] 1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. e3 e6 5. Nf3 Nbd7 6. Bd3 Bb4 7. a3! Ba5 ({Каспаров - Хюбнер (1986) нарын өрөгт хар темп алдан} 7... Bd6 {гэж ухарсан. Цааш} 8. e4 dxe4 9. Nxe4 Nxe4 10. Bxe4 e5 11. O-O O-O 12. Bc2! {нүүдэлд Каспаров} ({харын санаа} 12. dxe5 Nxe5 13. Nxe5 Bxe5 14. Bxh7+ Kxh7 15. Qh5+ Kg8 16. Qxe5 Qd3! 17. c5 Be6 18. Bf4?! ({Гэхдээ Николич - Хюбнер (1987) нарын өрөгт} 18. Be3! {-ын дараагаар цагаан маш эвгүй төгсгөлд аажмаар хожсон.}) 18... Bd5 {хувилбараар нээгдсэн. (Ларсен - Бисгайер, 1968) нарын өрөгт хар удалгүй тэнцээнд хүрсэн.}) 12... Re8 {замыг сонгосон.} 13. Re1 exd4 14. Rxe8+ Qxe8 15. Qxd4 Be7 16. Bg5 Bxg5 17. Nxg5 Nf6 18. Rd1! Be6 19. Re1 Qd8 20. Nxe6 {гээд цагаан их давуутай болсон.}) 8. O-O O-O 9. Qc2 dxc4 10. Bxc4 Bc7 11. Ba2! {энэ системийн ердийн нүүдэл. Цагаан аюултай тэмээг отолтод оруулан c2 -ын бэрс c7 тэмээг ажиглах ажиллагааг хүчилсэн.} e5 12. h3! h6 {хар Тg5, Мg5 зэрэг цөмрөлтөөс хамгаалан e5 хүүг Бe7 эсхүл Трe8 гэж бэхжүүлэхээр төлөвлөсөн.} ({шууд} 12... Re8 {гэж тогловол} 13. Ng5 {гэх тул хүсэхгүй.}) ({харин} 12... Qe7 {гэвэл} 13. Bd2! {14. Мb5! гэх заналтай.}) 13. e4 Re8 14. Be3 Nh5?! 15. Rad1 exd4 (15... Qf6 {-д} 16. Nd5! {хүчтэй.}) 16. Bxd4! ({хар} 16. Nxd4 Bf4! {-д найдсан байх.}) 16... Qe7 17. e5 Nf8? {хар үр дүнтэй цохилтыг хараагүй бөгөөд тэдний байрлал найдваргүй болсон.} (17... Nf4 {илүү байсан. Одоо h5 морь тоглолтын гадна үлдэнэ.}) 18. Nb5!! {гэнэтийн цохилт.} Ne6 (18... cxb5? 19. Bc5 {-ын дараагаар хар бэрс баригдана.}) 19. Bxe6 fxe6 20. Nxc7 Qxc7 21. Qg6 Qf7 22. Qxf7+! {энгийн болоод сайн. Харын шатрууд эв нэгдэлгүйгээс үүдэн тэдний байдал найдваргүй болсон.} Kxf7 23. Be3 Rf8 ({морио чөлөөлөх} 23... g5 {оролдлогод цагаан} 24. g4! Ng7 ({эсхүл} 24... Nf4 25. Bxf4 gxf4 26. Rd4) 25. Nd2 Rd8 26. f4! {гэж хариулна.}) 24. Rd4 Kg8 25. Rfd1 b6 26. Rh4 Rf5 27. Nd4 {гээд хар буусан.}

Нээгдсэн тоо: 1236 Төлбөртэй

Бэрсний гамбитийн олон байгуулалтаас орчин үеийн томоохон тэмцээн болгон тохиолддог славян хамгаалалт том байрыг эзэлдэг. Өнгөцхөн харахад түүний "халхавч" мэт санагдах байгуулалтад стратегийн болоод тактикийн олон санаа нуугдаж байдаг. c7-c6 нүүдлийн үндсэн санаа нь цагаан хөлийн тэмээгээ хязгаарлахгүйгээр төвийг бэхжүүлэх. Үүний зэрэгцээ c7-c6 нүүдэл d5xc4 гээд цааш b7-b5 гэж бэрсний жигүүр дэх хүүний дайралтын урьдчилсан нөхцлийг үүсгэнэ. Зарим тохиолдолд хар c4 -ийг хадгалахаар тоглож болно. Эдгээр санаанууд славян хамгаалалтад харын стратегийг голлон тодорхойлдог. Славян хамгаалалт хичээлд үндсэн хувилбарыг үзсэн бол системийн өөр хоёр өрнөлийг авч үзье.

Нээгдсэн тоо: 1475 Нийтийн

Бэрсний гамбитийн олон байгуулалтаас орчин үеийн томоохон тэмцээнд болгон тохиолддог славян хамгаалалт том байрыг эзэлдэг. Өнгөцхөн харахад түүний "халхавч" мэт санагдах байгуулалтад стратегийн болоод тактикийн олон санаа нуугдаж байдаг. c7-c6 нүүдлийн үндсэн санаа нь цагаан хөлийн тэмээгээ хязгаарлахгүйгээр төвийг бэхжүүлэх. Үүний зэрэгцээ c7-c6 нүүдэл d5xc4 гээд цааш b7-b5 гэж бэрсний жигүүр дэх хүүний дайралтын урьдчилсан нөхцлийг үүсгэнэ. Зарим тохиолдолд хар c4 хадгалахаар тоглож болно. Эдгээр санаанууд славян хамгаалалтад харын стратегийг голлон тодорхойлдог.
Хамгаалалтын үүсэл хөгжилд польш, орос, чех, югославийн онолчид голлох хувь нэмрийг оруулснаар сляван нэрийг авсан хэрэг. Смыслов, Ботвинник нарын их мастеруудын гараанд сляван хамгаалалтыг хэрэглэдэг байсан.

Нээгдсэн тоо: 1490 Нийтийн

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэхтэй зэрэгцээд сурагчид, эцэг эхчүүд дамжаа, сургалтын төв, давтлага өгөх багшийн эрэлд гардаг бололтой. Энэ нь зүгээр сууж байснаас арай дээр гэж үзэж болох ч нэгэнт оройтсон ажил юм даа. Элсэлтийн шалгалт 2-3 сарын дараа эхлэх гэж байхад давтлага, дамжаагаар бүтэн 6-7 жилийн програмыг сурчихдаг бол сайхан л юм. Уул нь шалгалтын бүртгэл эхлэхтэй зэрэгцээд чухал сэдвүүдийг давтан харах, шалгалт өгөх арга техникт түлхүү анхаарах буюу олж авсан мэдлэгээ цэгцлэх ажиллагааг эхэлмээр байгаа юм. Гэтэл манайхан хоцрогдол арилгах, давтлага авах, заалгах, яаж хурдан сурах гэх мэтийн сонин зүйлээр хөөцөлдөн эцэстээ шалгалтын материалын түлхүүрийн эрэлд гарснаар дуусдаг нь ердийн үзэгдэл болжээ.

Нээгдсэн тоо: 684 Төлбөртэй

Бэрсний гамбитийн хамгаалалтын системийн олон хувилбарт хар хүүний төвийг хамгаалахгүйгээр d5 хүүг c4 хүүгээр солиод дараа нь тэдний боднууд төвийн чухал нүднүүдийг хяналтандаа авдаг. Рагозиний хамгаалалт өөрийн практик үнийг олон тэмцээнд баталж чадсан.

[Event "Рагозиний хамгаалалт. I-р хэсэг"] 1. d4 d5 2. c4 e6 3. Nc3 Nf6 4. Nf3 Bb4 {нүүдлээр Чигориний хамгаалалттай санааны агуулгаараа ижил язгууртай Рагозиний гарааны систем эхэлдэг.} 5. Qa4+ (5. Qb3 {-гаас гадна 5. Бc2, 5. e3 үргэлжлэлүүд байдаг ч 5. Бb3 -ийн дараагаар өргийн өрнөл Рагозиний хамгаалалтын энэ хувилбарын үзэл санаанд бүрэн тохирдог.} Nc6 {-гийн дараагаар} 6. e3 O-O 7. a3 {гээд c4 дээр солилцоод} dxc4! 8. Bxc4 Bd6 {гээд идэвхитэй байрлал авдаг.}) 5... Nc6 6. Bg5 (6. Ne5 {-д} Bd7 {гэж хариулах нь хамгаас илүү. Жишээ нь} 7. Nxd7 Qxd7 8. a3 Bxc3+ 9. bxc3 O-O 10. e3 a6 11. Be2 ({11. Тe2 -ын оронд} 11. Qc2 {хүчтэй.}) 11... b5 12. cxb5 axb5 13. Qxb5 Rfb8 14. Qd3 Na5 15. O-O Qc6 {гээд хүүний хаяагаар сайн тоглолттой. (Толуш - Сокольский, Ленинград, 1938)}) 6... h6 7. Bxf6 {цагаан e2-e3 гэж төвийг бэхжүүлэхийг хүсэж байгаа ч энэ тохиолдолд хар хөлийн тэмээгээ идэвхигүй үлдээхийг хүсэхгүй.} Qxf6 8. e3 O-O 9. cxd5 exd5 {хувилбарын эгзэгтэй байрлал. Хар төвд идэвхитэй боломжуудгүй болсон. c6 морины байрлал сайнгүй. Цааш үйл явц} 10. Qc2 (10. Rc1 Rd8 11. a3 Bf8 12. Bd3 Be6 13. Bb1 a6 14. O-O {цагаан арай илүү боломжтой ч харын байрлал бат бэх. (Баникас - Эльвест, 2002)}) (10. Be2 a6 11. a3 Bxc3+ 12. bxc3 Qd6 13. O-O {бараг тэнцүүхэн. (Грабарчук - Критц, 2003)})

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 21

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 51

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 51

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 53

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 67

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 67

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 62

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 54

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 70

 
Энэ долоо хоногт

2.0(15) үет бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 1511

 

тэгшитгэлийн хамгийн их сөрөг язгуурыг ол.

Нээгдсэн тоо : 907

 

тэнцэтгэл бишийн системийг хангах x -ийн натурал утгыг ол.

Нээгдсэн тоо : 267