1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.
Гарааны жишээ өргүүдтэй танилцахын өмнө Каро - Канн хамгаалалтын өөр нэгэн хувилбартай таницая.
[Event "Каро - Канн хамгаалалт. II -р хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. exd5 cxd5 4. c4 {хар өөрийн байрлалыг муутгахгүйн тулд бодлоготой болоод оновчтой хамгаалах ёстой.} Nf6 5. Nc3 e6 {хамгийн энгийн хариу.} ({Ботвинник - Флор (1933) нарын өрөгт} 5... Nc6 6. Bg5 dxc4 (6... Qb6 {-д} 7. cxd5 {хүчтэй хариулт.}) 7. d5 Ne5 8. Qd4 {гээд цагаан санаачлагыг булаасан.}) 6. Nf3 ({цагаан төвийн хурцадмал байдлыг султган} 6. c5 {гэж тогловол} Be7 {гээд цааш O-O дараачаар хар b7-b6 нүүдлээр c5 хүүний устгалд орно. Жишээ нь} 7. Nf3 O-O 8. Bg5 Nc6 9. Bb5 h6 10. Bxf6 Bxf6 11. O-O Ne7!? 12. b4 b6 {гээд сөрөг тоглолттой.}) 6... Be7 7. cxd5 Nxd5 8. Bb5+ Bd7 9. Bxd7+ ({эсхүл} 9. Qa4 Nb6 10. Bxd7+ Qxd7 11. Qxd7+ N8xd7 12. O-O O-O {гээд бараг тэнцүүхэн. (Хенсел - Рейс, АНУ, 1997)}) 9... Qxd7 10. Ne5 Nxc3 11. bxc3 Qd5 {байрлалыг хураангуйлахгүйгээр цагаан сэлгэхэд хүнд. Талуудын боломжууд тэнцүүхэн. 8. Тb5+ ын оронд 8. Тc4 хүчтэй.}
Ямар нэгэн зүйлд суралцахад таниас нилээд тэсвэр хатуужил, хүсэл зоригийг шаардана гэдгийг санаарай. Жишээ өргүүдтэй танилцахын өмнө онолын Каро - Канний хамгаалалт I , Каро - Канний хамгаалалт II хичээлүүдийг үзэхийг зөвлөе.