c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой тактик бол Испани өргийн санаа. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг. Өргийг их мастерууд тоглолтондоо өргөн ашиглахын дээр шатар сонирхогчдын дийлэнх нь энэ гараагаар ихээр тоглодог. Гарааны онолын хэсгийн хичээлүүдийг үзсэн бол одоо гарааг мастерууд өрөгтөө хэрхэн ашиглан тоглосон жишээнүүдийг үргэлжлүүлэн харцгаая.
Сайтын зарим материалуудыг үзэхийн тулд та тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг сануулъя. Өөрийгөө хөгжүүлэхэд багахан хэмжээний төлбөрөөс зайлсхийх хэрэггүй болов уу. Хүн өөрийгөө дайчлан суралцаж чаддаг болсны дараа л жинхэнэ сурах үйлс эхэлдэг гэдгийг ойлгоорой. Бие даан судалж сураагүй хүн олигтой мэдлэгтэй болно гэдэг юу л бол. Энэхүү хоосон зайг нөхөхөд сайтын зорилго оршиж байгаа болно.