Шатрын онолын мэдлэгээ бататгах хамгийн сайн арга бол мастеруудын өргийг судлах. Итали өргийн жишээнүүдээс мастерууд гарааг хэрхэн хийж байгааг сайн судлан суралцаарай.
Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.
Нээгдсэн тоо: 1581 Төлбөртэй
Шатрын онолын мэдлэгээ бататгах хамгийн сайн арга бол мастеруудын өргийг судлах. Итали өргийн жишээнүүдээс мастерууд гарааг хэрхэн хийж байгааг сайн судлан суралцаарай.
Нээгдсэн тоо: 1099 Төлбөртэй
Гарааг 1824 онд английн шатарчин Д.Эванс зохиосон. Эвансын гамбит нь хурц тэмцэлтэй, хоёр талд харилцан боломжууд бүхий сонирхолтой, нарийн гараа. Гарааг А.Андерсен, П.Морфи, М.Чигорин нарын мастерууд тоглолтод чадамгай ашигласан байдаг. Орчин цагт гроссмейстер Е.Свешников болон дэлхийн 13 дахь аварга Г.Каспаров зэрэг олон шатарчдын хүчин зүтгэлээр Эвансын гамбит томоохон тэмцээнүүдэд харагдах болсон.
Хичээлээр 5... Тc5 үргэлжлэлийг авч үзье.
Нээгдсэн тоо: 1328 Нийтийн
Шатрын эртний гараануудын нэг Итал өрөг юм. Итал хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг. Гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.
Итали өргийн d2-d3 үргэлжлэлийг авч үзье. Өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийг Итали өрөг. c2-c3 үргэлжлэл хичээлээс үзээрэй.
Нээгдсэн тоо: 2178 Төлбөртэй
Эрт үеийн шатрын гараануудын нэг бол Итали өрөг юм. Итали хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг энэхүү гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.
Нийтлэлээр Итали өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийн судалгааг танилцуулъя.
Нээгдсэн тоо: 643 Төлбөртэй
Шатар суралцах сайн арга бол өөрийн болон бусдын тоглосон өргүүдэд судалгаа хийх. Нимцович "Миний систем" номондоо хүүний болон ерөнхий хөдөлгөөнийг хязгаарлах сэдвийн хүрээнд толилуулсан өргийг нийтэллээ. Тоглолтын өрнөл, нүүдлийн санааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.
Нээгдсэн тоо: 681 Нийтийн
Шатар суралцах сайн арга бол өөрийн болон бусдын тоглосон өргүүдэд судалгаа хийх. Нимцович "Миний систем" номондоо хүүний болон ерөнхий хөдөлгөөнийг хязгаарлах сэдвийн хүрээнд толилуулсан өргийг нийтэллээ. Тоглолтын өрнөл, нүүдлийн санааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.
Нээгдсэн тоо: 810 Төлбөртэй
Хүүний давуу тохиолдолд өрсөлдөгчийн хүүнүүдийн хөдөлгөөний хязгаарлалтад хэрхэн хүрэх. Төвд тооны давуугийн эсрэг тэмцэл. Чанарын давуу тал.
Хар a5, b6 хүүнүүд цагааны a3 хүүний эсрэг эсхүл e5, f5 хүүнүүд f3 хүүний эсрэг гэсэн хүүний давуу үүссэн гэж үзье. Эхний тохиолдолд хүүний давуугаа ашиглан хар нүүргүй хүү гаргах хоёрдахь тохиолдолд f5-f4 гэж жад үүсгэн дараа нь Трf8-f5-h5 гэх мэтээр сэлгээний байрлалд дайралтыг эхлүүлэхээр айлгана. Ийм хүүнүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах санаа нь нээлттэй шугамаар хоёр өөр хаалтын нүдийг ашиглан өрсөлдөгчийн илүү хүүд дарамт үүсгэн саатуулахад оршдог. Цагаан f3, хар e5, f5 хүүнүүдтэй (өөр шатрууд байх нь ойлгомжтой) байрлалд хүүний давуутай талд хоёр заналхийлэл бий.
Нээгдсэн тоо: 1647 Төлбөртэй
Нимцович өөрийн санааг илэрхийлж байх тэр үед түүний тэргээр хийсэн нүүдлийг "нууцлаг" хэмээн шоглонгуй нэрлэж байсан шүүмжлэгчид байсанг номондоо дурджээ. Ийм төрлийн нүүдлийг дараах байрлалаас харцгаая.
Блекберн - Нимцович. Петербург, 1914
Цагааны 14 дэх нүүдлийн дараа үүссэн байрлал. Хар тэргээр f8 аас e8 -д нууцлаг нүүдлийг хийсэн. Энэхүү нүүдлийг боломжит d3-d4 урагшлалтын эсэргүүцэн сонгосон. Цагаан тохиромжтой үе гарахад л d3-d4 гэж тоглох санаатай. Трf8-e8 шилжилт энэхүү чөлөөлөгдөх нүүдлийг хүндрүүлэх зорилготой. Иймээс тэрэгний нүүдэл урьдчилсан арга хэмжээ маягийн болж ирнэ. "Нууцлаг" гэдэг нь гадаад хэлбэр талаасаа тэрэг одоохондоо хаалттай шугамыг эзлэж байгаа болохоос түүний стратегийн зорилго ерөөсөө биш. Шатруудаар зөвхөн дайралтын нүүдэл хийхийг оролдох нь дундаж тоглогчийн түвшин. Тоглолтыг илүү нарийн ойлгох тусам шатруудаар урьдчилсан ажиллагаа хийхийг оролдох нь бүрэн үндэслэлтэй. Үйл явцын ердийн явцыг тайлбарлая. Ихэнх тохиолдолд хүүний урагшлалтаар хэрэгждэг өрсөлдөгчийн чөлөөлөгдөх маневр үр дүндээ нээлттэй шугамыг бий болгодог. Иймээс бидний мэдэлд байхгүй ч ирээдүйд бий болох шугамыг бид урьдчилан эзлэн өрсөлдөгчид чөлөөлөгдөх маневр явуулахад нь хүндрэл үүсгэх юм. Тэрэгний "нууцлаг" нүүдэл бол ухаалаг стратегийн бүрдүүлэгч хэсэг. Тэрэгнүүд хамгийн идэвхитэй байрлалыг эзлэх ёстой гэсэн өргөн тархсан үзэл байдгийг дурдаад Нимцович тухайн үед тэрэг идэвхитэй ажиллаж байна уу эсхүл идэвхигүй байрлал эзэлсэн гэдгээс өрсөлдөгчийн чөлөөлөгдөх нүүдлийг анхаарах нь хамаагүй илүү гэдгийг батлана гэжээ.
Нээгдсэн тоо: 1245 Төлбөртэй
Бид Давхар хүүнүүд нийтлэлд хүүний давхарлалтын талаар үзсэн. Энэ удаад давхар хүүнүүдийн өөр байрлалуудыг авч үзье.
Хүүнүүдийн ийм байрлалын хувьд c6 эсхүл f6 хүүнүүдэд алдагдсан төвийн зарим нэгэн нөхөлт бий. Өөрөөр хэлбэл 2-р диаграмд цагаан e5 нүдэнд хамгаалагдсан байрлал буюу порпост үүсгэж чадахгүй тул хүүнүүд төвд нөлөө үзүүлдэг. Нөгөө талаас e6-e5 гэх аюултай бөгөөд эцэст нь хар f6-f5 гээд Трg8 гэж тоглож болно. Хэрвээ үүний эсрэг g2-g3 гэвэл h7-h5, f5-f4, h5-h4 гэнэ. Өөрөөр хэлбэл e6, f7, f6 хүүнүүдийн идэвхигүй масс нээгдэн дайралтад орох болно. Сул тал нь h7 тасархай хүүнд оршино. Харын Трg8, f6-f5, h7-h5 ажиллагааны хариуд цагаан хүүнүүдээ f4, g3, h2 харин морио боломжоороо f3, g2 дээр сөргүүлэн тавихыг эрмэлзэнэ. Энэ тохиолдолд тоглолт тэнцвэржинэ. |
Гэхдээ хард хамгаалалтаас дайралтад шилжих тохирох үеийг олоход маш хүндрэлтэй. Үүнийг жишээн дээр харцгаая.
Нээгдсэн тоо: 2287 Нийтийн
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.