Славян хамгаалалт жишээ өргүүд

Ямарч тоглоомыг сурахад амархан боловч сайн тоглодог болоход таниас нилээд хүч хөдөлмөр шаардана. Хүмүүс шатарыг тогтмол тоглоод л байвал сайжирна гэж голдуу ойлгодог. Миний бодлоор шатар их тоглохоосоо илүү өөрөөсөө илүү түвшингийн хүмүүстэй тоглох, мастеруудийн тоглосон өргүүдийг судлан, шатарын онолыг хэрхэн оновчтой зөв ашиглаж байгаад суралцах нь илүү үр дүнтэй санагддаг. Иймээс сайтын шатарын хичээлүүд хэсэгт нийтлэгдсэн онол болоод мастеруудийн өргүүдийг үзэхийг зөвлөе.  

[Event "Брюссель, 1987."] [White "Каспаров"] [Black "Ван дер Виль"] 1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. e3 e6 5. Nf3 Nbd7 6. Bd3 Bb4 7. a3! Ba5 ({Каспаров - Хюбнер (1986) нарын өрөгт хар темп алдан} 7... Bd6 {гэж ухарсан. Цааш} 8. e4 dxe4 9. Nxe4 Nxe4 10. Bxe4 e5 11. O-O O-O 12. Bc2! {нүүдэлд Каспаров} ({харын санаа} 12. dxe5 Nxe5 13. Nxe5 Bxe5 14. Bxh7+ Kxh7 15. Qh5+ Kg8 16. Qxe5 Qd3! 17. c5 Be6 18. Bf4?! ({Гэхдээ Николич - Хюбнер (1987) нарын өрөгт} 18. Be3! {-ын дараагаар цагаан маш эвгүй төгсгөлд аажмаар хожсон.}) 18... Bd5 {хувилбараар нээгдсэн. (Ларсен - Бисгайер, 1968) нарын өрөгт хар удалгүй тэнцээнд хүрсэн.}) 12... Re8 {замыг сонгосон.} 13. Re1 exd4 14. Rxe8+ Qxe8 15. Qxd4 Be7 16. Bg5 Bxg5 17. Nxg5 Nf6 18. Rd1! Be6 19. Re1 Qd8 20. Nxe6 {гээд цагаан их давуутай болсон.}) 8. O-O O-O 9. Qc2 dxc4 10. Bxc4 Bc7 11. Ba2! {энэ системийн ердийн нүүдэл. Цагаан аюултай тэмээг отолтод оруулан c2 -ын бэрс c7 тэмээг ажиглах ажиллагааг хүчилсэн.} e5 12. h3! h6 {хар Тg5, Мg5 зэрэг цөмрөлтөөс хамгаалан e5 хүүг Бe7 эсхүл Трe8 гэж бэхжүүлэхээр төлөвлөсөн.} ({шууд} 12... Re8 {гэж тогловол} 13. Ng5 {гэх тул хүсэхгүй.}) ({харин} 12... Qe7 {гэвэл} 13. Bd2! {14. Мb5! гэх заналтай.}) 13. e4 Re8 14. Be3 Nh5?! 15. Rad1 exd4 (15... Qf6 {-д} 16. Nd5! {хүчтэй.}) 16. Bxd4! ({хар} 16. Nxd4 Bf4! {-д найдсан байх.}) 16... Qe7 17. e5 Nf8? {хар үр дүнтэй цохилтыг хараагүй бөгөөд тэдний байрлал найдваргүй болсон.} (17... Nf4 {илүү байсан. Одоо h5 морь тоглолтын гадна үлдэнэ.}) 18. Nb5!! {гэнэтийн цохилт.} Ne6 (18... cxb5? 19. Bc5 {-ын дараагаар хар бэрс баригдана.}) 19. Bxe6 fxe6 20. Nxc7 Qxc7 21. Qg6 Qf7 22. Qxf7+! {энгийн болоод сайн. Харын шатрууд эв нэгдэлгүйгээс үүдэн тэдний байдал найдваргүй болсон.} Kxf7 23. Be3 Rf8 ({морио чөлөөлөх} 23... g5 {оролдлогод цагаан} 24. g4! Ng7 ({эсхүл} 24... Nf4 25. Bxf4 gxf4 26. Rd4) 25. Nd2 Rd8 26. f4! {гэж хариулна.}) 24. Rd4 Kg8 25. Rfd1 b6 26. Rh4 Rf5 27. Nd4 {гээд хар буусан.}

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2504 Төлбөртэй

Эрт үеийн шатрын гараануудын нэг бол Итали өрөг юм. Итали хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг энэхүү гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Нийтлэлээр Итали өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийн судалгааг танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 634 Бүртгүүлэх

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг. Хичээлд гарааны 2, 3, 4 -р хувилбаруудыг авч үзнэ. 1-р хувилбарыг Нимцовичийн хамгаалалт 1-р хэсэг хичээлээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2084 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагчид гаргадаг алдаануудын талаар энэ хичээлд авч үзье. Эдгээр алдаануудыг хийхгүй байхын тулд тэдгээрийг мэддэг байхгүй бол хийсээр л байх болно. Иймд хичээлийн материалыг сайн судлаад алдаануудын учир утгыг сайн ойлгоод аль болохоор гаргалгүй тоглож сурахыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 1365 Төлбөртэй

Нимцович өөрийн "Миний систем" номондоо байрлалын тоглолтын техникт төвийн асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлан тэдгээрийг хэрхэн шийдэхийг өмнөх хичээлүүдээр орчуулан хүргэсэн. Энэ удаад төвийн асуудлыг шийдэх жишээ өргүүдээс үргэлжлүүлэн сонирхуулъя. Байрлалын тоглолтын техник, шатарт суралцаж байгаа хүмүүст эдгээр өргүүд тодорхой дадлага болно гэдэгт итгэж байна. Шатар бол хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг гайхалтай сайн хөгжүүлдэг тоглоом тул хүүхэд багачууд заавал суралцах зүйлийн нэг мөн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763