Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 620 Нийтийн

Хагас хаалттай гарааны төрөлд ордог хуучин энэтхэг хамгаалалтын систем олон тооны хувилбаруудтай бөгөөд энэ удаад хаалттай болон орчин цагийн системийг танилцуулъя. Цагаан хуучин энэтхэг хамгаалалтын эсрэг гарааны давууг авахыг эрмэлзэлгүй бодны хөлөлгөөг тайванаар хийх хаалттай системийг авч үзье.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. Хаалттай систем."] 1. d4 Nf6 2. Nf3 g6 3. Bg5 ({Алехин} 3. Bf4 {нүүдлийг илүүд үзсэн. Гэхдээ энд} Bg7 4. e3 d6 (4... Nh5 {гэвэл} 5. Be5! f6 6. Bg3) 5. h3 O-O 6. Nbd2 c5! 7. c3 b6 {гээд хар тэнцүүхэн байрлалыг авна.}) 3... Bg7 (3... Ne4 4. Bh4 c5 5. Nbd2 {дараагаар цагааны байрлал эвтэйхэн.}) 4. Nbd2 O-O 5. c3 ({Алехиний зөвөлсөн} 5. e3 {нүүдэл ирээдүй муутай. Жишээ нь} d6 6. Bc4 c6 7. c3 Nbd7 8. O-O Qc7 9. a4 e5 10. dxe5 dxe5 11. e4 h6 12. Bh4 Nb6 13. Bb3 Re8 {гээд хар хүндрэлгүй. (Ууси - Копылов, 1966)}) 5... d6 ({цагааны дараагийн нүүдэлд саад хийн} 5... d5 {гэж тоглох нь найдвартай.}) 6. e4 Nbd7 7. Be2 h6 8. Bh4 e5 9. dxe5 dxe5 10. O-O {хараас тэнцвэрийг барихын тулд оновчтой тоглолтыг шаардана. Балашов - Сакс (1979) нарын өрөг} Qe7 11. Re1 Rd8 12. Qc2 b6 13. Bf1 Bb7 14. Nc4 Qe6 15. Nfd2 Qg4 16. Bxf6 Bxf6 17. Ne3 Qe6 18. Bc4 {гэж үргэлжлэн цагаан илүү боломжийг авсан.}

Нээгдсэн тоо: 693 Төлбөртэй

Гарааны онолыг сайн судалбал таны тоглолтод мэдэгдхүйц дэвшил гарах болно. 1. d4 гэж бэрсний хүүгээ түлхэн эхлүүлсэн гараанд хуучин энэтхэг хамгаалалтыг ихээр хэрэглэдэг. Гараа Земишийн систем, фианкетто, сонгодог систем гээд олон хувилбартай бөгөөд энэ удаад гарааны Петросяний системийг авч үзье.

Нээгдсэн тоо: 678 Бүртгүүлэх

1. d4 Мf6 2. c4 g6 3. Мc3 Тg7 нүүдлийн дараа хөлөгт хагас хаалттай гараанд ордог "Хуучин энэтхэг хамгаалалт"- ын байрлал үүсдэг. Гарааны олон хувилбарын нэг бол 4. e4 d6 -гийн дараа Авербахийн дэвшүүлсэн 5. Тe2 системийг хичээлээр авч үзнэ. 

Шатарт олон тооны гараанууд байдаг ч суурьтай судлан, ерөнхий зарчмыг ойлговол үндсэндээ цөөн тооны суурь гараанууд байдаг. Шатарчид болон шатар сонирхогчид өөрийн сайн судалсан цөөн гараануудаар голдуу тоглодог. Тэгвэл гараануудыг бүгдийг судлах ямар хэрэгтэй гэж бодож байж магадгүй. Таны өрсөлдөгч өрөгт ямарч гарааг хэрэглэж болох учраас та гарааг судлан гаргаж болох алдаа, зангуудыг мэдэж байхгүй бол түүнд заавал ордог учраас гараануудыг судлахыг зөвлөөд байгаа юм.

Нээгдсэн тоо: 976 Нийтийн

Интернет, гар утас, мэдээллийн технологийн хөгжлийн ачаар манайхан нилээд цахимжих төлөвтэй болж байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг хойно эерэг, сөрөг талуудтайг сайтын Google analytic -ийн хандалтын судалгаанаас дүгнэх гэж үзлээ. Сайтын хандалтыг жил, сараар харвал

тогтмол өсөлттэй байгаа нь интернет хэрэглэгээ бидний амьдралын нэг хүчин зүйл болсонг батлана.

Нээгдсэн тоо: 765 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Гарааны олон хувилбаруудын нэг болох цагааны 7. O-O нүүдлийн хариуд хар 7... Мc6 хариулж болох сонгодог системийн Б хувилбарын талаар авч үзье. Хар 7. O-O ны хариуд 7... Мbd7 гэж хариулахыг Сонгодог системийн А хувилбар хичээлээс үзээрэй.

Нээгдсэн тоо: 1605 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

Нээгдсэн тоо: 655 Нийтийн

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийг үргэлжлүүлэн судлая. Өмнөх хуучин энэтхэг хамгаалалт хичээлд бид гарааны эхний 7 нүүдлийн талаар авч үзсэн. 7 дахь нүүдэлд хард хариултын хоёр хувилбар байдагийн нэг нь 7. ... Мbd7 юм. Энэ тохиолдолд өрөг хэрхэн өрнөхийг авч үзье.

Сайтын шатрын хичээлүүдийг судалснаар таны тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Үүнийг би өөрийн туршлагаар батлан хэлнэ. Сайтад шатрын хичээлүүдийг бэлтгэж эхлэж байхад онлайн шатрын сайтад миний рейтинг 1600 хавьд л байсан бол одоо 1800 давсаны дээр тоглолтын тогтсон арга барилтай болон элдэв бүдүүлэг алдаа гаргах нь бага болсоор байгаа.

Нээгдсэн тоо: 1248 Нийтийн

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийн хувилбарыг авч үзнэ.

Нээгдсэн тоо: 1243 Төлбөртэй

Шатар энгийн дүрэмтэй, цөөн нүүдлүүдтэй сурахад амархан тоглоом. Иймээс ихэнх хүмүүс ямар нэгэн хичээл, дамжаа гэлгүй шатрын нүүдлийг суран өөрийн хэмжээндээ нүүдэг болдог ч ихэнхдээ эхний 10 нүүдэлд өргийн хувь заяа шийдэгдэх нь элбэг байдаг. Өөрөөсөө илүү, зэрэг, дэвтэй хүмүүстэй тоглоход алдаа гаргахгүй байгаа хэдий ч байрлал улам муудсаар бас л арваад нүүдлийн дараа бүр нүүх нүүдэлгүй болоод ирдэг зовлонг шатар сонирхогчид бүгд мэдэх байх. Энэ нь сонирхогчдын гарааны талаарх мэдлэг дутуутай холбоотой болов уу гэж үзэн сайтад гарааны хичээлүүд багцлан нийтэлж үзэхийг санал болгоё. Энэ удаад цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр түлхэхэд хар 1... d5 симметр хариултаас өөр нүүдлээр хариулах хагас хаалттай гараанууд гэж нэрлэгддэг гараануудын нэг болох Хуучин энэтхэг хамгаалалтын Фианкетто системийг танилцуулъя.

Санамж: Хичээлийн материалыг сайн ойлгохын тулд хувилбаруудын салаануудыг өөр програм эсхүл хөлөг дээр өрөн өөрийн хувилбарыг зэрэгцүүлэн бодон судалбал илүү тогтоон ашиглаж сурахад дөхөмтэйг сануулъя.

Нээгдсэн тоо: 1340 Нийтийн

Хуучин энэтхэг гарааны энэ хувилбарт цагаан болгоомжлолтойгоор төвийг хүүнүүдээр эзэлдэг. Иймэрхүү байгуулалтад онцгой ач холбогдолтой e4 нүдийг цагаан сайтар бэхжүүлнэ. Цагааны төлөвлөгөөнд холдоо сэлгээд өрсөлдөгчийн ноёнд хүүний шуурган дайралт хийх орно. Хар e5, c5 эсхүл жигүүрийн b5 сөрөг цохилтын тусламжаар цагааны төвийг дайрахаар тоглолтоо зохион байгуулдаг. Тоглолт маш нарийн тэмцэлтэйгээр явагддаг энэхүү хувилбарыг судлан суралцахыг зөвлөе.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 21

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 51

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 51

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 53

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 67

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 67

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 62

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 54

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 70

 
Энэ долоо хоногт

2.0(15) үет бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 1511

 

тэгшитгэлийн хамгийн их сөрөг язгуурыг ол.

Нээгдсэн тоо : 907

 

тэнцэтгэл бишийн системийг хангах x -ийн натурал утгыг ол.

Нээгдсэн тоо : 267