Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 6-р хичээл

Темплейтийг үүсгэх, ашиглах

Нэг төрлийн хэв загвартай бичиг баримтыг бэлтгэхэд хэвийг /темплейт, шаблон гээд янз бүрээр нэрлэх нь бий/ ашигладаг. Хэв гэдэг бол хэрэглэгч өгөгдлүүдийг оруулан өгөх урьдчилан бэлтгэсэн хоосон маягт юм. Маягтаа эхлээд бэлтгээд тусгай форматаар хадгалаад ашиглахдаа тухайн үед оруулах өгөгдлүүдээ оруулан олон дахин ашиглах боломжтой. Ингэснээр элдэв төрлийн ялангуяа копи-пэстээс үүсдэг алдаанаас сэргийлэх хамгийн сайн арга. Microsoft Excel -д өөрийн хэвүүд байдаг. Эдгээрийг ашиглаж болохоос гадна өөрийн хэвийг үүсгэх боломжтой.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3217 Бүртгүүлэх

Бодлого

Доорх хүснэгт байсан гэж үзье.

Жагсаалтаас Захиалагч, Борлуулагч, Барааны нэр баганаар давхардсан бичлэгүүдийг ол.

  Нээгдсэн тоо: 5468 Нийтийн

Excel - ийн тухай    

Excel –ийн файлыг ном (book) гэж нэрлэдэг. Нэг ном дотор таны машины санах ойн боломжоос хамааран хичнээн ч хуудас байж болно. Хуудсууд нь ажлын болон диаграмын хуудаст хуваагдана. Ажлын хуудас (sheet) гэдэг нь мөр баганаас бүрдсэн ердийн электрон хүснэгт юм. Харин диаграм гэдэг нь нэг диаграм агуулсан тусгай хуудас юм.
Гэхдээ хэрэглэгч нь ихэнхдээ ажлын хуудастай голлон ажилладаг. Excel 2007 гарах хүртэл хуудасны мөрийг 1 ээс 65536 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс (1-р багана) IV (256-р багана) дугаарлаж байсан. Excel 2007 хувилбарт нэг хуудаст байх мөр болон баганы тоо нь маш их болсон. Excel 2007-гийн хуудас 1048576  хүртэлх мөр, 16384 хүртэлх баганатай байж болно. Өөрөөр хэлбэл мөрийг 1 ээс 1048576 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс XFD хүртэл дугаарлаж болно гэсэн үг.
Мөр болон баганы огтлолцол нь нүд (cell)-ийг үүсгэнэ. Нүдэнд түүний хаягаар (харгалзаж байгаа мөр баганы дугаараар) хандана.
Жишээ нь хуудасны зүүн дээд нүдний хаяг A1 байхад баруун доод нүд буюу сүүлийн нүдний хаяг нь XFD1048576 байна.

  Нээгдсэн тоо: 1497 Нийтийн

Excel програмтай ажиллахдаа түүний hot key гэж нэрлэдэг товчнуудын хослолыг мэдэн ашигласнаар та нилээдгүй цаг хугацаа хүч хөдөлмөрөө хэмнэх боломrтой. Бүхий л үйлдлийг хулганаар хийх нь цаг их зарцуулдаг гэдгийг хүн бүр мэддэг ч хурдан товчнуудын хослолыг тэр бүр ашиглаад байдаггүй. Товчнуудын хослолыг Excel програмаа нээгээд шууд туршаад яваарай. Товчнуудын хослолыг ашиглахдаа 1-р баганад бичигдсэн товчийг дарж байгаад дараа нь 2-р баганад бичигдсэн товчийг дарсан чигтээ 3-р баганад бичигдсэн товчийг дарснаар товчнуудын хослолоор дуудагдагдах командыг ажиллуулна. Жишээ нь Ctrl+Shift+! товчны хослолоор дуудагдагдах командыг ажлуулахын тулд эхлээд Ctrl товчийг дарж байгаад дараа нь Shift товчийг дарна. Одоо Ctrl , Shift товчнуудаа дарсан чигтээ ! товчийг дарна. Өөрөө хэлбэл Ctrl, Shift, ! товчнуудыг зэрэг дарах юм. Товчнуудыг зэрэг дарах амаргүй учраас шууд ямар нэгэн үйлдэл хийдэггүй Ctrl, Shift товчнуудыг дарж байгаад ! товчоо дарах нь илүү хялбар гэдгийг сануулъя.

  Нээгдсэн тоо: 2322 Төлбөртэй

Хүснэгттэй ажиллах явцад шинээр мөр багана оруулах, ашиглахгүй болсон мөр баганы устгах зэрэг ажлууд их гардаг.

Хүснэгтэд мөр нэмэх ба устгах

Хүснэгтэд мөр нэмэхийн тулд

  • Байгаа мөрний (үр дүнгийн мөр ороод) дээр шинээр мөр оруулах хэрэгтэй бол тухайн мөрний аль нэг нүдэнд баруун даралт хийхэд гарч ирэх цэсээс Insert -> Table Rows Above командыг өгнө. Өгөгдлийн мөрнүүдийн хамгийн доод мөрөнд баруун даралт хийн тухайн мөрний дээр болон доор мөрийг оруулж болно.
  • Хүснэгтийн мөрөнд өгөгдөл оруулаад багана хооронд шилжихдээ <Tab> товчийг ашиглаж байвал Excel програм нь өгөгдлийн мөрнүүдийн хамгийн доод мөрний баруун талын баганаас шилжих <Tab> товчийг дарахад хүснэгтэд шинээр мөр оруулна.
  • Өгөгдлийн мөрүүдийн доор хоосон мөр байвал дурын нүдэнд өгөгдөл оруулахад түүнийг хүснэгтэд нэмнэ. Энэ үед хүснэгтийн форматын муж болон багануудын томьёонууд шинэ мөрийг тооцон шинэчлэгдэнэ.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 50

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 45

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 107

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 67

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 65

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 87

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 76