Excel программ

Excel - ийн тухай    

Excel –ийн файлыг ном (book) гэж нэрлэдэг. Нэг ном дотор таны машины санах ойн боломжоос хамааран хичнээн ч хуудас байж болно. Хуудсууд нь ажлын болон диаграмын хуудаст хуваагдана. Ажлын хуудас (sheet) гэдэг нь мөр баганаас бүрдсэн ердийн электрон хүснэгт юм. Харин диаграм гэдэг нь нэг диаграм агуулсан тусгай хуудас юм.
Гэхдээ хэрэглэгч нь ихэнхдээ ажлын хуудастай голлон ажилладаг. Excel 2007 гарах хүртэл хуудасны мөрийг 1 ээс 65536 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс (1-р багана) IV (256-р багана) дугаарлаж байсан. Excel 2007 хувилбарт нэг хуудаст байх мөр болон баганы тоо нь маш их болсон. Excel 2007-гийн хуудас 1048576  хүртэлх мөр, 16384 хүртэлх баганатай байж болно. Өөрөөр хэлбэл мөрийг 1 ээс 1048576 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс XFD хүртэл дугаарлаж болно гэсэн үг.
Мөр болон баганы огтлолцол нь нүд (cell)-ийг үүсгэнэ. Нүдэнд түүний хаягаар (харгалзаж байгаа мөр баганы дугаараар) хандана.
Жишээ нь хуудасны зүүн дээд нүдний хаяг A1 байхад баруун доод нүд буюу сүүлийн нүдний хаяг нь XFD1048576 байна.

Томьёо

Excel хүснэгтийн нүд нь текст, тоо, томьёо зэргийг агуулна. Тоо текстийн хувьд бол ойлгомжтой боловч томьёоны хувьд бага зэрэг нарийн асуудал юм. Томьёоны тусламжтайгаар Excel-д тухайн нүдэнд өөр нүдэнд байгаа өгөгдлүүдээс үндэслэн тооцоо хийх боломжтой болдог. Томьёонд стандарт арифметикийн үйлдлүүдээс гадна Excel –ийн дотоод функцуудыг ашиглаж болно.

Идэвхитэй нүд ба хэсэг

Excel –ийн хүснэгтийн аль нэг нүд нь идэвхитэй нүд байна. Энэ нүдний хүрээ нь бусдаасаа тодорч харагдахаас гадна томьёоны мөрөнд агуулга нь гардаг. Нүдийг сонгоод дараа нь хулганы зүүн товчийг даран чирэлт хийж хэсэг үүсгэн түүнд ямар нэгэн үйлдлийг гүйцэтгэдэг. Хэсэгт ихэнхдээ зэрэгцээ орших нүднүүд ордог боловч бас зэргэлдээ биш нүднүүдээр хэсэг үүсгэж болдог. Ингэхдээ эхлээд нэг хэсгээ сонгоод дараа нь <Ctrl> товчийг даран дараагийн хэсгийг сонгох байдлаар ажиллана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 5905 Бүртгүүлэх

Та зээл авахаар шийдсэн гэж үзье. Сар бүр 200000 төгрөг төлнө гэвэл хэдий хэмжээний зээл авах? Хир хугацаатай? Хугацаагаа багасгавал төлөх хэмжээ яаж өөрчлөгдөх гээд олон асуултууд гарч ирнэ. Эдгээр асуултын хариуг Excel програмыг ашиглан амархан шийдвэрлэх боломжтой. PMT, NPER, RATE, PV санхүүгийн функцууд нь зээлийн төрөл бүрийн нөхцөлд үзүүлэлтүүдийг тооцдог.

  Нээгдсэн тоо: 7318 Нийтийн

Excel програмд он сар өдөр болон цагийг тогтсон хэлбэрээр тодорхойлсон тоо байдлаар авч үздэг. Хэрвээ он сар болон цагтай ажиллах хэрэгтэй бол Excel програмд ашигладаг он сар болон цагийн системийг ойлгосон байх хэрэгтэй. Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг их хөнгөвчилж өгдөг.

  Нээгдсэн тоо: 3273 Төлбөртэй

Ерөнхий ойлголт

Массив гэдгийг ихэнхдээ бүлэгт багтаасан өгөгдлийн багц гэж ойлгодог. Массив нь нэг хэмжээст (мөр эсвэл баганы өгөгдлүүдээр үүссэн) эсвэл хоёр хэмжээст (матриц) байдаг. Эндээс Excel -ийн бараг дурын хүснэгтээс дээрх төрлийн нэг эсвэл хэд хэдэн массивыг олж болох нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 2133 Төлбөртэй

Форматлах стандарт хэрэгслүүдээс гадна нүд болон хэсгүүдийн агуулгаас хамааруулан форматлах боломж байдаг. Нөхцөлдүүлэн форматлах чанарыг ашиглан нүд болон хэсгүүдийн утгаас хамааруулан өөр нүд болон хэсгийг форматалж болно. Энэ боломж нь хүснэгтийн нүднүүдийг шууд хараад таних боломжийг (жишээ нь тодорхой утгаас их байгаа эсвэл давхардсан өгөгдөл орсон нүднүүд гэх мэт) олгодог.

Тодорхой нүдний утгаас хамааруулан форматлах

Нүдийг форматлахдаа Excel -д тодорхой үзүүлэлтүүдийг баримталдаг. Excel -ийн өмнөх хувилбаруудад нүдийг форматлахдаа

  • Нүднүүдийн утгууд.
  • Томьёонууд. Форматлах нөхцөл биелэгдэхийн тулд томьёо нь заавал үнэн (true) эсвэл худал (false) гэсэн утга буцаах ёстой. Жишээ нь A1:A10 нүднүүдийн утга 200 гаас их байвал C3 нүдэнд форматыг хэрэглэнэ гэвэл C3 нүдэнд =SUM($A$1:$A$10)>200 гэсэн нөхцөлт томьёог оруулж өгөх хэрэгтэй.

аргуудыг ашигладаг байсан. Excel 2007 -д нүднүүдийг дараах зүйлсийг үндэслэн форматлана.

  • Тодорхой текстийг агуулсан, эс агуулсан, эхэлсэн эсвэл төгссөн нүднүүдээр. Жишээ нь Ямар нэгэн тэмдэгт агуулсан жагсаалтыг үндэслэн форматалж болно.
  • Цаг хугацааны динамик нөхцлийг агуулсан (өнөөдөр, өчигдөр, сүүлийн долоо хоног, энэ долоо хоног, өнгөрсөн долоо хоног гэх мэт) нүдээр. Excel компьютерын дотоод цагаас цаг хугацааг тодорхойлдог тул нэг оруулсан нөхцлийг гараас өөрчлөх шаардлагагүй.
  • Хоосон болон хоосон бус нүдээр
  • Алдаатай болон алдаагүй нүдээр

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 339

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 429

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 396

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 479

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 554

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 543

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 663

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 779

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 797

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1616

 

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1048

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 272