Хүснэгт /table/ үүсгэх

Excel 2007 -гоос дээш хувилбарт Table буюу хүснэгт гэсэн хүчирхэг хэрэгсэл бий болсон. Хэрэгслийг хүмүүс тийм ч өргөн ашиглаад байдаггүй юм шиг санагдсан учраас энэхүү хэрэгслийн талаар хичээлийг орууллаа. Мөр болон баганы тоонд өөрчлөлт ордог их хэмжээний өгөгдлийг Excel -ээр боловсруулахад филтер, дүн авах, томьёоны өөрчлөлтийг хянах зэрэг ажиллагаануудад хүндрэлтэй болон ирдэг.

Бидэнд борлуулалтын мэдээллийг агуулсан

файл байлаа гэж үзье. Борлуулалтын мэдээлэл өдөр бүр нэмэгдэж байх тул жагсаалтын мөрүүд маш хурдан нэмэгдэнэ. Энэ үед өгөгдлийн боловсруулалтыг ердийн аргуудыг ашиглан хийхэд хүнд болон ирнэ. Хэрвээ та иймэрхүү боловсруулалт хийдэг бол асуудлыг сайн мэдэж байгаа. Хүндрэлийг Table буюу хүснэгт хэрэгслээр амархан хөнгөвчилж болно.

Хүснэгтийг үүсгэх

Дээрх мэдээллийн дурын нүдийг (A1, B5, C7 гэх мэтээр) сонгоод INSERT -> Table товчийг дарахад

хүснэгтийг үүсгэх цонх нээгдэн хүснэгтэд оруулах өгөгдлүүдийн хэсгийг Excel автоматаар сонгон харуулна. Хэсэг зөв сонгогдсон эсэхийг шалгаад таны мэдээллийн баганууд гарчигтай бол My table has headers -ийг зөвлөнө. Үгүй бол My table has headers -ийг зөвлөхгүй. My table has headers -ийг зөвлөөгүй бол Excel хүснэгтийн багануудад Column1, Column2, Column3 ... гэх мэтээр гарчигуудыг өгнө. Одоо OK товчийг дарахад

Table.. нэртэй, багана бүрд шүүлт хэрэгслийг оруулан, хэвжүүлсэн хүснэгтийг үүсгэнэ. Хүснэгтийн нэрийг Table -ийн араас дугаар өгөн Table1, Table2 байдлаар үүсгэдэг. Хүснэгт үүсгэхэд Excel -ийн туузанд DESIGN гэсэн хүснэгтийн тохиргоонуудыг хийх цэс нэмэгдэн орж ирдэг.

Санамж:

  • DESIGN цэс хүснэгтийг сонгосон үед харагдах бөгөөд хүснэгтийн гадна орших нүдийг сонгоход харагдахаа больдог.
  • Хүснэгтийн баганы гарчигт холбоос бүхий тоон өгөгдлийг сонгох хэрэггүй. Хүснэгтийг үүсгэхдээ гарчигуудыг текст болгодог учраас түүнийг ашигласан томьёонууд ажиллахгүй болох талтай.

Хүснэгтийг устгах

Хүснэгтийг өгөгдлийн хамтаар устгахын тулд дурын баганы толгойг сонгон аваад Ctrl + A хослолыг дараад дараа нь Delete товчийг дарах эсхүл хүснэгтийн өгөгдөл байгаа дурын нүдийг сонгоод Ctrl + A хослолыг хоёр удаа дараад дараа нь Delete товчийг дарна. Хүснэгтийг устгах өөр арга бол хуудсаас хүснэгтийн өгөгдлүүдийг агуулж буй бүх мөр, баганыг устгах юм. Хүснэгтээс мөр эсхүл багана устгахын тулд устгах мөрийн дурын нүд эсхүл устгах баганы доорх дурын нүдийг сонгоод баруун даралт хийхэд гарч ирэх цэснээс Delete цэсээр орон

Table Row (хүснэгтийн мөр) эсхүл Table Column (хүснэгтийн багана) командаас тохирохыг нь сонгоно.
Хүснэгтийг ердийн хэсэг болгох шаардлага гарвал дурын нүдийг сонгоод туузны DESIGN цэсээр орон

Convert to Range командыг өгнө. Хүснэгт ердийн хэсэг болох ч түүний хэвжүүлэлт хадгалагдана. Хэрвээ хэвжүүлэлтийг хадгалахгүй гэвэл хүснэгтийг ердийн хэсэг болгохын өмнө DESIGN цэсээр орон хэвийг

Table Styles хэсгээс Clear командыг өгөн хэвжүүлэлтийг байхгүй болгоод дараа нь хүснэгтийг ердийн хэсэг болгоно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4340 Төлбөртэй

Хүснэгт үүсгэх зөвлөмж хичээлд дурдсан зарчмуудаар хүснэгтийг хэрхэн зөв бэлтгэхийг жишээн дээр авч үзье.
Талх, нарийн боовны цех орлого зарлагын бүртгэлээ
дээрх байдлаар хөтөлдөг гэж үзье. Хүснэгт зөвлөмжид хир нийцэж байна вэ гэвэл тийм ч сайнгүй. Учир нь

  • B багана /орлого/ бараг л хоосон бөглөгдөнө.
  • Үлдэгдэл D багана илүүдсэн
  • Тайлбараас орлого зарлагын төрлүүдийг харгалзуулан харьцуулах боломжгүй.
  • Дүнгийн мөр хүснэгтийн гарчигийн дор байрласан

байгаа нь зөвлөмжийг зөрчсөн.

Жич: Бүртгэлээ иймэрхүү байдлаар хөтөлсөн хүмүүс их байдаг даа.

  Нээгдсэн тоо: 2892 Бүртгүүлэх

Нэрийг засварлах

Excel 2007 -д Name Manager -ийг ашиглан нэрийн холбоос, тайлбар, нэр зэргийг засварлах ажиллагааг амархан хийнэ. Хүснэгтийн нэрийг засварлахдаа

  1. Formulas -> Defined Name -> Name Manager товчийг дарахад Name Manager цонх нээгдэнэ.
  2. Жагсаалтаас засварлах нэрээ сонгоод Edit товчийг дарахад Edit Name диалогийн цонх гарч ирнэ.
  3. Нэр, тайлбар, холбоосыг засварлаад Ok товчийг дарна.
  4. Засварлах шаардлагатай нэрүүдийг дуустал 2,3-р алхамыг давтана.
  5. Диалогийн цонхноос Close товчийг даран гарна.

  Нээгдсэн тоо: 2152 Бүртгүүлэх

Анхдагч тохиргоогоор Excel -ийн хүснэгтэд оруулж байгаа өгөгдлүүд Calibri фонтын 11 хэмжээтэй үсгийг ашигладаг. Текстийг хэлбэржүүлэхийн (форматлах) тулд нүд эсвэл хэсгээ сонгоод Home -> Font хэсэгт байрлах товчнуудыг ашиглана.
Үсгийн фонт (Font Face). Задаргаат жагсаалтаас фонтыг сонгоно. Фонтыг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг фонтын нэр дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (ногоон дөрвөлжин)
Фонтын хэмжээ (Font Size). Задаргаат жагсаалтаас фонтын хэмжээг сонгоно. Хэмжээг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг хэмжээ дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (улаан дөрвөлжин)
Фонтын хэмжээг ихэсгэх / багасгах (Increase / Decrease Font Size). Эдгээр товчнууд нь сонгосон нүд болон хэсгийн фонтын хэмжээг 2 пунктээр ихэсгэж багасгана.(шар дөрвөлжин)
Фонтын хэв (Font Style). Энд өргөн (Bold), налуу (Italic), доогуур зураастай (Underline) гэсэн 3 товч байрлана. Underline товчны баруун талд байгаа сумыг даран давхар доогуур зураасыг ашиглаж болно. <Ctrl + B> - өргөн, <Ctrl + I> - налуу, <Ctrl + U> - доогуур зураас хурдан хандах хослолуудыг ашиглаж болдог. (цэнхэр дөрвөлжин)

  Нээгдсэн тоо: 3016 Нийтийн

Бодлого. Бидэнд өдөр бүр ашигладаг зурагт үзүүлсэн шиг хүснэгт байна гэе.

Хүснэгтийн дурын мөр баганыг харагдахгүй (нуух) болгох.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 44

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 62

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 86

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75