Харагдах хэлбэрийг өөрчлөх

Анхдагч тохиргоогоор Excel -ийн хүснэгтэд оруулж байгаа өгөгдлүүд Calibri фонтын 11 хэмжээтэй үсгийг ашигладаг. Текстийг хэлбэржүүлэхийн (форматлах) тулд нүд эсвэл хэсгээ сонгоод Home -> Font хэсэгт байрлах товчнуудыг ашиглана.
Үсгийн фонт (Font Face). Задаргаат жагсаалтаас фонтыг сонгоно. Фонтыг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг фонтын нэр дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (ногоон дөрвөлжин)
Фонтын хэмжээ (Font Size). Задаргаат жагсаалтаас фонтын хэмжээг сонгоно. Хэмжээг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг хэмжээ дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (улаан дөрвөлжин)
Фонтын хэмжээг ихэсгэх / багасгах (Increase / Decrease Font Size). Эдгээр товчнууд нь сонгосон нүд болон хэсгийн фонтын хэмжээг 2 пунктээр ихэсгэж багасгана.(шар дөрвөлжин)
Фонтын хэв (Font Style). Энд өргөн (Bold), налуу (Italic), доогуур зураастай (Underline) гэсэн 3 товч байрлана. Underline товчны баруун талд байгаа сумыг даран давхар доогуур зураасыг ашиглаж болно. <Ctrl + B> - өргөн, <Ctrl + I> - налуу, <Ctrl + U> - доогуур зураас хурдан хандах хослолуудыг ашиглаж болдог. (цэнхэр дөрвөлжин)

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4184 Төлбөртэй

Энэ хичээлээр Excel програмыг ашиглах явцад бараг өдөр бүр тохиолддог асуудлуудыг авч үзнэ. Хүснэгтэд өгөгдлүүдийг хэрхэн оруулах тэдгээрийг засварлах аргуудаас гадна өгөгдөл оруулах ажиллагааг хөнгөвчлөх аргуудтай танилцана. Өгөгдөлтэй ажиллах ихэнх ажиллагаа нь эхлээд тэдгээрийн байрлах нүд эсвэл хэсгийг сонгохоос эхэлдэг. Нүд болон хэсгийг хэрхэн сонгох аргуудыг авч үзье.

Нүдийг сонгох

Нүдийг сонгон түүнийг идэвхижүүлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ.

  • Сумтай товчнуудыг ашиглан хүснэгтийн курсор (заагчийг) нүдэнд байрлуулах
  • Нүдэн дээр хулганы заагчийг аваачаад зүүн товчийг дарах. (зүүн даралт)
  • Home -> Editing -> Find & Select товчийг дарна гарч ирэх цэснээс Go To командыг өгөх эсвэл <F5> товч эсвэл <Ctrl + G> хослолыг даран гарч ирэх Go To цонхны Reference талбарт нүдний хаягийг өгөөд дараа нь OK товчийг дарах

Нүд өргөн хар хүрээтэй болж түүний хаяг Name Box - т харагдана.

  Нээгдсэн тоо: 3765 Төлбөртэй

If функц

Хүснэгтэн мэдээлэл боловсруулах явцад нэг утгыг нөгөө утгатай харьцуулан гарсан үр дүнгээс хамааран үйлдэл гүйцэтгэх хэрэгцээ ихээр гардаг. Энэ зорилгод if функцыг ихээр ашигладаг. Ер нь нөхцөлт оператор бол программчлалын хэлний үндсэн том ухагдхуун тул үүнийг ойлгон ашиглаж сурах нь Excel программыг эзэмшиж байгаа хэн бүхэнд маш чухал. Функц өгөгдсөн нөхцөл биелэгдэж байвал нэг үйлдлийг харин эсрэг тохиолдолд өөр үйлдлийг хийдэг. Энэ функцээр дамжин хүснэгтэнд программчлалын ухагдхуун орж ирдэг. Нөхцөлт операторыг ашиглахгүйгээр Excel программаар мэдээлэл боловсруулах нь бараг гараар хийсэнтэй ижил цаг хугацаа хүч хөдөлмөр шаардах болдог гэдгийг санаарай. Тиймээс жишээгээр үзэх хүснэгтийн ажиллагааг сайтар ойлгон авахыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 6550 Нийтийн

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

  Нээгдсэн тоо: 3866 Төлбөртэй

Электрон хүснэгтэд томьёо ашигласнаар тооцооны үр өгөөжийг илүү хүртээмжтэй болгодог. Учир нь томьёо нь хүснэгтийн нүднүүдийн өгөгдлүүдийг боловсруулах боломжийг бий болгоно. Функц гэдэг нь програмын дотоод болон хэрэглэгч өөрөө зохиосон тодорхой үйлдлүүдийг хийх боломж бүхий томьёонд ашиглаж болдог хэрэгсэл юм.

Үндсэн элементүүд

Excel 2007 гийн томьёо нь 8192 хүртэлх (өмнөх хувилбаруудад 1024 хүртэл байсан) тэмдэгт болон дараах элементүүдийг агуулж байж болдог.

  • Операторууд Жишээ нь нэмэх (+) , хасах (-), үржих (*) гэх мэт
  • Нүнүүдийн холбоосууд. (нүдний хаяг, нэрлэсэн хэсгүүд гээд бүгд байна.)
  • Тоон утгууд, текст, логик илэрхийлэл
  • Хуудсын функцууд Жишээ нь SUM, AVERAGE гэх мэт

Томьёо оруулсаны дараа нүдэнд томьёоны үр дүн харагдана. Харин нүдийг сонгоход томьёоны мөрөнд тухайн нүдний томьёо харагдана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 328

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 425

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 383

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 470

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 544

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 534

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 653

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 766

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 786

 
Энэ долоо хоногт

интеграл бод

Нээгдсэн тоо : 1242

 

хязгаарыг бод.

Нээгдсэн тоо : 1174

 

утгыг ол.

Нээгдсэн тоо : 828