Нас болон ажилласан жилийг тооцох

Excel –д цаг хугацааны интервалыг тооцохдоо DATEDIF() функцыг ашигладаг. Функц нь Excel –ийн функцуудын жагсаалт дотор байдаггүй онцлогтой. Өөрөөр хэлбэл баримтжуулаагүй гэсэн үг. Функцын бичлэгийн дүрэм нь

DATEDIF(эхний_огноо, сүүлийн_огноо, тооцох арга)

Хамгийн сонирхолтой параметр бол сүүлийнх бөгөөд хугацааны зөрүүг ямар нэгжээр тооцохыг заадаг. Параметр нь дараах утгуудыг авч болно.

Утга Тодорхойлолт
y Зөрүүг бүрэн жилээр тооцох
m Зөрүүг бүрэн сараар тооцох
d Зөрүүг бүрэн өдрөөр тооцох
yd Жилийг тооцохгүйгээр оны эхнээс өдрөөр тооцох
md Жил, сарыг тооцохгүйгээр өдрөөр тооцох
ym Жилийг тооцохгүйгээр бүрэн сараар тооцох

Жишээ
Ажилласан жилийг 10 жил 5 сар 20 өдөр гэсэн хэлбэрээр гаргая гэвэл

=DATEDIF(A1,A2,"y") & " жил " & DATEDIF(A1,A2,"ym") & " сар " & DATEDIF(A1,A2,"md") & " өдөр" гэсэн томьёог ашиглана.

Нийт хэдэн өдөр ажилласныг тооцно гэвэл =DATEDIF(A1,A2,"d")
Энд A1,A2 нүдэнд ажилд орсон, ажлаас халагдсан огноо байна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2484 Төлбөртэй

Хулгана бол Excel –ийн хүснэгттэй ажиллах үндсэн хэрэгсэл. Иймээс хулганаар хийх үйлдлүүдийг номонд хэрхэн нэрлэхийг доорх байдлаар тодорхойлов

Зүүн даралт – Хулганы зүүн товчийг нэг дарах
Хоёр даралт – Хулганы зүүн товчийг ойрхон хоёр дарах
Баруун даралт – Хулганы баруун товчийг нэг дарах
Чирэх – Хулганы зүүн товчийг дарсан чигээрээ заагчийг шилжүүлэх
Байрлуулах – Хулганы заагчийг элемент дээр аваачих. Хулганы товчийг дарахгүйгээр.
Сонгох - Хулганы заагчийг элемент дээр аваачаад зүүн товчийг дарах

Хулганаар хийх үйлдэл бүр нь Excel-ийн аль нэг (товч, нүд, гүйлгэгч гэх мэт) элементтэй холбоотой байна. Элементийг сонгох эсвэл түүн дээр хулганы заагчийг байрлуулж болно. Хуудас дотор нүдийг сонгохдоо түүн дээр очоод зүүн даралт хийнэ. Хэрвээ танд хэрэгтэй нүд харагдахгүй байвал гүйлгэгч зурвасыг ашиглан өөрийн хэрэгтэй зүгт шилжүүлнэ.

  Нээгдсэн тоо: 2633 Төлбөртэй

Ерөнхий тохиолдолд нэрийг хүснэгтийн ямар ч хэсэгт үүсгэн ашиглаж болно. Гэхдээ анхдагч нөхцлөөрөө нэр нь хуудасны (sheet) биш хүснэгтийн (book) түвшинд үүсдэг. Хүснэгт нь олон хуудастай байгаад нэг ижил (жишээ нь Dept_Total ) нэрийг өөр утгуудад ашиглах хэрэгтэй болсон бол хуудсанд нэрийг үүсгэх аргыг хэрэглэдэг. Хуудасны түвшинд нэр үүсгэхдээ

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Scope задаргаат жагсаалтаас нэрээ үүсгэх хуудсыг сонгон өгнө. ( 1 ) Жагсаалтад байгаа хуудаснуудын алинд ч нэрийг үүсгэж болох боловч хэрэглэгчид ихэнхдээ тухайн нэр өгч байгаа нүд эсвэл хэсэг байгаа хуудсыг сонгодог.
  • Ok товчийг дарна.

  Нээгдсэн тоо: 2509 Төлбөртэй

Power Query нь төрөл бүрийн эх үүсвэрээс өгөгдлийг импортлон боловсруулалт хийн Excel -д татан оруулах хэрэгсэл. Excel -д тусгай нэмэлт байдлаар 2013 оноос анхлан гарч ирсэн ба одоо ч Microsoft -ийн сайтаас татан авч Excel 2010, Excel 2013 хувилбарт суулгах боломжтой. Хэрэгслийг суулгасны дараа Excel -ийн туузад Power Query нэртэй таб бий болно. Харин Excel 2016Power Query програмын бүрэлдхүүнд багтан орсон бөгөөд өгөгдлийг татан авч боловсруулалт хийх командууд туузны Data табийн Get & Transform хэсэгт байрлах болсон. Хэрэгсэлийг Excel 2016 -д өөрөөр нэрлэх болсон ч ихэнх хэрэглэгчид түүнийг Power Query нэрээр нь илүү мэдэн хэрэглэдэг. Power Query гарч ирэхээс өмнө ч Excel -д гадны эх үүсвэрээс өгөгдөл татан авах хэрэгсэл байсан боловч тэдгээрийн боломж, ашиглах аргачлал нилээд хязгаарлагдмал байсан. Power Query гарч ирснээр төрөл бүрийн эх үүсвэрээс тогтмол өөрчлөн шинэчлэгддэг их хэмжээний өгөгдөлийг татан авч, боловсруулалт хийх ажиллагаанд том үсрэлт болсон.

  Нээгдсэн тоо: 2880 Бүртгүүлэх

Функцтэй ажиллах

Дараах агуулга бүхий хүснэгтийг зохиоё. Хүснэгтийг зохиохын тулд шинээр файл үүсгээд шууд нэр өгөн жишээ нь function1 гээд хадгалаарай. Юу ч хийгээгүй байж хадгал гэдгийг та гайхаж байж магадгүй. Учир нь шинэ файл үүсгээд өгөгдөл оруулан хүснэгт зохиох явцад тог тасрах, систем гацах гэх мэтийн асуудлууд үүсвэл хийсэн ажлаа алдаж мэднэ. Файлаа өөрийн компьютерын C: дискний Excell_lessons хавтас хадгалаарай. Иймд эхлээд шууд хүснэгтээ хадгалаад явцын дунд хүснэгтээ шинэчлэж байх нь эвтэйхэн байдаг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950