Холбоосыг өөрчлөх

Ямар нэгэн томьёо оруулсан Excel хүснэгтийн нүдэнд засвар хийх үед нүд болон хэсэгтэй холбогдсон бүх холбоосууд тодорхой өнгөөр гарах ба харин тухайн холбогдсон нүд болон хэсэг нь холбоосын өнгөтэй ижил өнгийн зураасаар хүрээлэгдэнэ. (1)

Бүх нүд хэсгүүд хүрээний буланд fill handle гэж нэрлэгдэх жижигхэн квадрат (2) байрлана. fill handle -ийг ашиглан хэсгүүдийн хэмжээг өөрчлөх ажлыг хийдэг.
Томьёо болон аргумент нь нүднүүдийн хэсэгтэй холбогдох холбоос бүхий функцыг агуулсан бол тэдгээрийг засварлахын тулд
  • Засварлах нүдээ сонгоод түүн дээр хоёр даралт хийх юмуу эсвэл <F2> товчийг даран засварын горимд шилжинэ.
  • Хэсгүүдийг өргөжүүлэх эсвэл багасгах хэрэгтэй бол fill handle -ийг (2) зохих чиглэлд чирнэ. Хэсгийн хүрээний хил (1) дээрээс чирэлт хийн хэсгийг өөр газарт зөөж болно. Ингэхэд Excel холбоосын хаягуудыг автоматаар өөрчилнө.
  • Засварыг дуусгахдаа <Enter> товчийг дарна

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1947 Төлбөртэй

Excel програмыг ихээр ашигладаг хүмүүс ихэнх цагаа өгөгдөл боловсруулах ажиллагаанд зарцуулдаг. Энэ ажлыг хэд дахин хурдан хийх хэрэгслийг Excel 2013 хувилбараас оруулан ирсэн байдаг ч өнөөг хүртэл ихэнх хэрэглэгчид дадсан аргачлалаа ашигласаар байдаг. Иймээс сайтад Excel -ийн Power Query хэрэгслийг ашиглах хичээлүүдийг багц хэлбэрээр нийтэлж байгааг сонирхохыг зөвлөе.

Энэ удаад гадаад эх үүсвэрээс татсан өгөгдлүүдийн хэвжилтийг өөрийн компьютерын тохиргоонд хэрхэн тохируулах асуудлыг авч үзье. Жишээ нь бидэнд

хүснэгт байгаад түүний өгөгдлийг Power Query -гээр татан авахын тулд хүснэгтээ сонгоод туузнаас Power Query табаар ороод хэрэгслийн From Table/Range товчийг дарахад Power Query -гийн засварлагчид өгөгдлүүдийг

нээн харуулдаг гэдгийг өмнөх хичээлүүдээс мэднэ.

  Нээгдсэн тоо: 2563 Төлбөртэй

Туузын хэмжээг өөрчлөх

Дэлгэцийн хэмжээ болон хүснэгтийн харагдах хэмжээнээс хамаарч туузын элементүүд хэмжээ өөрчлөгдөнө. Дэлгэцийн хэмжээ том бол туузын бүх үеүүд харагдаж байна. Харин хүснэгтийн хэмжээг багасгаж эхлэхэд туузын харагдах хэлбэр нь товчнуудын хэмжээг жижигрүүлэх, командын нэрүүд үзэгдэхгүй болох, командын бүлгүүд нэг товч болох байдлаар өөрчлөгдөнө. Цаашлаад тууз нь алга болдог. Хэмжээг багасгах үед тууз харагдахгүй болох хүртлээ нэг ч үе алга болодоггүй.

Туузанд гараас хандах

Excel –д (KeyTips) гэж нэрлэдэг гайхамшигтай боломж байдаг. Энэ боломжийг ашиглан товчнуудын хослолыг цээжлэх шаардлагагүйгээр гараас туузын бүх командуудад хандах бололцоо бий болдог. Тэгвэл KeyTips гэдэг нь туузын командыг гараас дуудахад ашиглах нэг буюу хоёр үсэг тооноос бүтсэн тэмдэглэгээ юм.
Туузын командыг гараас дуудахын тулд

  1. <Alt> товчийг дарна. Ингэхэд туузын үеүүдийн дээгүүр гараас дарах товчуудыг заасан тэмдэглэгээ гарч ирнэ.
  2. Өөрийн орох хэрэгтэй байгаа үед тохирсон товчийг дарна. Жишээ нь Insert үед орохын тулд <N> товчийг дарна. Товчийг дарахад <Alt> товч дарсан чигээрээ байх албагүй. Хэрвээ буруу үед орсон бол <Esc> товчийг дарна
  3. Командыг дуудахад шаардлагатай товч болон товчны хослолыг дарна.

  Нээгдсэн тоо: 2355 Төлбөртэй

Өгөгдөлд шүүлт тавих нь хүснэгтийн өгөгдлийг боловсруулах ажиллагаанд хамгийн их ашигладаг үйлдэл юм. Их хэмжээний өгөгдөл бүхий хүснэгтийг ямар нэгэн нөхцлийн дагуу дэд хэсгүүд болгон харах судалгаа хийх шаардлага их гардаг. Хүснэгтийг үүсгэсний дараа баганы гарчигийн баруун талд шүүлтүүр ба эрэмбэлэх сум бий болдог. Хүснэгтэд шүүлтүүр тавьсаны дараа төлөвийн мөрөнд шүүлтүүрт тохирч байгаа мөрийн тоог үзүүлнэ.

Санамж: Шүүлтүүрийг Excel -ийн стандарт нүднүүдийн хэсэгт (зөвхөн хүснэгт биш) ч хэрэглэж болдог. Шүүлтүүр тавих хэсгээ сонгоно аваад Home -> Editing -> Sort & Filter товчийг дараад гарч ирсэн цэснээс Filter -г сонгоно. Ингэхэд гарчигийн мөрөнд шүүлтүүрийн товч (сум) бий болох бөгөөд түүнд даран шүүлтийг удирдана. Хуудас нь шүүлтүүрийн зөвхөн ганцхан хэсгийг агуулдаг бол хүснэгт бүр нь өөрийн шүүлтүүрийн тохиргоотой байж болдог.

  Нээгдсэн тоо: 3395 Бүртгүүлэх

Диаграм - гэдэг нь хүснэгтэд байгаа тоон мэдээллийг графикаар үзүүлэхийг хэлнэ. Тоон мэдээллийг графикаар үзүүлэх нь тэдгээрийн утгуудад графикаас шууд харан дүгнэлт хийх боломжтой байдгаараа давуу талтай. Excel програм нь график үүсгэх их олон хэрэгслүүдийг ашиглах боломжийг хэрэглэгчид олгоно.

Диаграмын бүтэц

Диаграмыг зохиохоос өмнө түүний бүрдүүлэгч хэсгүүдтэй (элемент) танилцах нь зүйтэй. Диаграм зохиохдоо зөвхөн үзүүлж байгаа өгөгдлүүдийг хамгийн сайнаар илэрхийлэх элементүүдийг ашиглах хэрэгтэй. Хэтэрхий олон элементийг ашиглах нь диаграмын үзэмж болоод өгөөжид муугаар нөлөөлнө.
Хөндлөн тэнхлэг (2). Ихэнх диаграмд энэ тэнхлэг нь төрлийн тэмдэглэгээг үзүүлдэг. (дугаарлах зорилгоор ашиглаагүй дурын элементүүд) Жишээ нь сар, улирал, жил г.м Төрлүүдийг диаграмд ижилхэн хэсгээр үзүүлнэ. Диаграмд үндсэн болон туслах хөндлөн тэнхлэг байж болно.
Хөндлөн тэнхлэгийн гарчиг. Төрлүүдийн гарчгийг энд оруулж өгнө.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249