Power Query гээр өгөгдлийг татах

Excel 2013Power Query хэрэгсэлийг нэмэлтээр татан суулгаж байсан бол Excel 2016 -ийн стандарт багцад Power Query хэрэгсэл орж ирсэн. Таны компьютерт Excel 2013 хувилбар суугдсан бол Power Query -г суулгах хичээлийг үзэн нэмэлт пакетыг суулган аваарай. Хичээлд Excel 2013 хувилбарыг ашиглах ч ажиллагааны хувьд Excel 2016 -гаас онцын ялгаагүй. Excel 2016Power Query хэрэгсэл туузын Data табд Get & Transform нэрээр орж ирсэн.

Power Query-гийн өгөгдлийн эх үүсвэрүүд

Power Query -гийн хүчэрхэг боломжуудын нэг нь хэрэгсэл төрөл бүрийн өгөгдлийн эх үүсвэрүүдэд хандан өгөгдөл татан авч чаддагт оршино. Тууз дээрх Power Query цэсээр орвол

excel, интернет, өгөгдлийн сангууд, онлайн сервесүүд гэх мэтээр олон эх үүсвэрүүдэд хандах боломжтой нь харагдана. Товчнуудын баруун доод булангийн сумыг даран тухайн ангилалд багтах ямар эх үүсвэрүүдэд холбогдохыг харж болно. Power Query хэрэгсэл хандан өгөгдөл татан авах эх үүсвэрүүд хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангана.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1907 Бүртгүүлэх

Ямар нэгэн томьёо оруулсан Excel хүснэгтийн нүдэнд засвар хийх үед нүд болон хэсэгтэй холбогдсон бүх холбоосууд тодорхой өнгөөр гарах ба харин тухайн холбогдсон нүд болон хэсэг нь холбоосын өнгөтэй ижил өнгийн зураасаар хүрээлэгдэнэ. (1)

Бүх нүд хэсгүүд хүрээний буланд fill handle гэж нэрлэгдэх жижигхэн квадрат (2) байрлана. fill handle -ийг ашиглан хэсгүүдийн хэмжээг өөрчлөх ажлыг хийдэг.
Томьёо болон аргумент нь нүднүүдийн хэсэгтэй холбогдох холбоос бүхий функцыг агуулсан бол тэдгээрийг засварлахын тулд
  • Засварлах нүдээ сонгоод түүн дээр хоёр даралт хийх юмуу эсвэл <F2> товчийг даран засварын горимд шилжинэ.
  • Хэсгүүдийг өргөжүүлэх эсвэл багасгах хэрэгтэй бол fill handle -ийг (2) зохих чиглэлд чирнэ. Хэсгийн хүрээний хил (1) дээрээс чирэлт хийн хэсгийг өөр газарт зөөж болно. Ингэхэд Excel холбоосын хаягуудыг автоматаар өөрчилнө.
  • Засварыг дуусгахдаа <Enter> товчийг дарна

  Нээгдсэн тоо: 2404 Төлбөртэй

Excel програмыг өгөгдлийн боловсруулалтад өргөнөөр ашигладаг. Таны боловсруулах өгөгдлийн хэмжээ, өгөгдлийн эх үүсвэрүүд олон төрлийн болж ирэхэд өгөгдлийн боловсруулалтыг Excel -ийн стандарт хэрэгслүүдээр хийхэд цаг, хугацаа, хүч хөдөлмөр ихээр шаардах болдог. Энэ асуудал танд тулгарч байвал Power Query хэрэгсэл таны ажлыг хэд дахин хөнгөн болгох хүчирхэг хэрэгсэл гэдгийг сайтын Power Query хэрэгсэл багц хичээлийг үзснээр ойлгоно. 

Хүснэгтүүдийн нэгтгэл, холбоос хичээлд хүснэгтүүдийн нэгтгэлийн төрөл, өгөгдлийн хүсэлтийн холбоосыг үүсгэсэн тул тэдгээрийг хүснэгтүүдийн нэгтгэлд хэрхэн ашиглахыг сурцгаая. Power Query -гийн засварлагчид нэг хүсэлтийг нөгөөд оруулан нэгтгэж болох ч бусад ажиллагаанд эдгээр холбоосууд хэрэг болно гэж үзвэл нэгтгэлийг шинэ хүсэлт хэлбэрээр хийх нь илүү. Иймээс Excel -ийн туузнаас Power Query табаар ороод хэрэгслийн Merge товчийг дарахад нээгдэх Merge цонхонд нэгтгэлийн хүсэлтийг үүсгэе.

Merge цонхонд нэгтгэх хэрэгтэй хүсэлтүүдийг сонгон өгөх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 3029 Төлбөртэй

Бодлого

Нэг баганад байгаа өгөгдлүүдийг хэд хэдэн баганад хуваах хэрэгтэй болсон гэе. Хамгийн өргөн дэлгэрсэн жишээнүүд гэвэл

  • Нэг баганад байгаа овог нэр. (нэр эсвэл овогоор эрэмбэлэхийн тулд эдгээрийг хоёр баганд салгах)
  • Нэг баганад байгаа барааны тодорхойлолт. (үйлдвэрлэгч, загвар гэх мэтээр тус тусд баганад оруулах)

гэх мэтээр ийм төрлийн жишээг олонг дурдаж болно. Ийм төрлийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

  Нээгдсэн тоо: 1107 Төлбөртэй

Өгөгдлийн эх үүсвэртэй холбогдон тэдгээрийн мөрүүдийг цэгцэлсний дараа хэрэгтэй мэдээлэлтэй багануудаа салган авах шаардлага гарна. Хэрэгцээгүй олон баганыг оруулан ирэх нь боловсруулалтын хугацааг нэмэгдүүлэх тул хүсэлтээр зөвхөн өөртөө хэсгүүдийг татан авах хэрэгтэй. Татан авсан өгөгдлүүдийн мөртэй хэрхэн ажиллахыг Өгөгдлийн мөрийг удирдах хичээлээс үзээрэй.

Илүү багануудыг устгах

Хэрэггүй баганыг устгахын тулд баганаа сонгон авна. Баганууд зэрэгцэн байрлаагүй бол ctrl товчийг даран сонгон авна. Excel -д оруулан ирэх өгөгдлүүдэд Агуулах, Бүлэг, Орлого, Зарлага, Хугацаа баганууд хэрэггүй байсан гэвэл тухайн багануудаа сонгон аваад

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 328

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 425

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 383

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 470

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 544

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 534

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 653

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 764

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 786

 
Энэ долоо хоногт

интеграл бод

Нээгдсэн тоо : 1241

 

хязгаарыг бод.

Нээгдсэн тоо : 1173

 

утгыг ол.

Нээгдсэн тоо : 827