Power Query -г суулгах

Том хэмжээтэй буюу 100 мянгаас давсан мөр бүхий Excel файлтай ажиллах үед томьёонуудын бодолт удаашран ажиллахад хүндрэлтэй болон ирдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Microsoft компаний мэрэгжилтнүүд том хэмжээний файлтай ажиллах хэрэгслийг Microsoft Excel 2010 -аас хойшхи хувилбаруудад оруулан өгсөн нь Power Query юм. 100 мянган мөртэй Excel -ийн файл хэзээ бий болох билээ дээ гэж та бодож байж магадгүй. Гэхдээ мэдээллийн урсгал ихтэй ажиллагаанд энэ бол бага хэмжээ. Ихэнх газрууд мэдээллийн урсгал ихтэй ажиллагаандаа бэлэн програмыг голдуу ашигладаг ч төрөл бүрийн судалгаа, шинжилгээг програм бүгдийг хийнэ гэвэл бүтэхгүй зүйл.

Энэ шалтгаанаар өгөгдлийн сангаас өгөгдлүүдийг гадагш эскпорт хийн судалгаа, шинжилгээ хийх ажил ихээр гардаг. Үүнээс гадна мэдээлэл цуглуулах ажлыг олон хүмүүс Excel програмыг ашиглан зэрэг хийх үед нэгдсэн файлын хэмжээ маш хурдан томрон ирдэг. Power Query хэрэгсэл олон тооны өгөгдлийн эх үүсвэртэй холбогдон мэдээллийг татан авч чаддаг тул тэдгээрийн боловсруулах ажилд зайлшгүй хэрэгтэй.
Excel 2016 -д хувилбарт хэрэгсэл програмын бүрэлдхүүнд орсон бөгөөд туузын DATA табд байрладаг. Бусад буюу Excel 2010, 2013 хувилбаруудад хэрэгслийг Microsoft -ийн сайтаас татан авч суулгах шаардлагатай ба үүнийг хэрхэн хийхийг сурцгаая. Таны Excel програмд хэрэгсэл суугдсан боловч туузанд POWER QUERY гарч ирээгүй ба хэрвээ ийм нэртэй таб байхгүй бол хэрэгслийг туузад оруулан ирэх хэрэгтэй. Үүний тулд туузнаас FILE -> Options -> Add-Ins гэж ороход нээгдэх Excel Options цонхноос

COM Add-Ins гэж сонгоод Go товчийг дарахад нээгдэх COM Add-Ins цонхноос

хэрэгслийн өмнөх нүдийг зөвлөөд Add товчийг дарна. COM Add-Ins цонхонд Microsoft Power Query for Excel сонголт байхгүй бол та хэрэгслийг эхлээд Microsoft -ийн сайтаас татан авч суулгах хэрэгтэй. Хэрэгсэл 32, 64 битийн хувилбарынх гэж байдаг тул татан авахаас өмнө та өөрийн Excel -ийг ямар битийн хувилбар болохыг мэдэх хэрэгтэй. Excel 2013 -т туузын FILE цэсээр ороод

Account -> About Excel гэж орон About Microsoft Excel цонхноос

харна. Excel 2010 -ын тухайд Excel 2013 -тай ижил боловч FILE -> Help гэж орон нээгдэх цонхны About Microsoft Excel хэсгээс харна. Microsoft -ийн сайтаас хэрэгслийг татан авахдаа

хэлээ сонгоод Download товчийг дарна. Эндээс хэрэгслийн тухай, системд тавигдах шаардлага, суулгах заавар, холбоотой материалуудыг үзэж болно. Download товчийг дарсны дараа нээгдэх

цонхонд өөрийн Excel -ийн битэд тохирох файлыг зөвлөөд Next товчийг дарахад татан авах ажиллагаа эхлэнэ. Татан авсан файлаа ажлуулан суулгах нь интернетээс програм татан суулгахтай ижил учраас асуудал үүсэхгүй. Гэхдээ татан авсан файлыг ажлуулахын өмнө Excel програм нээлттэй байгаа бол түүнийг хаах хэрэгтэйг сануулъя. Хэрэгслийг суулгасны дараа Excel програмаа нээхэд

тууз дээр POWER QUERY таб нэмэгдэн гарч ирнэ. Хэрэгсэл суугдсан хэдий ч туузад POWER QUERY таб харагдахгүй бол FILE -> Options -> Customize Ribbon гэж орон

POWER QUERY -г зөвлөөд OK товчийг дарна. Та одоо хүснэгтийн мэдээллийг боловсруулах хүчирхэг хэрэгслийг ашиглахад бэлэн боллоо.
Хэрэгсэл өгөгдлийн шинжилгээнд олгох боломжуудаас дурдвал.

  • Excel програм текстэн файл, csv файл, excel файлууд, өгөгдлийн сан, хавтас гэх мэтээр төрөл бүрийн мэдээллийн эх үүсвэрт шууд холбогдох боломжийг олгодог нь том давуу тал.
  • Эх үүсвэртэй холбогдсон өгөгдлүүдийг өөрчлөх, нэгтгэх, тооцоо хийгдэх үйлдлүүдийг M /хэлний нэр/ хэл дээр кодыг бичин ашиглах боломжтой. Ингэснээр эх үүсвэртэй дараа нь дахин холбогдохдоо тооцооны командуудыг дахин бичихгүйгээр тэдгээр нь автоматаар ажиллана.

Хэрэгсэл өгөгдлийн шинжилгээг шинэ төвшинд гаргана гэдэг нь эргэлзээгүй ч түүнийг ажилдаа ашиглаж сурах нь таниас нилээд хичээл зүтгэл шаардах нь дамжиггүй. Бид сайтдаа хэрэгслийн талаар материалуудыг нийтлэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3442 Бүртгүүлэх

Диаграм - гэдэг нь хүснэгтэд байгаа тоон мэдээллийг графикаар үзүүлэхийг хэлнэ. Тоон мэдээллийг графикаар үзүүлэх нь тэдгээрийн утгуудад графикаас шууд харан дүгнэлт хийх боломжтой байдгаараа давуу талтай. Excel програм нь график үүсгэх их олон хэрэгслүүдийг ашиглах боломжийг хэрэглэгчид олгоно.

Диаграмын бүтэц

Диаграмыг зохиохоос өмнө түүний бүрдүүлэгч хэсгүүдтэй (элемент) танилцах нь зүйтэй. Диаграм зохиохдоо зөвхөн үзүүлж байгаа өгөгдлүүдийг хамгийн сайнаар илэрхийлэх элементүүдийг ашиглах хэрэгтэй. Хэтэрхий олон элементийг ашиглах нь диаграмын үзэмж болоод өгөөжид муугаар нөлөөлнө.
Хөндлөн тэнхлэг (2). Ихэнх диаграмд энэ тэнхлэг нь төрлийн тэмдэглэгээг үзүүлдэг. (дугаарлах зорилгоор ашиглаагүй дурын элементүүд) Жишээ нь сар, улирал, жил г.м Төрлүүдийг диаграмд ижилхэн хэсгээр үзүүлнэ. Диаграмд үндсэн болон туслах хөндлөн тэнхлэг байж болно.
Хөндлөн тэнхлэгийн гарчиг. Төрлүүдийн гарчгийг энд оруулж өгнө.

  Нээгдсэн тоо: 3182 Төлбөртэй

Дээд гарчиг (top header) гэдэг нь хэвлэгдэх хуудасны дээд хэсэгт гарах мөр. Доод гарчиг (footer) гэдэг нь хэвлэгдэх хуудасны доод хэсэгт гарах мөр. Гарчигууд зүүн, төв, баруун гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Жишээ нь дээд гарчигийг зүүн хэсэгт нь зохиогчийн нэр, төв хэсэгт хуудасны гарчиг, баруун хэсэгт хуудасны дугаар гэх байдлаар зохион байгуулж болно.
Дээд доод гарчигийг оруулж өгөх энгийн арга нь Page Layout горимд шилжин оруулах юм. Page Layout горимд төлөвийн мөрний баруун хэсэгт байрлах Page Layout эсвэл View -> Workbooks Views -> Page Layout товчнуудын аль нэгийг даран шилжинэ.
Гарчигийн хэсэг нь дараах шинжүүдтэй.

  • Дээд гарчиг нь өгөгдлийн хэсгээс дээш харин доод гарчиг нь өгөгдлийн хэсгээс доош байрлана.
  • Хэрвээ гарчигууд хоосон байвал хэсгүүдийн төв хэсэгт (дээд хэсэгт Click to add header, доод хэсэгт Click to add footer) зохих мэдээллүүд гарна.
  • Хулганы заагчийг гарчигийн зохих хэсэгт байрлуулбал энэ хэсгийн өргөний хэмжээг үзүүлэх бөгөөд зүүн даралт хийн түүнд өгөгдөл оруулж өгнө.
  • Анхдагч тохиргоогоор хуудас бүрд дээд ба доод гарчиг ижилхэн байна
  • Дээд доод гарчигт ямар нэгэн өгөгдөл оруулаагүй бол энэ хэсгийг хэвлэхгүй

  Нээгдсэн тоо: 2563 Бүртгүүлэх

Дараах хэлбэрийн захиалгын хүснэгт байна гэе.

Захиалгын дугаарыг (A багана) оруулан өгөхөд огноо нь (B багана) автоматаар бөглөгдөж байлгахын тулд хуудасны нэр (хаяг) дээр баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс View Code -г сонгон ороход нээгдэх Visual Basic едиторын цонхонд доорх кодыг оруулан өгөөд хадгална.

  Нээгдсэн тоо: 2633 Төлбөртэй

Ерөнхий тохиолдолд нэрийг хүснэгтийн ямар ч хэсэгт үүсгэн ашиглаж болно. Гэхдээ анхдагч нөхцлөөрөө нэр нь хуудасны (sheet) биш хүснэгтийн (book) түвшинд үүсдэг. Хүснэгт нь олон хуудастай байгаад нэг ижил (жишээ нь Dept_Total ) нэрийг өөр утгуудад ашиглах хэрэгтэй болсон бол хуудсанд нэрийг үүсгэх аргыг хэрэглэдэг. Хуудасны түвшинд нэр үүсгэхдээ

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Scope задаргаат жагсаалтаас нэрээ үүсгэх хуудсыг сонгон өгнө. ( 1 ) Жагсаалтад байгаа хуудаснуудын алинд ч нэрийг үүсгэж болох боловч хэрэглэгчид ихэнхдээ тухайн нэр өгч байгаа нүд эсвэл хэсэг байгаа хуудсыг сонгодог.
  • Ok товчийг дарна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950