Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 6-р хичээл

Темплейтийг үүсгэх, ашиглах

Нэг төрлийн хэв загвартай бичиг баримтыг бэлтгэхэд хэвийг /темплейт, шаблон гээд янз бүрээр нэрлэх нь бий/ ашигладаг. Хэв гэдэг бол хэрэглэгч өгөгдлүүдийг оруулан өгөх урьдчилан бэлтгэсэн хоосон маягт юм. Маягтаа эхлээд бэлтгээд тусгай форматаар хадгалаад ашиглахдаа тухайн үед оруулах өгөгдлүүдээ оруулан олон дахин ашиглах боломжтой. Ингэснээр элдэв төрлийн ялангуяа копи-пэстээс үүсдэг алдаанаас сэргийлэх хамгийн сайн арга. Microsoft Excel -д өөрийн хэвүүд байдаг. Эдгээрийг ашиглаж болохоос гадна өөрийн хэвийг үүсгэх боломжтой.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6525 Бүртгүүлэх

Томьёо - гэдэг нь тооцооны үр дүнгээ буцаадаг тодорхой төрлийн илэрхийлэл юм. Ямар нэгэн нүдэнд томьёог оруулахад тухайн нүдэнд оруулсан томьёоны үр дүнд шууд харагдах болно. Томьёо оруулсан нүдийг сонгоход түүний агуулга нь томьёоны мөрөнд харагдана. Томьёо нь (=) тэнцүүгийн тэмдэгээр эхлэх бөгөөд доррх элементүүдийг агуулж байж болно.

  • Тооцооны операторууд. Нэмэх (+), Үржих (*) гэх мэт
  • Нүдний хаягыг агуулсан холбоосууд (Жишээ нь B4 эсвэл C12 гэх мэт) болон нүд эсвэл хэсгийн нэрүүд
  • Тоон болон текстэн утгууд
  • Тооцооны функцууд (Жишээ нь Sum, Count гэх мэт)

  Нээгдсэн тоо: 1845 Төлбөртэй

Excel нь хүснэгтийн нүдийг хамгаалах энгийн аргаас эхлээд бүтэн файлаа RC4 төрлийн алгоритм ашиглан шифрлэх хүртэл олон түвшингийн хамгаалалтыг хэрэглэгчид олгодог. Эдгээр аргуудыг авч үзье.

Нүдэнд буруу өгөгдөл оруулахаас хамгаалах

Хэрэглэгч хүснэгтийн тодорхой нүдэнд (сөрөг утгатай үнэ, буруу он сар өдөр г.м ) буруу өгөгдөл оруулахаас хамгаалах хамгийн энгийн арга. Ийм хамгаалалтыг оруулахдаа нүдийг сонгоод Data -> Data Tools -> Data Validation Data -> Validation гэж орно. Data Validation цонхны Settings үед тухайн нүдэнд оруулах өгөгдлийн төрөл болон утгуудын хязгаарлалтыг зааж өгнө. Харин дараагийн хоёр Input Message, Error Alert үед (заавал оруулах албагүй) өгөгдөл оруулахаас өмнө болон буруу өгөгдөл оруулсан үед гарах мэдээллийг оруулж өгдөг.

  Нээгдсэн тоо: 2743 Нийтийн

Excel 2007 гийн хэрэглэгчийн интерфейс нь өмнөх хувилбаруудаасаа өөр болсон. Энэ интерфейсыг тууз (ribbon) гэж нэрлэдэг бөгөөд гүйцэтгэж байгаа үүргээсээ хамаарсан бүлгүүдэд хуваагдсан командуудын багц хэлбэрээр зохион байгуулагдсан. Туузын командууд нь Excel 2007 гийн бүх боломжид хандах бололцоог бий болгосон. Хуучин хувилбараар ажиллаж байсан хүмүүст энэ шинэчлэл нь эхлээд их төвөгтэй мэт санагдах боловч ашиглах явцад илүү эвтэйхэн гэдэг нь мэдэгдэнэ.

  Нээгдсэн тоо: 3288 Бүртгүүлэх

Excel - д нүднүүдийг тодорхой дарааллаар автоматаар дүүргэдэг AutoFill гэдэг функц байдаг. Сонгогдсон нүд болон хэсгийн баруун доод булан байрлах Fill handle гэж нэрлэдэг жижигхэн квадратыг ашиглан функцыг ажиллуулна. (улаан дугуй)

Fill handle -ийг чирэн үүсэх шинэ хэсгийн баруун талд AutoFill Options гэсэн товч гарч ирнэ. (Параметр) Товч дээр дарахад хамгийн их ашигладаг үйлдлүүд болох Copy Cells , Fill Series , Fill Formatting Only , Fill Without Formatting  жагсаалт гарч ирнэ.
Програмын тохиргоонд AutoFill функцыг хаасан бол сонгогдсон нүд болон хэсгийн баруун доод буланд Fill handle гарч ирэхгүй. AutoFill функцыг нээхийн тулд
  1. Office товчийг дараад дараа нь Excel Options товчийг даран Excel Options цонхыг нээнэ.
  2. Цонхны зүүн хэсэгт байрлах сонголтуудаас Advanced сонголтыг хийнэ
  3. Editing options хэсгийн Enable fill handle and cell drag-and-drop -г зөвлөнө.
  4. Ok товчийг дарна

Санамж: Олон хэсэг сонгогдсон үед AutoFill функц ажиллахгүй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769