Туузтай (ribbon) танилцах

Excel 2007 гийн хэрэглэгчийн интерфейс нь өмнөх хувилбаруудаасаа өөр болсон. Энэ интерфейсыг тууз (ribbon) гэж нэрлэдэг бөгөөд гүйцэтгэж байгаа үүргээсээ хамаарсан бүлгүүдэд хуваагдсан командуудын багц хэлбэрээр зохион байгуулагдсан. Туузын командууд нь Excel 2007 гийн бүх боломжид хандах бололцоог бий болгосон. Хуучин хувилбараар ажиллаж байсан хүмүүст энэ шинэчлэл нь эхлээд их төвөгтэй мэт санагдах боловч ашиглах явцад илүү эвтэйхэн гэдэг нь мэдэгдэнэ.

Туузын бүтэц

Тууз дээрээс командуудад янз бүрийн элементийг ашиглан хандана. Туузын элементүүд нь дараах бүлгүүдэд хуваагдана.

Товчнууд

Төрөл бүрийн командыг биелүүлэхэд хамгийн их өргөн ашиглагддаг элемент. Тууз дээрх ихэнх товчнууд дээр хулганы заагчийг (байрлуулах) аваачихад тодорхойлсон бичлэг гарч ирдэг учраас гүйцэтгэх үйлдлийг ойлгоход хялбар. Илүү их хэрэглэдэг товчнуудын хэмжээ нь бусдаасаа том байгаа. Ихэнх товчнууд дээр зүүн даралт хийхэд ямар нэгэн командыг шууд гүйцэтгэнэ. Зарим товчнууд нь доошоо заасан сумны зурагтай нэмэлт товчтой эсвэл товч дотроо байрласан сумны зурагтай байгаа. Эдгээр нь тухайн товч нь нэмэлт командуудын сонголттой гэдгийг заана.
Сэлгэгч

Зүүн даралт хийж төлөвийг (On/Off) шилжүүлэх жижигхэн квадрат.

Командын бүлэг

Туузын (таб) үе бүхэнд өөр хоорондоо холбогдолтой командуудын бүлгүүд байрлана. Жишээ нь Home үеийн Font бүлэг нь текстийн фонт, хэмжээ, өнгө, байрлал зэргийг тодорхойлох командуудыг агуулна.
Зарим командын бүлгийн баруун доод буланд нэмэлт цонх нээх жижигхэн товч байрлах бөгөөд энэ товч дээр даран тухайн бүлгийн доторх командуудтай ажиллах цонхыг нээнэ.

Стандарт (Home) үе

Стандарт буюу (Home) үед хамгийн их хэрэглэгддэг командуудыг оруулж өгсөн байдаг. Энэ нь үеийн ерөнхий зохион байгуулалтаас өөр учраас түүнийг Home гэж нэрлэсэн.

Зөвөлгөө: Таны хулгана гүйлгэгч дугуйтай бол заагчийг тууз дээр байрлуулаад дугуйгаа ашиглан үеүүдийн дунд хурдан шилжих боломжтой.

Лавлах (help)

Туузын баруун дээд буланд байрлах асуултын тэмдэг бүхий товч. Товчийг дарахад Excel-ийн лавлах гарч ирнэ.

Тоолуур

Тоон талбарт утга оруулахад зориулагдсан дээшээ ба доошоо сум заасан элемэнт. Ийм талбар нь элементүүдийн өргөн өндөрийг зааж өгөхөд их ашиглагдана. Дээшээ сумыг дарахад утга ихэснэ. Харин доошоо сумыг дарвал утга багасна. Утгыг гараас оруулж өгч болдог

Нэмэлт үе

Зураг, диаграм, дүрс зэрэг обьектуудтай ажиллах хэрэгслүүдийг нэмэлт үеэр гарч ирдэг. Жишээ нь диаграмтай ажиллах үед дотроо гурван үетэй Chart Tools гэсэн үе нэмэлтээр гарчигны мөрөнд гарч ирдэг. (зургийг хар)  

Энэ үе дотор тухайн обьекттой ажиллах бүхий л командууд багтсан байдаг. Обьектыг хүснэгтэд оруулж ирэхэд нэмэлт үе гарч ирэх бөгөөд сонголтыг болиход  алга болно. Обьектоо сонгоход тухайн обьекттой холбогдолтой нэмэлт үе автоматаар гарч ирнэ. Эндээс өөрийн хэрэгтэй гэсэн сонголтоо хийнэ. Зарим обьектыг сонгоод зүүн хоёр даралт хийхэд нэмэлт үеийн эхний үеийн командууд тууз дээр гардаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6533 Нийтийн

Энэ хичээлээр диаграмм үүсгэх, томьёо оруулах, хүснэгтийг эрэмбэлэх ажиллагаанд жишээн дээр суралцах болно. Хүснэгт зохиох ажиллагааг алхам бүрээр тайлбарласан бөгөөд хичээлийг материалыг судлах явцдаа хүснэгт зохиох хэлбэржүүлэх ажлыг давхар суралцаад явах болно. Хурдавчилсан курс тул жижиг сажиг зүйлийг явцын дунд сурах болно. Тэгэхлээр хичээлийн материалуудыг сайн ойлгож сурч авах хэрэгтэй. Ойлгохгүй бол хэдэн ч удаа үзэж болно шүү дээ. Энэ чинь интернет сургалтын гол давуу тал даа.

Диаграм үүсгэх

Диаграмыг тусдаа хуудас дээр үүсгэж болохоос гадна өгөгдөл бүхий хуудсанд обьект байдлаар оруулж болдог. Жишээ болгон доорх хүснэгтийг үүсгэе.

  Нээгдсэн тоо: 6636 Нийтийн

Excel - ийн тухай    

Excel –ийн файлыг ном (book) гэж нэрлэдэг. Нэг ном дотор таны машины санах ойн боломжоос хамааран хичнээн ч хуудас байж болно. Хуудсууд нь ажлын болон диаграмын хуудаст хуваагдана. Ажлын хуудас (sheet) гэдэг нь мөр баганаас бүрдсэн ердийн электрон хүснэгт юм. Харин диаграм гэдэг нь нэг диаграм агуулсан тусгай хуудас юм.
Гэхдээ хэрэглэгч нь ихэнхдээ ажлын хуудастай голлон ажилладаг. Excel 2007 гарах хүртэл хуудасны мөрийг 1 ээс 65536 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс (1-р багана) IV (256-р багана) дугаарлаж байсан. Excel 2007 хувилбарт нэг хуудаст байх мөр болон баганы тоо нь маш их болсон. Excel 2007-гийн хуудас 1048576  хүртэлх мөр, 16384 хүртэлх баганатай байж болно. Өөрөөр хэлбэл мөрийг 1 ээс 1048576 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс XFD хүртэл дугаарлаж болно гэсэн үг.
Мөр болон баганы огтлолцол нь нүд (cell)-ийг үүсгэнэ. Нүдэнд түүний хаягаар (харгалзаж байгаа мөр баганы дугаараар) хандана.
Жишээ нь хуудасны зүүн дээд нүдний хаяг A1 байхад баруун доод нүд буюу сүүлийн нүдний хаяг нь XFD1048576 байна.

  Нээгдсэн тоо: 4114 Бүртгүүлэх

Бодлого

Бараа нийлүүлэлтийн хүснэгт байсан гэе.

C20 нүдэнд оруулсан кодоор барааг нийлүүлсэн газрын нэрийг ол.

  Нээгдсэн тоо: 2008 Төлбөртэй

Электрон хүснэгттэй ажиллахдаа нүд болон хэсгүүдийг форматлахдаа голдуу нэг ижил фонт, шугам, тоон форматыг ашигладаг бол хэв (style) ашиглах нь таны цаг завыг ихээхэн хэмнэх болно. Excel2007 -д нүдийг форматлах олон төрлийн хэвүүд байдаг. (зургийг хар) Хэрэглэгч тогтсон хэвийг өөрчлөх эсвэл өөрөө шинээр үүсгэх боломжтой.


Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950