Нэгтгэлийн нөхцөл хоёрдахь хүснэгтэд олон байх

Хүснэгтүүдийн нэгтгэл бол Excel -ийн хэрэглэгчдийн дунд хамгийн өргөн гарч ирдэг асуудлуудын нэг хэдий ч үүнийг хийхдээ зарим хэрэглэгчид асуудлыг шийдэх аргаа ч мэдэхгүйгээс болоод copy/paste хийн маш их цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдаг. Програмыг ажлыг хөнгөвчлөх гэж боловсруулдаг болохоос хүнийг компьютер ашигладаг гэдгийг харуулах гэж зохиогдоггүй. Нэг тайлан, мэдээ гаргах гэж өдөржин компьютерын ард суугаад байна гэдэг нь тухайн хүнийг сайн ажилтан гэхээсээ ур чадвар муутай гэдгийг харуулах үзүүлэлт болсон ч манайд ингэж үзэхгүй байсаар л байгаа. Бидний цалин орлого муутай байгаагийн шалтгаан бол чадвар сулаасаа болоод хөдөлмөрийн бүтээмж доогуур байдгаас багахан ажлыг олоолуу эсхүл асар их хугацаа зарцуулан хийдэгтэй холбоотой.
Excel өгөгдөл боловсруулах хүчирхэг хэрэгсэл. Харин хэрэглэгчид програмын боломж, хэрэгслүүдийг эзэмшин ашиглах нь гол асуудал тул сайтад Power Query хэрэгслийн хичээлүүдийг багцлан нийтэлж байгаатай танилцахыг зөвлөе. Хүснэгтүүдийг нэгтгэх хичээлээр нэгтгэл, түүнийг хэрхэн хийх талаар үзсэн. Энэ удаад нэгтгэлийг практик ажилд ашиглах жишээнүүдийг авч үзье.

Бидэнд барааны үнийн жагсаалт, агуулахын орлогын тайлангийн

хүснэгтүүд байгаад агуулахын орлогын тайланд үнийг оруулан ирэх асуудал гарлаа гэж үзье. Үүнийг Excel -ийн функцийг ашиглан хийх боломжтой ч Power  Query хамаагүй хурдан, гоё шийднэ.
Эхлээд хүснэгтүүдэд хүсэлтийг

үүсгээд тэдгээрийн нэгтгэлийг

хийнэ. Хүсэлтийг яаж үүсгэх, нэгтгэлийг хэрхэн хийхийг Хүснэгтүүдийг нэгтгэх хичээлээс мэдэх тул энд давтах шаардлагагүй. Нэгтгэлд хоёрдахь хүснэгтээс Падааны №, Тоо ширхэг багануудыг оруулъя. Бараа багана эхний хүснэгтэд байгаа учраас давхардуулах хэрэггүй.

Нэгтгэлийг Бараа баганаар эрэмбэлэх нь харагдах талаасаа илүү тул баганаа сонгоод

ихээс бага руу эрэмбэ үүсгэх сонголтыг хийгээд OK товчийг дарна. Өөрийн хүссэнээр эрэмбэлээрэй.  
Эцэст нь Power Query -гийн засварлагчийн Home табийн Close & Load To товчийг даран

үр дүнгийн хүснэгтийг оруулан ирнэ. Нэгтгэлийн төрлүүдийг ашиглан хоёр хүснэгтийг өөрт хэрэгтэй байдлаар нэгтгэж үзээрэй. Үнийн жагсаалтад шинээр мөр нэмээд нэгтгэлийн хүсэлтийг шинэчилбэл

үр дүнгийн хүснэгтэд мөр нэмэгдэн орж ирнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4884 Бүртгүүлэх

Жагсаалт

Microsoft Excel -д жагсаалт гэдгийг өөр хоорондоо холбогдол бүхий өгөгдлүүдтэй хүснэгтийг ойлгоно. Өгөгдөлийг боловсруулах болон анализ хийхэд зориулагдсан багц функцууд байдаг. Жагсаалт гэдгийг өгөгдлийн сан гэж ойлгоно. Учир нь програм жагсаалтыг тодорхой бүтэц хэлбэрээр ойлгодог. Энэ нь мэдээлэл хайх эсвэл эрэмбэлэх ажиллагааг хийх боломжийг олгодог.  

Доорх мэдээллийг агуулсан файлыг үүсгэе.

  Нээгдсэн тоо: 2290 Бүртгүүлэх

Хуудсанд олон төрлийн утгууд байх тохиолдолд хэрэгцээт утгыг олох ажиллагаа нилээд хүндрэлтэй болж ирдэг. Тоон болон текстэн утгыг хайхын тулд

  1. Home -> Editing -> Find & Select гэж ороод гарч ирсэн цэснээс Find сонголтыг хийх эсвэл <Ctrl + F> хослолыг дарна. Excel програм Find and Replace диалогийн цонхыг нээнэ. (зургийг хар)
  2. Find what задаргаат жагсаалт дээр хайх утгаа оруулна. Мөн жагсаалтаас сонголт хийж болно. (цэнхэр дөрвөлжин)
  3. Хайлтад том жижиг үсгийг тооцох бол Match Case -г зөвлөнө. Хэрвээ энэ сонголт харагдахгүй бол Options товчийг дарна. (улаан дөрвөлжин)
  4. Тодорхой формат бүхий өгөгдлийг хайхдаа
    • Format товч дээр дарахад (товч харагдахгүй бол Options товчийг дарна) Find Format цонх нээгдэнэ. (цэнхэр дөрвөлжин)
    • Find Format цонхонд хэрэгтэй форматаа сонгоод Ok товчийг дарна 
      • Зөвөлгөө: Шаардлагтай формат хуудасны нүдэнд байгаа бол Format товчны баруун байрлах доошоо сум бүхий товчийг дараад гарч ирсэн цэсээс Choose Format From Cells сонголтыг хийнэ. Ингэхэд хулганы заагч дусаагуурын дүрстэй болох ба хэрэгтэй формат бүхий нүдээ сонгоно.
  5. Within задаргаат жагсаалтаас хайлт хийх хэсгийг (Sheet - тухайн хуудас, Workbook - тухайн хүснэгт) заана. (улаан дөрвөлжин)
  6. Search задаргаат жагсаалтаас хайлт хийх чиглэлийг (By Rows - мөрөөр, By Columns - баганаар) сонгоно. (улаан дөрвөлжин)
  7. Look in задаргаат жагсаалтаас (Formulas - томьёонууд, Values - утгууд, Comments - тайлбарууд) хайлт хийх хэсгийг сонгоно. (улаан дөрвөлжин)
  8. Find Next товчийг дарвал хайж байгаа утгыг агуулсан нүдийг идэвхижүүлнэ. Хэрвээ Find All товчийг дарвал хайлтын утгыг агуулж байгаа бүх холбоосыг үзүүлэх ба жагсаалтаас сонголт хийн хэрэгтэй нүдэнд шилжинэ. (ногоон дөрвөлжин)
  9. Хайлтыг дуусгахдаа Close товчийг дарна.

  Нээгдсэн тоо: 2367 Төлбөртэй

Хүснэгтийн нүдэнд оруулж байгаа өгөгдөл нь тодорхой нөхцлийг хангаж байвал тухайн нүдэн дэх(өнгөө өөрчлөх, үсгийн хэлбэр нь өөрчлөгдөх г.м) өгөгдлийн формат автоматаар өөрчлөгдөж байхаар хийхийн тулд нөхцөлт формат Conditional formatting –ыг ашигладаг.
Жишээ авч үзье. Сурагчийн улиралын дүн нь 85 буюу түүнээс дээш байвал ногоон, харин 60 аас 85 хооронд байвал цэнхэр, 60 аас доош байвал улаан өнгөөр бичигдэхээр хүснэгтийг форматлах хэрэгтэй болсон гэе.  
Ийм маягаар хүснэгтийг форматлахдаа бид нарийн төвөгтэй томьёог ашиглахгүйгээр нөхцөлт формат Conditional formatting –ыг ашиглан маш амархан хийх боломжтой. Үүний тулд эхлээд хүснэгтээ зохиогоод дараа нь өнгөө солих нүднүүдийг сонгоод

  Нээгдсэн тоо: 2509 Төлбөртэй

Power Query нь төрөл бүрийн эх үүсвэрээс өгөгдлийг импортлон боловсруулалт хийн Excel -д татан оруулах хэрэгсэл. Excel -д тусгай нэмэлт байдлаар 2013 оноос анхлан гарч ирсэн ба одоо ч Microsoft -ийн сайтаас татан авч Excel 2010, Excel 2013 хувилбарт суулгах боломжтой. Хэрэгслийг суулгасны дараа Excel -ийн туузад Power Query нэртэй таб бий болно. Харин Excel 2016Power Query програмын бүрэлдхүүнд багтан орсон бөгөөд өгөгдлийг татан авч боловсруулалт хийх командууд туузны Data табийн Get & Transform хэсэгт байрлах болсон. Хэрэгсэлийг Excel 2016 -д өөрөөр нэрлэх болсон ч ихэнх хэрэглэгчид түүнийг Power Query нэрээр нь илүү мэдэн хэрэглэдэг. Power Query гарч ирэхээс өмнө ч Excel -д гадны эх үүсвэрээс өгөгдөл татан авах хэрэгсэл байсан боловч тэдгээрийн боломж, ашиглах аргачлал нилээд хязгаарлагдмал байсан. Power Query гарч ирснээр төрөл бүрийн эх үүсвэрээс тогтмол өөрчлөн шинэчлэгддэг их хэмжээний өгөгдөлийг татан авч, боловсруулалт хийх ажиллагаанд том үсрэлт болсон.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950