Давхардсан бичлэгийг ялгах

Бидэнд ямар нэгэн жагсаалт (жишээ нь хүнсний бүтээгдхүүн) байсан гэж үзье. Жагсаалт нь маш олон бичлэгтэйн дээр жагсаалтад нэг бүтээгдхүүний нэр нэгээс илүү орсон гэе. Давхардсан нэрсийг яаж хурдан ялган үзүүлэх вэ?

Excel 2003

Бүх жагсаалтыг сонгон (манай жишээнд A2 нүднээс) аваад Format -> Conditional Formatting цэсээр ороод гарч ирэх диалогийн цонхонд эхний задаргаат (ногоон) жагсаалтаас Formula is сонгоод

дараагийн талбарт =COUNTIF($A:$A;A2)>1 томьёог оруулан өгнө. Одоо Format товч дээр дараад давхардсан бичлэгүүд харагдах өнгийг сонгоод Ok товчийг дарна.
=COUNTIF($A:$A;A2)>1 функц нь тухайн нүдний өгөгдөл A баганад хэдэн удаа байгааг тоолох бөгөөд хэрвээ энэ тоо нь нэгээс их бол бичлэг давхардсаныг илтгэх юм.

Excel 2007

Дээрх аргыг хэрэглэж болохоос гадна илүү амархан аргыг ашиглаж болно. Үүний тулд жагсаалтыг сонгон аваад Home -> Styles -> Conditional Formatting товчийг дараад Manage Rules цэсийг сонгоно.

Conditional Formatting Rules Manager цонхны New Rule товчийг дараад гарч ирсэн диалогийн цонхны Select a Rule Type жагсаалтаас Format only unique or duplicate values гэдгийг сонгоно.

Хэрвээ томьёо ашиглахыг хүсвэл Use a formula to determine which cells to format (ногоон) -г сонгох хэрэгтэй. Одоо задаргаат жагсаалтаас (хөх) duplicate гэдгийг сонгоод Format товчийг даран бичлэгүүд харагдах өнгийг сонгоод Ok товчийг дарна. Таны өгсөн нөхцөл Conditional Formatting Rules Manager цонхонд нэмэгдэн орж ирэх бөгөөд дахин Ok товчийг дарахад давхардсан бичлэгүүд ялгаран харагдана.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2290 Бүртгүүлэх

Хуудсанд олон төрлийн утгууд байх тохиолдолд хэрэгцээт утгыг олох ажиллагаа нилээд хүндрэлтэй болж ирдэг. Тоон болон текстэн утгыг хайхын тулд

  1. Home -> Editing -> Find & Select гэж ороод гарч ирсэн цэснээс Find сонголтыг хийх эсвэл <Ctrl + F> хослолыг дарна. Excel програм Find and Replace диалогийн цонхыг нээнэ. (зургийг хар)
  2. Find what задаргаат жагсаалт дээр хайх утгаа оруулна. Мөн жагсаалтаас сонголт хийж болно. (цэнхэр дөрвөлжин)
  3. Хайлтад том жижиг үсгийг тооцох бол Match Case -г зөвлөнө. Хэрвээ энэ сонголт харагдахгүй бол Options товчийг дарна. (улаан дөрвөлжин)
  4. Тодорхой формат бүхий өгөгдлийг хайхдаа
    • Format товч дээр дарахад (товч харагдахгүй бол Options товчийг дарна) Find Format цонх нээгдэнэ. (цэнхэр дөрвөлжин)
    • Find Format цонхонд хэрэгтэй форматаа сонгоод Ok товчийг дарна 
      • Зөвөлгөө: Шаардлагтай формат хуудасны нүдэнд байгаа бол Format товчны баруун байрлах доошоо сум бүхий товчийг дараад гарч ирсэн цэсээс Choose Format From Cells сонголтыг хийнэ. Ингэхэд хулганы заагч дусаагуурын дүрстэй болох ба хэрэгтэй формат бүхий нүдээ сонгоно.
  5. Within задаргаат жагсаалтаас хайлт хийх хэсгийг (Sheet - тухайн хуудас, Workbook - тухайн хүснэгт) заана. (улаан дөрвөлжин)
  6. Search задаргаат жагсаалтаас хайлт хийх чиглэлийг (By Rows - мөрөөр, By Columns - баганаар) сонгоно. (улаан дөрвөлжин)
  7. Look in задаргаат жагсаалтаас (Formulas - томьёонууд, Values - утгууд, Comments - тайлбарууд) хайлт хийх хэсгийг сонгоно. (улаан дөрвөлжин)
  8. Find Next товчийг дарвал хайж байгаа утгыг агуулсан нүдийг идэвхижүүлнэ. Хэрвээ Find All товчийг дарвал хайлтын утгыг агуулж байгаа бүх холбоосыг үзүүлэх ба жагсаалтаас сонголт хийн хэрэгтэй нүдэнд шилжинэ. (ногоон дөрвөлжин)
  9. Хайлтыг дуусгахдаа Close товчийг дарна.

  Нээгдсэн тоо: 2849 Нийтийн

Excel 2007 –д програмын тусгай боломжид хандах, файлуудтай ажиллахад зориулагдсан шинэ цэс нэмэгдсэн. Энэ цэсэд дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office товчийг даран хандана.

  Нээгдсэн тоо: 2552 Нийтийн

Өгөгдөл боловсруулах ажиллагаанд Excel програмыг ашиглах гэж байгаа бол өгөгдлөө Excel -ийн хүлээлтэд тохируулан бэлтгэх хэрэгтэй. Програмаар асуудлыг эвтэйхэн, хурдан, үр дүнтэй шийдүүлэхийн тулд хүснэгтээ дараах энгийн дүрмүүдийг баримтлан зохиогоорой.

  Нээгдсэн тоо: 2930 Төлбөртэй

Excel 2007 -гоос хойшхи хувилбарт бий болсон хүчирхэг хэрэгслүүдийн нэгд Table буюу хүснэгт зүй ёсоор орно. Хэрэгслийн ашиглаж сурснаар та өмнө нь нилээд цаг хугацаа зарцуулан байж хийдэг байсан ажлаа хурдан бөгөөд амархан хийнэ гэдэгт итгээрэй. Бид сайтдаа хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, албан хэрэглээний Excel програмыг ашиглаж сурахад зориулагдсан хичээлүүдийг тогтмол тавьж байгаа. Хүснэгт /table/ үүсгэх хичээлээс та өгөгдлийн хэсгээс хүснэгтийг хэрхэн үүсгэх тухай мэдсэн тул одоо түүнийг хэрхэн ашиглахыг үргэлжлүүлэн судалцгаая.

Жич: Бие даан суралцах нь таниас зохион байгуулалт, сахилга, хүсэл эрмэлзлэл, тэвчээрийг шаардсан ажил гэдгийг сануулъя. Сайтын багахан хэммжээний төлбөр бол асуудал биш. Бид ямар хэмжээний төлбөр төлөөд юу мэдэж авдагийг надаар хэлүүлтгүй бүгд мэднэ. Хүсэл байвал мөрөөдөл биелнэ гэдэгт итгээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950