Pivot багана буюу нэмэлт багана

Ямар нэгэн тайлан мэдээг Excel дээр хийхдээ хэрэглэгчид өгөгдлийг яг тухайн тайлангийн маягтын дагуу голдуу хийгээд байдаг. Ийм аргаар боловсруулсан тайлангийн өгөгдлийг цаашид боловсруулахад маш төвөгтэй болдог. Иймээс Хүснэгтийг зөв зохиох хичээлийн зөвлөмжийг баримтлан ажиллаж сурахыг зөвлөе. Зөв зохион байгуулалттай өгөгдөл нь ажлыг 70 хувиар хөнгөн болгодог гэдгийг байнга санаж байгаарай. Бидэнд барааны мэдээллийн

хэлбэрийн хүснэгт байлаа гэж үзье. Өгөгдлийг яг дээрх хэлбэрээр хадгалах хэрэгтэй. Учир нь ийм зохион байгуулалттай өгөгдлүүд цаашид боловсруулалт хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ урт хүснэгтийг уншихад төвөгтэй байдаг.

Жишээ нь Бараа 1 -ийн мэдээллийг салбаруудаар харьцуулан харахын тулд тэдгээрийг хүснэгтээс ээлж дараалан олоод дараа нь харьцуулах хэрэгтэй болно. Энэ нь мэдээжээр цаг хугацаа зарцуулахын дээр нилээд төвөгтэй нь ойлгомжтой. Хүснэгтийг хоёр хэмжээстэй болгох нь хамаагүй илүү. Өөрөөр хэлбэл нэг баганы мэдээллүүд мөрөөр харин харьцуулалт хийх өгөгдлийн баганы мэдээллүүд багана хэлбэрээр байвал харьцуулалтыг амархан хийнэ. Үүнийг нэгдсэн хүснэгтээр

хөнгөн шийдэх боломжтой. Нэгдсэн хүснэгт үүсгэхийг Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлээс үзээрэй. Энэ ажиллагааг Power Query -гээр хэрхэн хийхийг харцгаая. Эхлээд өгөгдлийг

Power Query -гийн засварлагчид оруулна. Одоо нэгдсэн хүснэгтээр үүсгэсэнтэй ижил хүснэгтийг үүсгэе. Үр дүнгийн хүснэгтэд салбарууд мөрөөр харин бүлэг багана хэлбэрээр орж ирэх ёстой. Барааны багана нэгдсэн хүснэгтэд байхгүй учраас эхлээд Нэр баганыг сонгоод баруун даралт хийхэд нээгдэх цэснээс Remove командыг өгвөл

Нэр багана хасагдан APPLIED STEPS самбарт Removed Columns алхам нэмэгдэнэ. APPLIED STEPS самбарт анхдагч өгөгдөлд Power Query хийх ажиллагааны алхамуудыг үзүүлдэг гэдгийг сануулъя. Бүлэг баганы өгөгдлүүдээр шинэ багана нэмэн оруулах хэрэгтэй тул бүлэг баганыг сонгоод Power Query -гийн засварлагчийн туузнаас Transform табд байрлах Pivot Column товчийг дарахад   

Pivot Column цонх нээгдэнэ. Цонхонд Бүлэг баганы өгөгдлүүдээр шинэ багануудыг нэмэх тухай мэдээлэл гарч ирнэ. Value Column талбарт Тоо баганыг сонгон өгнө. Өөрөөр хэлбэл нэгдсэн хүснэгттэй ижилхэн. Pivot Column цонх Advanced options -ийг нээвэл тэнд Value Column талбарт сонгогдсон талбарын өгөгдлүүдэд хэрэглэж болох агрегат функцуудын нэрийг үзүүлнэ. Бид тоо утгатай талбарыг сонгосон тул анхдагчаар Sum функцийг ашиглана. Харин тоон талбар биш бол Count функцийг анхдагчаар ашигладаг нь нэгдсэн хүснэгттэй ижилхэн. Одоо Ok товчийг дарвал

нэгдсэн хүснэгтийнхтэй ижил үр дүнг авна. Power Query -гийн засварлагчийн туузны Home табийн Close & Load товчийг дарвал боловсруулалтаар үүсгэсэн үр дүнг

Excel -д шинэ хуудаст хүснэгт хэлбэрээр оруулан ирнэ.

Жич: Хичээлийн материалыг бүрэн ойлгохын тулд Power Query хэрэгсэл багц хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6533 Нийтийн

Энэ хичээлээр диаграмм үүсгэх, томьёо оруулах, хүснэгтийг эрэмбэлэх ажиллагаанд жишээн дээр суралцах болно. Хүснэгт зохиох ажиллагааг алхам бүрээр тайлбарласан бөгөөд хичээлийг материалыг судлах явцдаа хүснэгт зохиох хэлбэржүүлэх ажлыг давхар суралцаад явах болно. Хурдавчилсан курс тул жижиг сажиг зүйлийг явцын дунд сурах болно. Тэгэхлээр хичээлийн материалуудыг сайн ойлгож сурч авах хэрэгтэй. Ойлгохгүй бол хэдэн ч удаа үзэж болно шүү дээ. Энэ чинь интернет сургалтын гол давуу тал даа.

Диаграм үүсгэх

Диаграмыг тусдаа хуудас дээр үүсгэж болохоос гадна өгөгдөл бүхий хуудсанд обьект байдлаар оруулж болдог. Жишээ болгон доорх хүснэгтийг үүсгэе.

  Нээгдсэн тоо: 4219 Төлбөртэй

Энэ хичээлээр Excel програмыг ашиглах явцад бараг өдөр бүр тохиолддог асуудлуудыг авч үзнэ. Хүснэгтэд өгөгдлүүдийг хэрхэн оруулах тэдгээрийг засварлах аргуудаас гадна өгөгдөл оруулах ажиллагааг хөнгөвчлөх аргуудтай танилцана. Өгөгдөлтэй ажиллах ихэнх ажиллагаа нь эхлээд тэдгээрийн байрлах нүд эсвэл хэсгийг сонгохоос эхэлдэг. Нүд болон хэсгийг хэрхэн сонгох аргуудыг авч үзье.

Нүдийг сонгох

Нүдийг сонгон түүнийг идэвхижүүлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ.

  • Сумтай товчнуудыг ашиглан хүснэгтийн курсор (заагчийг) нүдэнд байрлуулах
  • Нүдэн дээр хулганы заагчийг аваачаад зүүн товчийг дарах. (зүүн даралт)
  • Home -> Editing -> Find & Select товчийг дарна гарч ирэх цэснээс Go To командыг өгөх эсвэл <F5> товч эсвэл <Ctrl + G> хослолыг даран гарч ирэх Go To цонхны Reference талбарт нүдний хаягийг өгөөд дараа нь OK товчийг дарах

Нүд өргөн хар хүрээтэй болж түүний хаяг Name Box - т харагдана.

  Нээгдсэн тоо: 2551 Нийтийн

Өгөгдөл боловсруулах ажиллагаанд Excel програмыг ашиглах гэж байгаа бол өгөгдлөө Excel -ийн хүлээлтэд тохируулан бэлтгэх хэрэгтэй. Програмаар асуудлыг эвтэйхэн, хурдан, үр дүнтэй шийдүүлэхийн тулд хүснэгтээ дараах энгийн дүрмүүдийг баримтлан зохиогоорой.

  Нээгдсэн тоо: 2113 Төлбөртэй

Хүснэгттэй ажиллах үед нилээд гардаг асуудлын нэг нь хуудасны өгөгдөлтэй хэсгийн хэмжээг нарийн мэдэхгүй байх явдал юм. Үүнээс гадна ажиллагааны явцад хуудаст шинээр өгөгдөл оруулах, устгах зэрэг үйлдлээс үүдэн өгөгдөл бүхий хэсгийн хэмжээ өөрчлөгдөж болно. Ийм төрлийн асуудлыг шийдэх стандарт арга нь хуудаст хандах холбоосыг “нөөцтэй” авах юм. Өөрөөр хэлбэл хэсэгт хоосон нүднүүдийг оруулан авна. Энэ арга нь доорх хоёр сул талтай

  • Хоосон “нөөц” зай дутагдаж болно.
  • Өгөгдөл агуулаагүй ч гэсэн хоосон нүднүүд нь зарим тохиолдолд өгөгдөл боловсруулах ажиллагааг мэдэгдхүйц удаашруулдаг

Энэ асуудлыг шийдэх арга нь динамик нэрлэсэн хэсгийг ашиглах ба өгөгдөлтэй нүднээс хамаарч ийм хэсгийн хэмжээ нь өөрчлөгдөж байдаг. Бичлэгийн тоо нь өөрчлөгдөж болох жагсаалтыг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950