Тайлбар оруулах

Excel -ийн Cell Comment хэрэгсэлийг ашиглан нүдний утганд тайлбарыг оруулж болно. Тайлбарыг нүдний утгыг тодорхой болгох эсвэл томьёоны гүйцэтгэж байгаа үүргийг хэрэглэгчид ойлгомжтой болгоход ашиглана.

Нүдэнд тайлбар оруулах ба засварлах

Тайлбар оруулахын тулд

  • Нүдийг сонгоно
  • Review -> Comments -> New Comment товчийг дарах эсвэл баруун даралт хийн гарч ирэх цэснээс Insert Comment -г сонгох эсвэл <Shift + F2> хослолыг дарна.
  • Гарч ирэх цонхонд тайлбараа засварлана
  • Тайлбарыг оруулж дуусаад хуудасны дурын нүдэнд зүүн даралт хийнэ

Тайлбарыг засварлах нь оруулахтайгаа бараг ижилхэн

  • Нүдийг сонгоно
  • Review -> Comments -> Edit Comment товчийг дарах эсвэл баруун даралт хийн гарч ирэх цэснээс Edit Comment -г сонгох эсвэл <Shift + F2> хослолыг дарна.
  • Гарч ирэх цонхонд тайлбараа оруулна
  • Тайлбарыг оруулж дуусаад хуудасны дурын нүдэнд зүүн даралт хийнэ

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3584 Нийтийн

Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд захиалгын Orders хүснэгтийн мэдээллээс хэн гэдэг борлуулагч, ямар барааг хичнээн дүнгээр борлуулсан

тайланг гарган өгөгдлүүд, харагдах хэлбэрийг хэрхэн хэвжүүлэхийг сурсан. Энэ хичээлд нэгдсэн тайлантай хэрхэн ажиллахыг үзнэ. Excel -ийн нэгдсэн хүснэгт /Pivot table/ хэрэгслийг ашиглан мэдээллийг хэрхэн боловсруулахыг Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсггэх хичээлээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2051 Төлбөртэй

Диаграмтай ажиллахын өмнө түүнийг идэвхижүүлэхийн тулд диаграм байгаа хуудсаа сонгоод дараа нь диаграмын хэсэгт зүүн даралт хийнэ. Ингэхэд Excel програм диаграм байгаа хуудасны дээд талд Chart Tools нэмэлт үеийг гаргах ба диаграмын хэсэгт хоёр даралт хийхэд Design үе нээгдэнэ.

Диаграмд шинээр өгөгдлийн цуваа нэмэх

Диаграмд шинээр өгөгдлийн цувааг нэмэхдээ

  1. Диаграмыг идэвхижүүлээд Design -> Data -> Select Data товчийг дарахад Select Data Source цонх нээгдэнэ.
  2. Select Data Source цонхны Add товчийг даран Edit Series цонхыг нээнэ.
  3. Series Name талбарт цувааны нэрийг оруулах эсвэл цувааны (мөр эсвэл багана) нэрийг агуулж байгаа нүдийг сонгоно. Энэ талбарыг хоосон орхиж болно.
  4. Series Values талбарт хуудас дээрх өгөгдлийн цувааны (нүднүүдийн) хэсгийг заан өгнө. Энд нэг нүдийг эсвэл нэг багана эсвэл нэг мөрийг заан өгөх хэрэгтэй.
  5. Select Data Source цонхонд буцахын тулд Ok товчийг дарна. Одоо Legend Entries хэсэгт шинээр оруулсан өгөгдлийн цувааны нэр нэмэгдэн орно. Цонхны баруун хэсэгт цувааны төрлийн тэмдэглэгээг дугаарлан үзүүлсэн байдаг. Энд нэг их анхаарах хэрэггүй. Учир нь Excel шинэ цувааг диаграмд шинэ тэмдэглэгээ хийн оруулдаг.
  6. Ok товчийг дарна.

  Нээгдсэн тоо: 2172 Төлбөртэй

Excel програм тооцооны автомат горимд (энэ нь анхдагч тохиргоо байдаг) ажиллаж байгаа бол тооцоонд оролцож байгаа нүднүүдийн өгөгдлийг өөрчлөхөд томьёо нь үр дүнг автоматаар тооцон үзүүлдэг. Тооцооны горимыг өөрчлөхийн тулд Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Manual -г (гараар) сонгоно.

Санамж: Тооцооны горимыг гар ажиллагаанд шилжүүлсэн тохиолдолд тооцоо хийгдээгүй томьёо байгаа үед төлөвийн мөрөнд (status bar) Calculate гэсэн бичиг гарч ирдэг.

Томьёонуудыг дахин тооцуулахын тулд дараах аргуудыг ашиглана.

  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Now (1-р товч) эсвэл <F9> товчийг дарна. Үүний дараа бүх нээлттэй байгаа хүснэгтүүдийн томьёог дахин тооцно
  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Sheet (2-р товч) эсвэл <Shift+F9> товчийг дарахад идэвхитэй байгаа хуудасны томьёонуудыг дахин бодно. Тухайн хүснэгтийн бусад хуудасны томьёонууд дахин бодогдохгүй.

Санамж: Excel програмд тооцооны горим нь тодорхой хуудастай холбоогүй байдаг. Тооцооны горимын өөрчлөлт нь идэвхитэй хуудаснаас гадна бүх нээлттэй байгаа хүснэгтэд нөлөөлдөг.
Тооцооны горимыг анхдагч тохиргоонд оруулахдаа Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Automatic -г (автоматаар) сонгоно.

  Нээгдсэн тоо: 2287 Нийтийн

Хоосон нүднүүд агуулсан хэсэг байна гэж үзье. Өгөгдөлгүйc хэсгээс хэрхэн устгах вэ?

1-р арга. Болхи боловч хурдан арга

  1. Хэсгийг сонгон авна
  2. Home -> Editing -> Find & Select / Edit - Go To гэж ороод Go To Special / Special сонголтыг хийхэд нээгдэх цонхонд Blanks гэдгийг сонгоод Ok товчийг дарна. Ингэхэд хэсгийн бүх хоосон нүднүүд тэмдэглэгдэнэ.
  3. Home -> Cells -> Delete / Edit - Delete гэж ороод Delete Cells сонголтоор ороод Shift cells up -г сонгоод Ok товчийг дарна

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 347

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 439

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 412

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 487

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 560

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 551

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 674

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 799

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 809

 
Энэ долоо хоногт

функцийн тодорхойлогдох мужийг ол.

Нээгдсэн тоо : 1542

 

Арифметик прогресын 3-р гишүүн 5, 7-р гишүүн 13 бол эхний 10 гишүүний нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 890

 

тэгшитгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол.

Жич: Тэгшитгэлийг заавал бодох гээд үзээрэй. Иймэрхүү бодлого ЭЕШ -д бараг ирэхгүй ч математикийг ганцхан ЭЕШ -аар хязгаарлавал та өөрийгөө хөгжүүлэхээ боомилсонтой адил.

Нээгдсэн тоо : 547