Хүснэгт /table/ үүсгэх

Excel 2007 -гоос дээш хувилбарт Table буюу хүснэгт гэсэн хүчирхэг хэрэгсэл бий болсон. Хэрэгслийг хүмүүс тийм ч өргөн ашиглаад байдаггүй юм шиг санагдсан учраас энэхүү хэрэгслийн талаар хичээлийг орууллаа. Мөр болон баганы тоонд өөрчлөлт ордог их хэмжээний өгөгдлийг Excel -ээр боловсруулахад филтер, дүн авах, томьёоны өөрчлөлтийг хянах зэрэг ажиллагаануудад хүндрэлтэй болон ирдэг.

Бидэнд борлуулалтын мэдээллийг агуулсан

файл байлаа гэж үзье. Борлуулалтын мэдээлэл өдөр бүр нэмэгдэж байх тул жагсаалтын мөрүүд маш хурдан нэмэгдэнэ. Энэ үед өгөгдлийн боловсруулалтыг ердийн аргуудыг ашиглан хийхэд хүнд болон ирнэ. Хэрвээ та иймэрхүү боловсруулалт хийдэг бол асуудлыг сайн мэдэж байгаа. Хүндрэлийг Table буюу хүснэгт хэрэгслээр амархан хөнгөвчилж болно.

Хүснэгтийг үүсгэх

Дээрх мэдээллийн дурын нүдийг (A1, B5, C7 гэх мэтээр) сонгоод INSERT -> Table товчийг дарахад

хүснэгтийг үүсгэх цонх нээгдэн хүснэгтэд оруулах өгөгдлүүдийн хэсгийг Excel автоматаар сонгон харуулна. Хэсэг зөв сонгогдсон эсэхийг шалгаад таны мэдээллийн баганууд гарчигтай бол My table has headers -ийг зөвлөнө. Үгүй бол My table has headers -ийг зөвлөхгүй. My table has headers -ийг зөвлөөгүй бол Excel хүснэгтийн багануудад Column1, Column2, Column3 ... гэх мэтээр гарчигуудыг өгнө. Одоо OK товчийг дарахад

Table.. нэртэй, багана бүрд шүүлт хэрэгслийг оруулан, хэвжүүлсэн хүснэгтийг үүсгэнэ. Хүснэгтийн нэрийг Table -ийн араас дугаар өгөн Table1, Table2 байдлаар үүсгэдэг. Хүснэгт үүсгэхэд Excel -ийн туузанд DESIGN гэсэн хүснэгтийн тохиргоонуудыг хийх цэс нэмэгдэн орж ирдэг.

Санамж:

  • DESIGN цэс хүснэгтийг сонгосон үед харагдах бөгөөд хүснэгтийн гадна орших нүдийг сонгоход харагдахаа больдог.
  • Хүснэгтийн баганы гарчигт холбоос бүхий тоон өгөгдлийг сонгох хэрэггүй. Хүснэгтийг үүсгэхдээ гарчигуудыг текст болгодог учраас түүнийг ашигласан томьёонууд ажиллахгүй болох талтай.

Хүснэгтийг устгах

Хүснэгтийг өгөгдлийн хамтаар устгахын тулд дурын баганы толгойг сонгон аваад Ctrl + A хослолыг дараад дараа нь Delete товчийг дарах эсхүл хүснэгтийн өгөгдөл байгаа дурын нүдийг сонгоод Ctrl + A хослолыг хоёр удаа дараад дараа нь Delete товчийг дарна. Хүснэгтийг устгах өөр арга бол хуудсаас хүснэгтийн өгөгдлүүдийг агуулж буй бүх мөр, баганыг устгах юм. Хүснэгтээс мөр эсхүл багана устгахын тулд устгах мөрийн дурын нүд эсхүл устгах баганы доорх дурын нүдийг сонгоод баруун даралт хийхэд гарч ирэх цэснээс Delete цэсээр орон

Table Row (хүснэгтийн мөр) эсхүл Table Column (хүснэгтийн багана) командаас тохирохыг нь сонгоно.
Хүснэгтийг ердийн хэсэг болгох шаардлага гарвал дурын нүдийг сонгоод туузны DESIGN цэсээр орон

Convert to Range командыг өгнө. Хүснэгт ердийн хэсэг болох ч түүний хэвжүүлэлт хадгалагдана. Хэрвээ хэвжүүлэлтийг хадгалахгүй гэвэл хүснэгтийг ердийн хэсэг болгохын өмнө DESIGN цэсээр орон хэвийг

Table Styles хэсгээс Clear командыг өгөн хэвжүүлэлтийг байхгүй болгоод дараа нь хүснэгтийг ердийн хэсэг болгоно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6534 Нийтийн

Энэ хичээлээр диаграмм үүсгэх, томьёо оруулах, хүснэгтийг эрэмбэлэх ажиллагаанд жишээн дээр суралцах болно. Хүснэгт зохиох ажиллагааг алхам бүрээр тайлбарласан бөгөөд хичээлийг материалыг судлах явцдаа хүснэгт зохиох хэлбэржүүлэх ажлыг давхар суралцаад явах болно. Хурдавчилсан курс тул жижиг сажиг зүйлийг явцын дунд сурах болно. Тэгэхлээр хичээлийн материалуудыг сайн ойлгож сурч авах хэрэгтэй. Ойлгохгүй бол хэдэн ч удаа үзэж болно шүү дээ. Энэ чинь интернет сургалтын гол давуу тал даа.

Диаграм үүсгэх

Диаграмыг тусдаа хуудас дээр үүсгэж болохоос гадна өгөгдөл бүхий хуудсанд обьект байдлаар оруулж болдог. Жишээ болгон доорх хүснэгтийг үүсгэе.

  Нээгдсэн тоо: 2489 Төлбөртэй

Нүдэнд мэдээлэл оруулсны дараа түүнийг засварлах шаардлага гарна. Өгөгдлийг засварлахдаа дараах аргуудыг хэрэглэж болно.

  • Өгөгдлийг засварлах нүд дээр хоёр даралт хийх
  • Өгөгдөлтэй нүдийг зүүн даралт хийн сонгоод дараа нь <F2> товчийг дарах
  • Өгөгдөлтэй нүдийг зүүн даралт хийн сонгоод дараа нь томьёоны мөрөнд зүүн даралт хийх

Аль ч аргыг хэрэглэсэн байсан томьёоны мөрөнд шинээр хоёр товч нэмэгдэнэ. (Зургийг хар)

Улаан дугуй доторх X тэмдэгтэй товчоор засварыг хүчингүй болгоно. Нүдний өгөгдөлд өөрчлөлт орохгүй. Ижил үр дүнд <Esc> товчийг даран хүрч болно.

Ногоон дугуй доторх зөвлөсөн тэмдэгтэй товчоор өгөгдлийн өөрчлөлтийг баталгаажуулна. Ижил үр дүнд <Enter> товчийг даран хүрч болно.

  Нээгдсэн тоо: 1824 Бүртгүүлэх

Олон томьёо агуулсан хүснэгтийн хамааралыг Formulas -> Formula Auditing / View -> Toolbars -> Formula Auditing гэж ороход гарч ирэх хэрэгслүүдийг ашиглан харах нь нэг сул талтай байдаг. Учир нь томьёотой нүд бүрийг ээлж дараалан сонгох хэрэгтэй болдог. Энэхүү хүндрэлийг энгийн макро ашиглан хэрхэн шийдвэрлэхийг авч үзье. Formulas -> Formula Auditing / View -> Toolbars -> Formula Auditing гэж орон хамааралыг үзүүлэх.
Одоо макрог бичье. Үүний тулд <Alt + F11> хослолыг даран Visual Basic едиторыг дуудан Insert -> Module цэсээр ороод нээгдэх цонхонд доорх кодыг бичин өгнө.

  Нээгдсэн тоо: 1920 Төлбөртэй

Excel програмд нэр үүсгэх хэдэн янзын арга байдаг. Аль аргыг ашиглах нь хэрэглэгчийн дадлага болон хүслээс хамаарна.

Диалогын цонхоор нэр үүсгэх

Энэ аргаар нүд болон хэсэгт нэр өгөхдөө

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Ok товчийг дарна

Зөвөлгөө: Хэрвээ нэг зэрэг шууд олон нэр үүсгэхийг хүсвэл Formulas -> Defined Name -> Name Manager товчийг ашиглаарай. Товчийг дарахад Name Manager цонх нээгдэх бөгөөд шинэ нэр үүсгэхийн тулд New товчийг даран нэрийг үүсгэнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950