Цонхтой ажиллах

Цонхнуудын байрлалыг өөрчлөх    

Цонхнуудын хэмжээг өөрчлөн байрлалыг зөөх замаар бүх нээлттэй цонхнуудыг дэлгэцэнд харагдаж байхаар байрлуулж болно. Энэ үйлдлийг Excel –ийн өөрийн боломжийг ашиглан хийхийн тулд

  1. Туузын View үеийг сонгоно
  2. Window хэсгээс Arrange All товчийг дарахад Arrange Windows цонх нээгдэнэ.
  3. Tiled, Horizontal, Vertical, Cascade гэсэн сонголтуудаас аль нэгийг нь сонгоод Ok товчийг дарна.

Энд Tiled – цонхнуудыг зэрэгцүүлэх, Horizontal – дээрээс нь доошоо (хэвтээ), Vertical – зүүнээс баруун тийш (босоо), Cascade – цонхнуудыг дээр дээрээс нь үелүүлэн байрлуулахыг заана. Цонхнуудыг байрлалыг цаашид ашиглах үүднээс хадгалж болдог.

Нэг хүснэгтийг олон цонхонд нээх

Нэг хүснэгтийн хоёр хэсэг эсвэл өөр хуудсуудыг нэг зэрэг харахын тулд тухайн хүснэгтийг олон цонхонд гарган харах хэрэгтэй болно. Идэвхитэй хүснэгтийг шинэ цонхонд гаргахын тулд View -> Window -> New Window товчийг дарахад идэвхитэй хүснэгт шинэ цонхонд харгдана. Цонхнуудыг ялгах үүднээс хүснэгтийн нэрийн араас тодорхойлох цэг нэмэгдээд дугаар тавигдаж өгдөг.

Зөвлөгөө: Нэг хүснэгтийг хичнээнч цонхонд гаргаж болно.

Хүснэгтүүдийн хооронд шилжих    

Олон хүснэгтийг нээн цонхны хэмжээ maximize байх тохиолдолд дэлгэц дээр нэг хүснэгт үзэгдэж байдаг. Хүснэгт хооронд шилжихдээ дараах аргуудыг ашиглана.

  • View -> Window -> Switch Windows гэж орон жагсаалтаас шилжих хүснэгтийн нэрийг сонгох
  • <Ctrl+F6> эсвэл <Ctrl+Tab> товчны хослолыг ашиглан хүснэгт хооронд шилжих

Ажлын хэсгийн файлыг ашиглах

Ажлын хэсэг гэдэг ойлголт нь бүх нээлттэй хүснэгтүүдийн цонхны байрлал, тэдгээрийн хэмжээг тодорхойлж байдаг бүтэц юм. Хэрэглэгч хоёр болон түүнээс дээш хүснэгтийг агуулсан тооцоог хийхийн тулд тэдгээр хүснэгтүүд хооронд шилжих, ажиллагааг хөнгөвчилөх үүднээс цонхнуудын байрлалыг тодорхойлон өгч болно. Энэ ажлыг бүх ажлын хэсгийг нэг файлд хадгалах замаар хийдэг. Ажлын хэсгийн файлыг нээсний дараа Excel бүх хүснэгтүүдийг хадгалсан байрлалаар нээнэ.
Ажлын хэсгийн файлыг үүсгэхдээ

  1. View -> Window -> Save Workspace товчийг дарахад Save Workspace диалогийн цонх нээгдэнэ
  2. File name талбарт Excel –ийн санал болгож байгаа resume нэрийг авч болохоос гадна өөрөө нэрээ өгч болно
  3. Файлыг хадгалах директороо сонгоно. (Windows XP – Save in, Windows Vista – Folder байдаг)
  4. Save товчийг дарна

Хадгалсан файлыг нээх нь файл нээхтэй ижилхэн.

Санамж: Ажлын хэсгийн файл нь хүснэгтүүдийг хадгалдаггүй зөвхөн ажлын хэсгийг дахин үүсгэхэд шаардлагатай мэдээллийг хадгалж байдаг. Хүснэгтүүд Excel - ийн стандарт файлд хадгалагдаж байдаг тул ажлын хэсгийн файлаа бусдад дамжуулан өгөхдөө түүнтэй холбогдолтой хүснэгтүүдийг цуг өгөх хэрэгтэй.

Хоёр файлыг харьцуулах

Хааяа ижил хүснэгтийн хоёр хувилбарыг хооронд нь харьцуулах ажил гардаг. Excel –д хоёр хүснэгтийг харьцуулан шалгах боломжтой функцыг оруулж өгсөн байдаг. Энэ боломжийг ашиглахын тулд

  1. Хооронд нь харьцуулах хүснэгтүүдийг нээж өгнө.
  2. View -> Window -> View Side by Side товчийг дарна. (1-р товч) Ингэхэд Excel харьцуулах хоёр хүснэгтийг нэг нөгөөгийнхөө доор харагдаж байхаар зэрэгцүүлэн байрлуулна. Хэрвээ хоёроос илүү файл нээгдсэн байвал идэвхитэй байгаа хүснэгттэй харьцуулах файлыг сонгох цонх гарч ирэх ба эндээс харьцуулах хүснэгтийг сонгон өгөх хэрэгтэй.
  3. Харьцуулах өгөгдлүүд байгаа хуудсуудыг хүснэгт бүрт идэвхжүүлнэ.

Хүснэгтүүдийг мөр, баганыг зэрэг шүлжүүлэх эсвэл болиулахын тулд View -> Window -> Synchronous Scrolling товчийг дарна. (2-р товч)
Харьцуулж байгаа цонхнуудын хэмжээ өөрчлөгдсөн байвал эдгээрийг ижил болгохын тулд View -> Window -> Reset Window Position товчийг (3-р товч) ашиглана

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2218 Бүртгүүлэх

Визуал форматыг ашигласнаар хэсгийн өгөгдлүүдийг шууд харан харьцуулах боломжийг бий болгодог. Excel2007 -д ийм төрлийн харьцуулсан шалгалтыг хийхдээ тусгай форматлах нөхцлийг ашигладаг. Их хэмжээний өгөгдөлд судалгаа хйихэд визуал формат нь их ашигтай байдаг. Excel2007 д хэсгийн өгөгдлийг харьцуулан шалгалт хийх дараах хэрэгслүүд байдаг.

  • Data bar - хэсгийн харьцангуй хэмжэгдхүүнүүдийг жишихэд ашигладаг
  • Color scale - хэсгийн утгуудыг өнгийн ялгаралаар жишихэд ашиглана
  • Icon set - хэсгийн утгуудыг жишихэд ашиглах тэмдэгтүүд

Хэсгийн утгуудыг визуал формат ашиглан харьцуулах

Хэсгийн утгуудыг визуал форматыг ашиглан харьцуулахын тулд

  1. Хэсгээ сонгоно
  2. Home -> Styles -> Conditional Formatting гэж ороход форматлах параметрүдийг агуулсан цэс гарч ирнэ.
  3. Нөхцлөөр форматлах аргуудын аль нэгийг сонгоно. Цэс дээр хулганы заагчийг аваачихад туслах цэс гарна.
    • Data Bars. Туслах цэсээс өнгөө сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм хамгийн их болон бага утгыг үндэслэн хамгийн урт болон богино диаграмыг үүсгэнэ. Хэсгийн утгууд хэт их зөрүүтэй байвал хамгийн бага зурвасын уртыг нүдний өргөний 10 % тэнцэх хэмжээгээр зурна.
    • Color Scales. Туслах цэсээс өнгөний хуваарийг сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм өнгийн шилжилтийг тодорхойлохдоо хамгийн их, хамгийн бага, дундаж утгуудыг ашиглана.
    • Icon Sets. Туслах цэсээс тэмдэгтүүдийн багцыг сонгоно. Багцанд 3-5 тэмдэгт байдаг. Анхдагч тохиргоогоор Excel програм тэмдэгүүдийн хилийг хувьчлан тогтоодог. Гурван тэмдэгтээс бүрдсэн багцын ашиглахад тэмдэгтүүдийн хилийг 33 ба 67 хувиар тогтооно.

  Нээгдсэн тоо: 2642 Бүртгүүлэх

Хүснэгтийг анхдагч хэлбэр (style) ашиглан үүсгэдэг. Хүснэгтэд тодорхойлогдсон өөр эсвэл өөрийн зохиосон хэлбэр ашиглаж болохоос гадна нүд болон баганы агуулгыг үндэслэн форматыг хэрэглэж болдог.

Хүснэгтэд шинэ төрлийг ашиглах

Гарчигийн мөр, өгөгдлийн мөр, үр дүнгийн мөр, эхний ба эцсийн багана зэрэг хүснэгтийн хэсгүүдийг нэг нь нөгөөгөөсөө хамааралгүйгээр тус тусд форматалж болно. Хүснэгтэд шинэ хэлбэрийг (style) ашиглахын тулд

  1. Хүснэгтийн дурын нүдэнд зүүн даралт хийгээд Table Tools -> Design үеийг сонгоно.
  2. Design -> Table Styles дотроос шинэ хэлбэрийг сонгоно. Хэсгийн баруун талд байгаа дээш доош (дээд хоёр товч) сумтай товчнуудыг ашиглан хэлбэрүүдийг гүйлгэн харахаас гадна дээрээ зураас бүхий сумтай (доод талын товч) товч дээр даран хэлбэрүүдийг цонхоор харж болно. Хэлбэрийг урьдчилан харахын тулд түүн дээр хулганы заагчийг байрлуулах ба сонгох бол зүүн даралт хийнэ.
  3. Хүснэгтийн хэлбэрийн нэмэлтээр Design -> Table Style Options доторх параметрүүд дээр зүүн даралт хийн зөвлөх тэмдэгийг авах тавих замаар ашиглаж бас болно.

  Нээгдсэн тоо: 2586 Төлбөртэй

Нүд болон хэсгийг хуулах

Нүд болон хэсгийн өгөгдлийг хуулах нь электрон хүснэгттэй ажиллах ажиллагаанд хамгийн өргөн хэрэглэдэг үйлдлүүдийн нэг юм. Хуулах ажиллагааг

  • Нэг нүдэнд дэх өгөгдлийг өөр нүдэнд хуулах
  • Нэг нүдний өгөгдлийг тодорхой хэсгийн бүх нүдэнд хуулах
  • Нэг хэсгийн өгөгдлүүдийг өөр хэсэгт хуулах
  • Олон нүд болон хэсгийн өгөгдлүүдийг тодорхой хэсэгт хуулах

гэх мэтээр төрөл бүрийн зорилгоор ашигладаг.

Санамж: Хуулах үед анхдагч обьектын агуулгаас гадна түүний тайлбар (байгаа бол), формат, томьёо зэрэг нь бүгд хуулагдана. Хуулагдсан томьёоны холбоосуудыг шинэ хэсгийн байрлалтай зохицуулан бүгдийг програм автоматаар өөрчилдөг.

  Нээгдсэн тоо: 2551 Нийтийн

Өгөгдөл боловсруулах ажиллагаанд Excel програмыг ашиглах гэж байгаа бол өгөгдлөө Excel -ийн хүлээлтэд тохируулан бэлтгэх хэрэгтэй. Програмаар асуудлыг эвтэйхэн, хурдан, үр дүнтэй шийдүүлэхийн тулд хүснэгтээ дараах энгийн дүрмүүдийг баримтлан зохиогоорой.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950