Үндсэн цонх

Excel 2007 үндсэн цонх    
    
Excel 2007 гийн үндсэн цонхны гол бүрэлдхүүн хэсгийн зургийг үзүүлэв. Энд хийсэн тайлбар нэрүүдийг цаашдаа ашиглах тул анхааралтай хараарай. Гэхдээ монгол тайлбар нь зарим хэсэгт тохиромж муутай болсон байх талтай. Ер нь бид цаашдаа Excel-ийн англи хувилбарыг ашиглах тул нэрүүдийг англиар шууд хэрэглэх нь илүү гэж үзэж байна.

Цонхны хэмжээг өөрчлөх, зөөх, хаах

Үндсэн цонх нь дундын хэмжээтэй (maximize, minimize аль нь ч биш) байвал та өөрийн хүссэн байдлаар хэмжээг өөрчилж болно. Үүний тулд хүснэгтийн цонхны баруун доод буланд байрлах цонхны хэмжээ өөрчлөгч дээр хулганы заагчийг аваачаад заагчийг хоёр тийш заасан сум дүрстэй болохоор чирж хэмжээг өөрчилнө.

Цонхыг дэлгэцээр шилжүүлэхдээ толгойн мөр дээр заагчийг аваачаад зүүн даралт хийж зөөнө. Excel програмыг хаахдаа

  1.   Нэг файл (ном) нээгдсэн байхад толгойн мөр дээр байрлах хаах (X) товчийг дарж
  2.   Office товч дээр дараад Close сонголтыг хийж
  3.   Office товч дээр хоёр дарж
  4.   <Alt> товчийг дарж байгаад <F> дараад дараа нь <X> дарна

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3893 Төлбөртэй

Давхар холбоос

Тооцооны хүснэгт зохиох явцад нэг файлын өгөгдлүүдийг өөр файлаас татан харах, тооцоонд ашиглах гэх мэт шаардлага үүсдэг. Жишээ нь нэг тогтсон хүснэгтээр салбар, нэгжүүдээсээ тайлан аваад тэдгээрийг боловсруулан нэгдсэн тайлан мэдээ гаргах, судалгаа хийх, дүгнэлт гаргахад хүснэгт хоорондын холбоосыг ихээр ашигладаг. Энэ хичээлээр бид хоёр файлын өгөгдлүүдийг хэрхэн холбохыг дараах жишээгээр авч үзэх болно. Бидэнд нэгэн хүнсний дэлгүүрийн борлуулалтын мэдээ байсан гэж үзье. Дадлага хийж байгаа болохоор олон төрлийн бүтээгдхүүн оруулаагүй болно.

Эхлээд хүснэгтээ зохионо. Өмнөх хичээлүүдийг үзэн ойлгосон бол хүснэгт зохиох ажиллагаанд хүндрэл үүсэхгүй болсон байх. Гэхдээ дарааллыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 2897 Төлбөртэй

Томьёонд функц нэмэх

Excel програм нь 300 илүү дотоод функцтэй байдаг ба эдгээрийг ашиглан өөрийн зохиож байгаа томьёоны тооцооны боломж болон хурдыг ихэсгэх бололцоотой. Функцууд дараах үүрэгтэй

  • Томьёоны бичлэгийг хураангуйлах
  • Томьёогоор шийдэх боломжгүй тооцоонуудыг гүйцэтгэх
  • Томьёог нөхцөлд тохируулан гүйцэтгэх боломжтой болгох

Ихэнх тохиолдолд функцууд нь нэг ба түүнээс олон аргументыг ашиглана. Аргумент гэдгийг функцын үйлдэлд орох мэдээллийн хэсэг гэж ойлгож болно. Жишээ нь =(ROUND(A2;2)) функц нь A2 нүдний утгыг аравтын 2 орноор нарийвчлах үйлдлийг хийх бөгөөд 2 аргумент ашиглаж байна.

Санамж: Функц нь дотроо бусад функцыг агуулж байж болдог. Жишээ нь =SUM(MAX(B1:B6), ROUND(A2;2)) Энд SUM функц нь дотроо MAX, ROUND гэсэн хоёр функцыг агуулж байна.

  Нээгдсэн тоо: 4220 Төлбөртэй

Энэ хичээлээр Excel програмыг ашиглах явцад бараг өдөр бүр тохиолддог асуудлуудыг авч үзнэ. Хүснэгтэд өгөгдлүүдийг хэрхэн оруулах тэдгээрийг засварлах аргуудаас гадна өгөгдөл оруулах ажиллагааг хөнгөвчлөх аргуудтай танилцана. Өгөгдөлтэй ажиллах ихэнх ажиллагаа нь эхлээд тэдгээрийн байрлах нүд эсвэл хэсгийг сонгохоос эхэлдэг. Нүд болон хэсгийг хэрхэн сонгох аргуудыг авч үзье.

Нүдийг сонгох

Нүдийг сонгон түүнийг идэвхижүүлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ.

  • Сумтай товчнуудыг ашиглан хүснэгтийн курсор (заагчийг) нүдэнд байрлуулах
  • Нүдэн дээр хулганы заагчийг аваачаад зүүн товчийг дарах. (зүүн даралт)
  • Home -> Editing -> Find & Select товчийг дарна гарч ирэх цэснээс Go To командыг өгөх эсвэл <F5> товч эсвэл <Ctrl + G> хослолыг даран гарч ирэх Go To цонхны Reference талбарт нүдний хаягийг өгөөд дараа нь OK товчийг дарах

Нүд өргөн хар хүрээтэй болж түүний хаяг Name Box - т харагдана.

  Нээгдсэн тоо: 2633 Бүртгүүлэх

Цонхыг хуваах

Excel –д нэг хуудасны өөр хэсгүүдийг 2 буюу 4 хэсэгт гарган харах боломж байдаг. Цонхыг хуваах (split) ажиллагааны онцлогууд нь

  • View -> Window -> Split товчийг дарахад идэвхитэй байгаа хуудас 2 эсвэл 4 хэсэгт хуваагдана.
  • Цонхны хэсгүүдийн хэмжээг хулганаар чирэн өөрчилнө
  • View -> Window -> Split товчийг дахин дарахад хуваалтууд байхгүй болно

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 961

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 912

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956