Excel -ийн товчны хослолууд

Excel програмтай ажиллахдаа түүний hot key гэж нэрлэдэг товчнуудын хослолыг мэдэн ашигласнаар та нилээдгүй цаг хугацаа хүч хөдөлмөрөө хэмнэх боломrтой. Бүхий л үйлдлийг хулганаар хийх нь цаг их зарцуулдаг гэдгийг хүн бүр мэддэг ч хурдан товчнуудын хослолыг тэр бүр ашиглаад байдаггүй. Товчнуудын хослолыг Excel програмаа нээгээд шууд туршаад яваарай. Товчнуудын хослолыг ашиглахдаа 1-р баганад бичигдсэн товчийг дарж байгаад дараа нь 2-р баганад бичигдсэн товчийг дарсан чигтээ 3-р баганад бичигдсэн товчийг дарснаар товчнуудын хослолоор дуудагдагдах командыг ажиллуулна. Жишээ нь Ctrl+Shift+! товчны хослолоор дуудагдагдах командыг ажлуулахын тулд эхлээд Ctrl товчийг дарж байгаад дараа нь Shift товчийг дарна. Одоо Ctrl , Shift товчнуудаа дарсан чигтээ ! товчийг дарна. Өөрөө хэлбэл Ctrl, Shift, ! товчнуудыг зэрэг дарах юм. Товчнуудыг зэрэг дарах амаргүй учраас шууд ямар нэгэн үйлдэл хийдэггүй Ctrl, Shift товчнуудыг дарж байгаад ! товчоо дарах нь илүү хялбар гэдгийг сануулъя.

Нүднүүдийн формат

1-р товч 2-р товч 3-р товч Үйлдэл Хослол
Ctrl 1 Нүдний хэвийн цонхыг дуудах Ctrl+1
Ctrl B Үсгийн хэлбэрийг bold болгох Ctrl+B
Ctrl I Үсгийн хэлбэрийг налуу болгох Ctrl+I
Ctrl U Үсгийн доогуур зураастай болгох Ctrl+U
Ctrl 5 Үсгийг зураас буюу дарсан болгох Ctrl+5
Ctrl Shift ~ Нүдний ерөнхий формат Ctrl+Shift+~
Ctrl Shift ! Тоог аравтын хоёр орноор хэвжүүлэх Ctrl+Shift+!
Ctrl Shift # Огнооны формат Ctrl+Shift+#
Ctrl Shift @ Цагийн формат Ctrl+Shift+@
Ctrl Shift $ Мөнгийн формат Ctrl+Shift+$
Ctrl Shift % Нүднйи өгөгдлийг хувь болгох Ctrl+Shift+%
Ctrl Shift & Хүрээ нэмэх. Хүрээтэй болгох Ctrl+Shift+&
Ctrl Shift _ Хүрээг арилгах Ctrl+Shift+_
Ctrl Alt Дан хашилт(`) Style /хэв/ цонхыг нээх Ctrl+Shift+_'

Ажиллагааны /функционал/ товчнууд

1-р товч 2-р товч 3-р товч Үйлдэл Хослол
F1 Програмын тусламж
Shift F1 Хулганы заагч очсон обьектын тусламж Shift+F1
Alt F1 Диаграм оруулах Alt+F1
Alt Shift F1 Шинэ хуудас нэмэх Alt+Shift+F1
F2 Нүдний агуулгыг засварлах F2
Shift F2 Нүдний тайлбарыг засварлах Shift+F2
Alt F2 Save As цонхыг нээх Alt+F2
Alt Shift F2 File цэсний Save As командыг дуудах Alt+Shift+F2
F3 Name manager -ээс нэрийг оруулах F3
Shift F3 Функц оруулах Shift+F3
Ctrl F3 Name manager цонхыг нээх Ctrl+F3
Ctrl Shift F3 Нэр үүсгэх Create names from Selection цонхыг нээх. Ctrl+Shift+F3
F4 Сүүлд хийгдсэн үйлдлийг давтах F4
Shift F4 Утгыг цааш хайх Shift+F4
Ctrl F4 Book цонхыг хаах Ctrl+F4
Alt F4 Програмаас гарах Alt+F4
F5 Go To цонхыг нээх F5
Shift F5 Find and Replace цонхыг нээх Shift+F5
Ctrl F5 Цонхны анхны хэмжээг сэргээх Ctrl+F5
F6 Slipt командаар хуваагдсан цонхы дараагийн хэсэгт шилжих F6
Shift F6 Slipt командаар хуваагдсан цонхы өмнөх хэсэгт шилжих Shift+F6
Ctrl F6 Нээлттэй цонхнуудын өмнөх цонхонд шилжих Ctrl+F6
Ctrl Shift F6 Нээлттэй цонхнуудын дараагийн цонхонд шилжих Ctrl+Shift+F6
F7 Бичлэгийн алдааг шалгах F7
Ctrl F7 Цонхыг шилжүүлэх. Ctrl+F7 хослолыг дараад сумуудаар цонхыг шилжүүлнэ. Ctrl+F7
F8 Хэсгийн сонголтыг өргөжүүлэх. Товчийг дарсны дараа сумуудаар хэсгийн сонголтыг өргөжүүлнэ. F8
Shift F8 Сонгогдсон хэсэгт шинэ сонголтын хэсгийг нэмэх Shift+F8
Ctrl F8 Цонхны хэмжээг өөрчлөх. Ctrl+F8 хослолыг дараад цонхны хэмжээг сумаар өөрчилнө. Ctrl+F8
Alt F8 Macro -гийн цонхыг нээнэ. Alt+F8
F9 ExcelCalculations Options нь анхдагчаар автомат тохиргоотой байдаг. Харин тооцоолох тохиргоог гар болгосон үед томьёонуудын тооцоололыг F9 товчоор хийнэ. F9
Shift F9 Sheet буюу хуудасны томьёонуудыг тооцоололыг хийнэ. Shift+F9
Shift Alt F9 Workbook буюу файлын томьёонуудыг тооцоололыг хийнэ. Shift+Alt+F9
Ctrl F9 Цонхны хэмжээг багасган харагдахгүй болгоно. Ctrl+F9
F10 Цэсийн мөрийг идэвхижүүлнэ. Товчийг дараад тохирох үсгийг даран цэсийн командуудыг ажлуулна. F10
Shift F10 Хулганы баруун товчийг дарахад нээгддэг цэсийг нээнэ. Shift+F10
Ctrl F10 Цонхны хэмжээг томосгох болон хуучин хэмжээнд нь буцаах Ctrl+F10
F11 Шинэ диаграмийг үүсгэх. F11
Shift F11 Шинэ хуудас /sheet/ нэмэх Shift+F11
Ctrl F11 Макротой шинэ хуудас /sheet/ нэмэх Ctrl+F11
Alt F11 Макро үүсгэх VBA цонхыг нээнэ. Alt+F11
Alt Shift F11 VBA програмийн засварлагч. Програм үүсгэх Alt+Shift+F11
F12 Save as цонхыг нээх F12
Shift F12 Save as цэсийг нээх Shift+F12
Ctrl F12 Open цонхыг нээх Ctrl+F12
Ctrl Shift F12 Хэвлэх цэсийг нээх Ctrl+Shift+F12

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2826 Нийтийн

Excel 2007 –д програмын тусгай боломжид хандах, файлуудтай ажиллахад зориулагдсан шинэ цэс нэмэгдсэн. Энэ цэсэд дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office товчийг даран хандана.

  Нээгдсэн тоо: 3721 Төлбөртэй

Өгөгдаөлтэй ажиллах олон аргууд байдгаас дараах аргууд нь нилээд өргөн ашиглагддаг болно.

Өгөгдлийг хайн солих

Заримдаа их өгөгдөлтэй хүснэгтээс хэрэгтэй мэдээллийг олж тэдгээрийг өөр өгөгдлөөр солих ажиллагаа  нь нилээд хүндрэлтэй асуудал болдог. Excel програмд ийм төрлийн ажиллагааг хийх функц байдаг бөгөөд түүнийг ашиглахдаа

  1. Home -> Editing -> Find & Select товчийг дараад гарч ирэх цэснээс Replace команд эсвэл <Ctrl + H> хослолыг дарахад Find and Replace цонх нээгдэнэ.
  2. Find What талбарт хайх утгаа оруулна
  3. Тусгай байдлаар форматлагдсан өгөгдлийг олох хэрэгтэй бол
    • Find What талбарын баруун орших Format товч дээр дарна. (Товч харагдахгүй байвал Options товчийг дарах хэрэгтэй.) Үүний дараа Find Format цонх нээгдэнэ.
    • Хэрэгтэй форматыг сонгоод Ok дарна
  4. Replace With талбарт солих утгаа оруулна
  5. Сольж байгаа утга нь шинээр форматлагдах бол Replace With талбарын баруун талд орших Format товчийг ашиглан форматыг сонгоно
  6. Within задаргаат жагсаалтаас өгөгдлийг хайх хэсгийг сонгоно. Энд тухайн хуудас (Sheet), бүх хүснэгт (Workbook) гэсэн сонголтууд байдаг.
  7. Replace All товчийг дарвал Excel өгөгдлийг хайн солих ажиллагааг автоматаар хийх болно. Хэрэглэгч солих ажиллагааг өөрөө хянах шаардлагатай гэвэл Find Next товчийг дарна. Програм нь хайх өгөгдөл олдсон нүд дээр зогсоно. Та энэ өгөгдлийг солих хэрэгтэй гэж үзвэл Replace товчийг дарах ба солих хэрэггүй бол Find Next товчийг даран хайлтыг үргэлжлүүлнэ. Хэрвээ Find All товчийг дарвал Excel бүх олдсон өгөгдлүүдийг цонхонд гаргаж ирэх бөгөөд эндээс сонголт хийн солих ажиллагааг хийх боломжтой.
  8. Ажиллагааг дуусгахдаа Close товчийг дарна

  Нээгдсэн тоо: 2736 Төлбөртэй

Хичээлээр нэгдсэн хүснэгтэд төрөл бүрийн тооцоог хэрхэн хийхийг мөр бүр нь борлуулалтыг тодорхойлсон хүснэгтийг жишээ болгон ашиглая.


Ямар нэгэн барааны борлуулалт хийдэг байгууллага, хувь хүн бүр борлуулалтаа дээрх байдлаар бүртгэдэг. Зөв зохион байгуулагдсан өгөгдөл ажлын 70 хувь гэдгийг өмнө нь дурдаж байсан. Бид Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд нэгдсэн хүснэгтийг хэрхэн үүсгэхийг үзсэн тул бараанууд мөрөөр, борлуулалт хийгдсэн дүргүүд баганаар


байрласан тайланг харцгаая.

  Нээгдсэн тоо: 2267 Төлбөртэй

Баганад ямар шүүлтүүр тавигдсаныг хэрэглэгчийн функцын тусламжтайгаар дэлгэцэнд үзүүлэх боломжтой. Бидэнд дараах жагсаалт байсан гэе.

Жагсаалтын Тоо баганад 10 аас их харин Хөн.хувь баганад 15 тай тэнцүү гэсэн шүүлтүүр тавигдсан бол (ерөнхий тохиолдолд шүүлтүүрийн нөхцөл ямарч байж болно) тэдгээрийг үзүүлэхийн тулд Developer -> Code -> Visual Basic / Tools - Macro - Visual Basic Editor гэж ороод нээгдэх код бичих едиторын Insert -> Module командыг ажиллуулаад доорх кодыг бичиж өгнө.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 342

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 435

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 406

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 483

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 558

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 545

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 668

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 790

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 802

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1621

 

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1053

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 275