Жагсаалтаас давтагдаагүй бичлэгийг татах

Олон удаа давтагдсан бичлэг бүхий жагсаалт байсан. Бидний зорилго жагсаалтаас нэрүүдийг давтагдахгүй байдлаар ялган өөр хүснэгтэд оруулах болно.
Давтагдахгүй бичлэгийг динамик байдлаар томьёо ашиглан татах нь жагсаалтад бичлэг нэмэх эсвэл засварлах үед давхардаагүй нэрсийн жагсаалт шууд (динамикаар) өөрчлөгдөж байдгаараа ашигтай. Давтагдаагүй бичлэгийг томьёо ашиглахгүйгээр хэрхэн татахыг Жагсаалтаас давтагдаагүй бичлэгийг татах хичээлээс үзэж болно.


Эхлээд жагсаалтын давтагдаагүй нэрүүдэд дугаар олгоно. (зураг дээр A багана) Үүний тулд A2 нүдэнд =IF(COUNTIF(B$1:B2,B2)=1,MAX(A$1:A1)+1,"") гэсэн томьёог оруулна. Манай жагсаалт нэмэгдэх боломжтой тул жагсаалт байх хэсгийг 50 мөрөөр тооцъё. A2 нүдний томьёог жагсаалтын төгсгөл хүртэл хуулна. Өөрөөр хэлбэл A51 нүд хүртэл хуулна. Томьёо нь тухайн нүдний өгөгдөл нь жагсаалтад хэдэн удаа орсон байгааг (жагсаалтын эхнээс тоолохын тулд B$1 гэсэн шууд холбоос хийснийг анхаараарай) тоолоод анхны удаа (=1) бол түүнд өсөх дарааллаар (MAX(A$1:A1)+1) дугаар олгоно.
Хаяглалыг амархан болгохын тулд хэсгүүдэд нэр олгоё. Манай жагсаалтын хэсэг нийтдээ 50 мөр учраас

  • Дугаарын хэсэгт (A1:A50) – NameCount
  • Бүх жагсаалтад (A1:B50) – NameList

нэрүүдийг Formulas -> Defined Names -> Define Name / Insert -> Name -> Define гэж орон өгье.
Одоо NameList жагсаалтаас дугаар бүхий бүх бичлэгийг татан авах (эдгээр нь жагсаалтын давтагдаагүй нэрүүд) үлдлээ. Үүний тулд хоосон нүдийг сонгоод
=IF(MAX(NameCount)<ROW(1:1),"",VLOOKUP(ROW(1:1),NameList,2)) томьёог оруулаад дараа нь баганы бүх нүдэнд (манай тохиолдолд эхний 50 мөр) хуулна.
Томьёо нь NameCount баганаас дугаар тавигдсан бичлэгүүдийн нэрийг өөр хүснэгтэд бичнэ. ROW(1:1) функц нь тухайн мөрийн дугаарыг буцаана. Жишээ нь ROW(1:1)=1, ROW(5:5)=5 г.м

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3039 Бүртгүүлэх

Excel програмаар хийгддэг олонхи хүснэгтүүд нь хэвэлмэл тайланд зориулагдсан байдаг. Электрон хүснэгтийг хэвлэх ажиллагаа нь их хүндрэлгүй тул дурын хэрэглэгч мэрэгжлийн түвшинд тайланг хэвлэн гаргах боломжтой.

Хэвлэх өгөгдлүүдийг төвд байрлах ба хязгааруудын тохиргоо

Хязгаар гэдэг нь хэвлэж байгаа хуудасны 4 талд (дээрээс, доороос, баруунаас, зүүнээс) гаргах сул зайг хэлнэ. Хязгаар их байх тусам өгөгдөл хэвлэгдэх зай бага болно. Excel програмаас 4 хязгаарыг удирдах боломжтой. Хязгааруудын тохиргоог хийхийн тулд

  1. Төлөвийн мөрөнд байрлах Page Layout товчийг дарах буюу эсвэл View -> Workbook Views -> Page Layout гэж (ногоон хүрээ) орно. Хязгааруудын тохиргоог ердийн харагдах горимд хийж болох боловч Page Layout горимд хязгааруудын тохиргоо нь хэвлэх хэсэгт яаж харагдаж байгааг үзүүлдэг.
  2. Page Layout -> Page Setup -> Margins гэж ороход гарч ирэх Normal, Wide, Narrow аль нэгийг сонгоход хязгааруудын шинэ тохиргоо хуудас дээр хийгдэнэ.
  3. Хязгааруудын тохиргоог нарийн хийх эсвэл хэвлэгдэх өгөгдлийг төвд байрлуулах хэрэгтэй бол
    • 2-р алхамд гарч ирэх цэсний доод хэсэгт байгаа Custom Margins сонголтыг хийнэ. Одоо Excel програм нь Margins үеийг идэвхижүүлсэн Page Setup цонхыг нээнэ.
    • Хязгааруудын хэмжээг тохирох тоолуурын товчийг даран өөрчилнө. Бас шууд гараас оруулан өгч болно.
    • Хэвлэгдэн гарах өгөгдлүүдийг төвлүүлэх хэрэгтэй бол Center on page хэсэгт байгаа Horizontally , Vertically сонголтуудыг (аль нэгийг эсвэл хоёуланг) зөвлөнө.
  4. Ok товчийг даран Page Setup цонхыг хаана

  Нээгдсэн тоо: 4485 Төлбөртэй

Scenario manager (хувилбар удирдагч) хэрэгслийг ашиглах

Scenario manager нь Excel -ийн Data Tools хэсгийн What If Analysis хэсэгт багтах хэрэгслүүдийн нэг. Scenario буюу хувилбар гэдэг нь MS Excel программд хадгалан хуудаст автоматаар оруулан ирж болох утгуудын багц юм. Төрөл бүрийн утгуудын багцыг үүсгэн хадгалж болохын дээр дараа нь эдгээр хувилбаруудын алийг нь ч сонгон үр дүнгийн хувилбаруудыг харах боломжтой. Хэрэгсэл хэд хэдэн утгуудаас хамаарсан үр дүнгийн тооцоог хийхэд илүү тохиромжтой. Жишээг үзээд ямар төрлийн шийдэлд ашиглахад тохиромжтой гэдгийг илүү ойлгох болно.

Төсөв зохиох хэрэгтэй боллоо гэж үзье. Бидэнд нийт зардлын хэмжээ (B5) сонирхолтой. Харин B1:B4 утгууд яг тодорхой бус байна гэж бодъё. Ийм тохиолдолд бид Scenario manager хэрэгслийг ашиглан зардлуудын төрөл бүрийн утгаар нийт зардлын хэмжээнд судалгаа хийх боломжтой. Үүний тулд

  Нээгдсэн тоо: 2881 Бүртгүүлэх

Функцтэй ажиллах

Дараах агуулга бүхий хүснэгтийг зохиоё. Хүснэгтийг зохиохын тулд шинээр файл үүсгээд шууд нэр өгөн жишээ нь function1 гээд хадгалаарай. Юу ч хийгээгүй байж хадгал гэдгийг та гайхаж байж магадгүй. Учир нь шинэ файл үүсгээд өгөгдөл оруулан хүснэгт зохиох явцад тог тасрах, систем гацах гэх мэтийн асуудлууд үүсвэл хийсэн ажлаа алдаж мэднэ. Файлаа өөрийн компьютерын C: дискний Excell_lessons хавтас хадгалаарай. Иймд эхлээд шууд хүснэгтээ хадгалаад явцын дунд хүснэгтээ шинэчлэж байх нь эвтэйхэн байдаг.

  Нээгдсэн тоо: 2327 Нийтийн

Хоосон нүднүүд агуулсан хэсэг байна гэж үзье. Өгөгдөлгүйc хэсгээс хэрхэн устгах вэ?

1-р арга. Болхи боловч хурдан арга

  1. Хэсгийг сонгон авна
  2. Home -> Editing -> Find & Select / Edit - Go To гэж ороод Go To Special / Special сонголтыг хийхэд нээгдэх цонхонд Blanks гэдгийг сонгоод Ok товчийг дарна. Ингэхэд хэсгийн бүх хоосон нүднүүд тэмдэглэгдэнэ.
  3. Home -> Cells -> Delete / Edit - Delete гэж ороод Delete Cells сонголтоор ороод Shift cells up -г сонгоод Ok товчийг дарна

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 964

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2139

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958