Microsoft Excel хурдавчилсан курс 16-р хичээл

Microsoft Excel хурдавчилсан курс цуврал хичээлүүдийн сүүлийн хичээлийг танд танилцуулж байна. Өмнөх хичээлүүдээр бид Excel дээр хүснэгт зохиох, томьёо оруулах, тооцоо хийх, диаграмм үүсгэх, нэгдсэн хүснэгт хийх, холбоос, филтер ашиглах, шийдэл хайх хэрэгслүүд гээд үндсэн хэрэгслүүд болон аргачлалуудыг үзсэн билээ. Энэхүү сүүлийн хичээлээр Excel 2007 гоос хойш хувилбарт бий болсон Table хэмээх маш хэрэгтэй хэрэгсэлтэй танилцах болно. Table хэрэгслийг ашигласнаар их хэмжээний жагсаалттай ажиллах үед томьёог хуулах, дүнгийн хэсгийг өөрчлөх, филтер тавих, төрөл бүрийн судалгаа, хайлт хийх гэх мэтийг амархан хийх боломжийг бүрдүүлнэ. Хэрэгслийн ажиллагааг жишээгээр авч үзье. Та худалдаа эрхэлдэг түүнийхээ тооцоонд тогтмол ашигладаг доорх хэлбэрийн хүснэгт байлаа гэж бодъё.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2559 Бүртгүүлэх

Анхдагч тохиргоогоор Excel -ийн хүснэгтэд оруулж байгаа өгөгдлүүд Calibri фонтын 11 хэмжээтэй үсгийг ашигладаг. Текстийг хэлбэржүүлэхийн (форматлах) тулд нүд эсвэл хэсгээ сонгоод Home -> Font хэсэгт байрлах товчнуудыг ашиглана.
Үсгийн фонт (Font Face). Задаргаат жагсаалтаас фонтыг сонгоно. Фонтыг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг фонтын нэр дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (ногоон дөрвөлжин)
Фонтын хэмжээ (Font Size). Задаргаат жагсаалтаас фонтын хэмжээг сонгоно. Хэмжээг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг хэмжээ дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (улаан дөрвөлжин)
Фонтын хэмжээг ихэсгэх / багасгах (Increase / Decrease Font Size). Эдгээр товчнууд нь сонгосон нүд болон хэсгийн фонтын хэмжээг 2 пунктээр ихэсгэж багасгана.(шар дөрвөлжин)
Фонтын хэв (Font Style). Энд өргөн (Bold), налуу (Italic), доогуур зураастай (Underline) гэсэн 3 товч байрлана. Underline товчны баруун талд байгаа сумыг даран давхар доогуур зураасыг ашиглаж болно. <Ctrl + B> - өргөн, <Ctrl + I> - налуу, <Ctrl + U> - доогуур зураас хурдан хандах хослолуудыг ашиглаж болдог. (цэнхэр дөрвөлжин)

  Нээгдсэн тоо: 3182 Төлбөртэй

Дээд гарчиг (top header) гэдэг нь хэвлэгдэх хуудасны дээд хэсэгт гарах мөр. Доод гарчиг (footer) гэдэг нь хэвлэгдэх хуудасны доод хэсэгт гарах мөр. Гарчигууд зүүн, төв, баруун гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Жишээ нь дээд гарчигийг зүүн хэсэгт нь зохиогчийн нэр, төв хэсэгт хуудасны гарчиг, баруун хэсэгт хуудасны дугаар гэх байдлаар зохион байгуулж болно.
Дээд доод гарчигийг оруулж өгөх энгийн арга нь Page Layout горимд шилжин оруулах юм. Page Layout горимд төлөвийн мөрний баруун хэсэгт байрлах Page Layout эсвэл View -> Workbooks Views -> Page Layout товчнуудын аль нэгийг даран шилжинэ.
Гарчигийн хэсэг нь дараах шинжүүдтэй.

  • Дээд гарчиг нь өгөгдлийн хэсгээс дээш харин доод гарчиг нь өгөгдлийн хэсгээс доош байрлана.
  • Хэрвээ гарчигууд хоосон байвал хэсгүүдийн төв хэсэгт (дээд хэсэгт Click to add header, доод хэсэгт Click to add footer) зохих мэдээллүүд гарна.
  • Хулганы заагчийг гарчигийн зохих хэсэгт байрлуулбал энэ хэсгийн өргөний хэмжээг үзүүлэх бөгөөд зүүн даралт хийн түүнд өгөгдөл оруулж өгнө.
  • Анхдагч тохиргоогоор хуудас бүрд дээд ба доод гарчиг ижилхэн байна
  • Дээд доод гарчигт ямар нэгэн өгөгдөл оруулаагүй бол энэ хэсгийг хэвлэхгүй

  Нээгдсэн тоо: 1943 Бүртгүүлэх

Ямар нэгэн томьёо оруулсан Excel хүснэгтийн нүдэнд засвар хийх үед нүд болон хэсэгтэй холбогдсон бүх холбоосууд тодорхой өнгөөр гарах ба харин тухайн холбогдсон нүд болон хэсэг нь холбоосын өнгөтэй ижил өнгийн зураасаар хүрээлэгдэнэ. (1)

Бүх нүд хэсгүүд хүрээний буланд fill handle гэж нэрлэгдэх жижигхэн квадрат (2) байрлана. fill handle -ийг ашиглан хэсгүүдийн хэмжээг өөрчлөх ажлыг хийдэг.
Томьёо болон аргумент нь нүднүүдийн хэсэгтэй холбогдох холбоос бүхий функцыг агуулсан бол тэдгээрийг засварлахын тулд
  • Засварлах нүдээ сонгоод түүн дээр хоёр даралт хийх юмуу эсвэл <F2> товчийг даран засварын горимд шилжинэ.
  • Хэсгүүдийг өргөжүүлэх эсвэл багасгах хэрэгтэй бол fill handle -ийг (2) зохих чиглэлд чирнэ. Хэсгийн хүрээний хил (1) дээрээс чирэлт хийн хэсгийг өөр газарт зөөж болно. Ингэхэд Excel холбоосын хаягуудыг автоматаар өөрчилнө.
  • Засварыг дуусгахдаа <Enter> товчийг дарна

  Нээгдсэн тоо: 2589 Бүртгүүлэх

Excel –д хүснэгтийг хамгаалах олон түвшингийн механизм байдаг. Та өөрийн хүснэгтийг доор дурдсан аргуудаар хамгаалж болно.

  • Хүснэгтийг гадны хүн харахаас хамгаалах
  • Хүснэгтийг (файл) даран бичихээс хамгаалах. (ижил нэртэй хүснэгтээр даран бичих)
  • Хүснэгтийн бүтцийг хамгаалах. (Хүснэгт болон хуудастай хийх үйлдлийн хяналт)
  • Хүснэгтийн цонхнуудыг хамгаалах. (Хүснэгтийн цонхны байрлал, хэмжээг өөрчлөлтийн хяналт)

Санамж: Хүснэгтийн хамгаалахад ашигласан нууц үгээ цаасан дээр бичиж найдвартай газар хадгалаарай. Хэрвээ нууц үгээ мартах эсвэл гээвэл та өөрийн хүснэгтийн хамгаалагдсан хэсэгт хандах боломжоо бүрмөсөн алдана гэдгийг анхаарах хэрэгтэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950