Нүдийг нуух

Нүдний өгөгдлийг харагдахгүй болгох

Нүдний өгөгдлийг харагдахгүй болгохын тулд доорх форматуудын аль нэгийг хэрэглэнэ.

  • Гурван цэг таслалаас ( ;;; ) бүрдсэн форматыг нүдэнд өгөх.
  • Текстийн өнгийг дэвсгэр өнгөтэй ижил болгох

Дээрх аргуудад нэг дутагдал бий. Энэ нь заагчийг нүдэнд байрлуулахад нүдний өгөгдөл томьёоны мөрөнд харагддаг. Үүнийг арилган нүдний өгөгдлийг жинхэнэ байдлаар нуухын тулд дээрх аргыг хэрэглэсний дараа хуудасыг хамгаалах хэрэгтэй.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4029 Нийтийн

Цонхнуудын байрлалыг өөрчлөх    

Цонхнуудын хэмжээг өөрчлөн байрлалыг зөөх замаар бүх нээлттэй цонхнуудыг дэлгэцэнд харагдаж байхаар байрлуулж болно. Энэ үйлдлийг Excel –ийн өөрийн боломжийг ашиглан хийхийн тулд

  1. Туузын View үеийг сонгоно
  2. Window хэсгээс Arrange All товчийг дарахад Arrange Windows цонх нээгдэнэ.
  3. Tiled, Horizontal, Vertical, Cascade гэсэн сонголтуудаас аль нэгийг нь сонгоод Ok товчийг дарна.

Энд Tiled – цонхнуудыг зэрэгцүүлэх, Horizontal – дээрээс нь доошоо (хэвтээ), Vertical – зүүнээс баруун тийш (босоо), Cascade – цонхнуудыг дээр дээрээс нь үелүүлэн байрлуулахыг заана. Цонхнуудыг байрлалыг цаашид ашиглах үүднээс хадгалж болдог.

  Нээгдсэн тоо: 3164 Нийтийн

Олон удаа давтагдсан бичлэг бүхий жагсаалт байсан. Бидний зорилго жагсаалтаас нэрүүдийг давтагдахгүй байдлаар ялган өөр хүснэгтэд оруулах болно.
Давтагдахгүй бичлэгийг динамик байдлаар томьёо ашиглан татах нь жагсаалтад бичлэг нэмэх эсвэл засварлах үед давхардаагүй нэрсийн жагсаалт шууд (динамикаар) өөрчлөгдөж байдгаараа ашигтай. Давтагдаагүй бичлэгийг томьёо ашиглахгүйгээр хэрхэн татахыг Жагсаалтаас давтагдаагүй бичлэгийг татах хичээлээс үзэж болно.

  Нээгдсэн тоо: 2473 Төлбөртэй

Power Query нь төрөл бүрийн эх үүсвэрээс өгөгдлийг импортлон боловсруулалт хийн Excel -д татан оруулах хэрэгсэл. Excel -д тусгай нэмэлт байдлаар 2013 оноос анхлан гарч ирсэн ба одоо ч Microsoft -ийн сайтаас татан авч Excel 2010, Excel 2013 хувилбарт суулгах боломжтой. Хэрэгслийг суулгасны дараа Excel -ийн туузад Power Query нэртэй таб бий болно. Харин Excel 2016Power Query програмын бүрэлдхүүнд багтан орсон бөгөөд өгөгдлийг татан авч боловсруулалт хийх командууд туузны Data табийн Get & Transform хэсэгт байрлах болсон. Хэрэгсэлийг Excel 2016 -д өөрөөр нэрлэх болсон ч ихэнх хэрэглэгчид түүнийг Power Query нэрээр нь илүү мэдэн хэрэглэдэг. Power Query гарч ирэхээс өмнө ч Excel -д гадны эх үүсвэрээс өгөгдөл татан авах хэрэгсэл байсан боловч тэдгээрийн боломж, ашиглах аргачлал нилээд хязгаарлагдмал байсан. Power Query гарч ирснээр төрөл бүрийн эх үүсвэрээс тогтмол өөрчлөн шинэчлэгддэг их хэмжээний өгөгдөлийг татан авч, боловсруулалт хийх ажиллагаанд том үсрэлт болсон.

  Нээгдсэн тоо: 2128 Төлбөртэй

Форматлах стандарт хэрэгслүүдээс гадна нүд болон хэсгүүдийн агуулгаас хамааруулан форматлах боломж байдаг. Нөхцөлдүүлэн форматлах чанарыг ашиглан нүд болон хэсгүүдийн утгаас хамааруулан өөр нүд болон хэсгийг форматалж болно. Энэ боломж нь хүснэгтийн нүднүүдийг шууд хараад таних боломжийг (жишээ нь тодорхой утгаас их байгаа эсвэл давхардсан өгөгдөл орсон нүднүүд гэх мэт) олгодог.

Тодорхой нүдний утгаас хамааруулан форматлах

Нүдийг форматлахдаа Excel -д тодорхой үзүүлэлтүүдийг баримталдаг. Excel -ийн өмнөх хувилбаруудад нүдийг форматлахдаа

  • Нүднүүдийн утгууд.
  • Томьёонууд. Форматлах нөхцөл биелэгдэхийн тулд томьёо нь заавал үнэн (true) эсвэл худал (false) гэсэн утга буцаах ёстой. Жишээ нь A1:A10 нүднүүдийн утга 200 гаас их байвал C3 нүдэнд форматыг хэрэглэнэ гэвэл C3 нүдэнд =SUM($A$1:$A$10)>200 гэсэн нөхцөлт томьёог оруулж өгөх хэрэгтэй.

аргуудыг ашигладаг байсан. Excel 2007 -д нүднүүдийг дараах зүйлсийг үндэслэн форматлана.

  • Тодорхой текстийг агуулсан, эс агуулсан, эхэлсэн эсвэл төгссөн нүднүүдээр. Жишээ нь Ямар нэгэн тэмдэгт агуулсан жагсаалтыг үндэслэн форматалж болно.
  • Цаг хугацааны динамик нөхцлийг агуулсан (өнөөдөр, өчигдөр, сүүлийн долоо хоног, энэ долоо хоног, өнгөрсөн долоо хоног гэх мэт) нүдээр. Excel компьютерын дотоод цагаас цаг хугацааг тодорхойлдог тул нэг оруулсан нөхцлийг гараас өөрчлөх шаардлагагүй.
  • Хоосон болон хоосон бус нүдээр
  • Алдаатай болон алдаагүй нүдээр

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 328

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 425

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 387

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 470

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 544

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 535

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 653

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 767

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 786

 
Энэ долоо хоногт

интеграл бод

Нээгдсэн тоо : 1242

 

хязгаарыг бод.

Нээгдсэн тоо : 1174

 

утгыг ол.

Нээгдсэн тоо : 828