Нэгдсэн хүснэгттэй ажиллах

Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд захиалгын Orders хүснэгтийн мэдээллээс хэн гэдэг борлуулагч, ямар барааг хичнээн дүнгээр борлуулсан

тайланг гарган өгөгдлүүд, харагдах хэлбэрийг хэрхэн хэвжүүлэхийг сурсан. Энэ хичээлд нэгдсэн тайлантай хэрхэн ажиллахыг үзнэ. Excel -ийн нэгдсэн хүснэгт /Pivot table/ хэрэгслийг ашиглан мэдээллийг хэрхэн боловсруулахыг Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсггэх хичээлээс үзээрэй.

Хичээлийн файлыг татан авах. Хэрвээ танд бодит ажлын хүснэгт байвал түүний хуулбар дээрээ ажилласан ч болно.

Нэгдсэн хүснэгтийн мэдээллийг нарийвчлах.

Нэгдсэн хүснэгтийн ямар нэгэн утгыг анхдагч хүснэгтийн ямар өгөгдлүүдээс тооцон гаргасанг мэдэх эсхүл шалгах хэрэгтэй болбол нэгдсэн хүснэгт дэх сонирхож буй утга дээр хоёр даралтыг хийхэд анхдагч хүснэгтийн мөрүүдээс тухайн дүнд хамааралтай мөрүүдийг ялган тусдаа хуудаст үзүүлдэг.

Жишээ нь дээрх тайлангаас борлуулагч Баатар борлуулсан луувангийн дүнг тооцохдоо анхдагч хүснэгтийн ямар мөрүүдийг авсанг харъя гэвэл нэгдсэн хүснэгтийн Лууван мөр Баатар баганы огтлол доорх 5,173,970.00 тоон дээр хоёр даралт хийвэл дүнг тооцсон мөрүүдийг шинэ хуудаст

харуулна. Шинээр үүссэн хуудастай ердийн хуудс шиг ажиллах боломжтой. Нэгдсэн хүснэгтийн энэхүү боломжоор гаргасан тайланг шалгах, тухайн дүнгийн тооцоололыг тохирох зэрэгт үйлдэлд маш тохиромжтой.
Жич: Энэхүү боломжийг анхдагч хүснэгтийн өгөгдлүүдийг шүүх байдлаар хийж болох ч энэ нь арай илүү олон үйлдлийг хийлгэхийн дээр нэгэн зэрэг олон дүнгийн нарийвчлалыг хийхэд тохиромж муутай.

Нэгдсэн хүснэгтийг шинэчлэх.

Нэгдсэн хүснэгтийг үүсгэсний дараа анхдагч өгөгдөлд мөр нэмэгдэх, засвар орох, мөр устгагдах гэх мэтээр өөрчлөлт ороход эдгээр өөрчлөлтүүд нэгдсэн хүснэгтэд автоматаар тусгагддаггүйг хэрэгслийн нэг сул тал гэж үзэж болно. Жишээ нь борлуулагч Баатарын 1-р сард Оч дэлгүүрт борлуулсан луувангийн борлуулалт 207900 биш 150000 байсан гэдэг нь тайлангийн мэдээллийн нарийвчлалаар тогтоогдсон гэе. Үүнийг анхдагч жагсаалтад

гэж засаад тайланг харвал нэгдсэн хүснэгтийн Лууван мөр Баатар баганы огтлол дээрх 5,173,970.00 тоо хэвээрээ байна. Энэ нь анхдагч өгөгдлийн өөрчлөлт нэгдсэн хүснэгтэд автоматаар тусгагддаггүйг батална. Нэгдсэн хүснэгтийн энэ онцлогийг зарим хэрэглэгчид таашаадаггүй ч түүнийг ашиглахаас татгалзах шалтгаан болох учиргүй. Анхдагч өгөгдөлд орсон өөрчлөлтийг нэгдсэн хүснэгтэд тусгахдаа нэгдсэн хүснэгтийн дурын нүдийг сонгоод баруун даралт хийхэд нээгдэх туслах цэсний Refresh командыг өгөх эсхүл туузанд нэмэгдсэн PIVOTTABLE TOOLS хэсгийн ANALYZE табаас Refresh товчийг дарна. Та өөрийн ажлын хүснэгтдээ мөр нэмэх, утгах, өөрчлөх үйлдлүүдийг хийгээд нэгдсэн хүснэгтээ шинэчлэх үйлдлийг хийн сайн ойлгон тогтоон аваарай.

Нэгдсэн хүснэгтийг устгах

Нэгдсэн хүснэгтийг устгах ажиллагаа ердийн хуудастай ижил. Эхний арга бол нэгдсэн хүснэгт байрлаж байгаа хуудаст анхдагч болон бусад хэрэгтэй өгөгдөл байхгүй бол хуудсны нэр дээр баруун даралт хийхэд гарч ирэх туслах цэснээс Delete командыг өгөх. Зөвхөн нэгдсэн хүснэгтийг өөрийг нь устгах шаардлагатай бол хүснэгтийн дурын нүдийг сонгоод Ctrl + A товчны хослолыг даран нэгдсэн хүснэгтийг бүгдийг сонгоод дараа нь гар дээрээс Delete товчийг дарна.

Нэгдсэн хүснэгтийн хэсгүүдэд шинэ талбар нэмэх ба хасах

Бид захиалгын Orders хүснэгтийн мэдээллээс хэн гэдэг борлуулагч, ямар барааг хичнээн дүнгээр борлуулсан тайланг үүсгэсэн. Бараануудын борлуулалт ямар саруудад хичнээн хэмжээтэй байсан нь төлөвлөлт хийхэд чухал мэдээлэл. Иймээс тайланг саруудаар хуваах хэрэг гарлаа гэе. Үүнийг доорхи зурагт үзүүлснээх их амархан хийнэ.

Зүгээр л нэгдсэн хүснэгтийн талбарууд хэсгээс Сар талбарыг ROWS хэсэгт чирнэ нэмнэ. Ийм байдлаар хүснэгтийн талбаруудаас ROWS хэсэгт шилжүүлж болох аль ч талбарыг чирэн оруулж болно. Энд ROWS хэсэгт талбаруудын дараалалд анхаарах хэрэгтэй. Сар талбарыг ROWS хэсэгт оруулахдаа түүнийг Нэр талбарын доор оруулсан учраас тайланг Нэрийн дотор Сараар болгосон байгаа нь зургаас тодорхой харагдана. Энэ нь манай эхний зорилгод тийм сайн нийцэхгүй. Барааны төрлүүд олон байвал тайлантай ажиллахад төвөгтэй болж ирнэ. Иймээс Сар талбарыг сонгон аваад хулганы зүүн товчийг дарсан хэвээр чирэн Нэр талбарын дээр ногоон зурвас гарч ирэхэд чирэлтийг зогсооход талбаруудын дараалал солигдон тайлан

болон өөрчлөгдөнө. ROWS хэсгийн талбаруудын дарааллыг өөрчлөх ерөнхий зарчим бол байрлалыг өөрчлөх талбараа сонгоод түүнийг чирэх юм. Чирэлт хийж байхад гарч ирэх ногоон өнгийн зурвасаар тухайн талбарыг хаана байрлуулахаа шийднэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн талбарын дээр эсхүл доор гэх мэтээр. Үүнтэй яг адилаар нэгдсэн хүснэгтийн бусад хэсгүүдэд шинэ талбарыг нэмэн оруулдаг.
Нэгдсэн хүснэгтийн хэсгүүдээс талбаруудыг хасахдаа талбарыг сонгон аваад талбаруудын жагсаалт хэсэгт чирэх эсхүл талбарын нэрийн өмнөх зөвөлсөн тэмдгийг болиулна. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол талбаруудын доод хэсэгт үүнийг тодорхой ойлгомжтой тайлбарласан байгаа.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1981 Бүртгүүлэх

Нүдний өгөгдлийг харагдахгүй болгох

Нүдний өгөгдлийг харагдахгүй болгохын тулд доорх форматуудын аль нэгийг хэрэглэнэ.

  • Гурван цэг таслалаас ( ;;; ) бүрдсэн форматыг нүдэнд өгөх.
  • Текстийн өнгийг дэвсгэр өнгөтэй ижил болгох

Дээрх аргуудад нэг дутагдал бий. Энэ нь заагчийг нүдэнд байрлуулахад нүдний өгөгдөл томьёоны мөрөнд харагддаг. Үүнийг арилган нүдний өгөгдлийг жинхэнэ байдлаар нуухын тулд дээрх аргыг хэрэглэсний дараа хуудасыг хамгаалах хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 2802 Бүртгүүлэх

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

  Нээгдсэн тоо: 2208 Төлбөртэй

Электрон хүснэгтийн нүдний өгөгдлийн харагдах хэлбэрийг хэрэглэгч бүрэн удирдах боломжтой. Нүднүүдийн өгөгдлийн харагдах хэлбэрийг өөрчлөхийг хэлбэржүүлэх (formatting) гэдэг. Хэлбэржүүлэлтийг хэрэглэснээр Excel-ийн хүснэгт нь харагдах байдал болон уншигдах талаасаа их гоё хэлбэртэй болдог.

Нүд болон хэсэгт хүрээ оруулах

Хэсгүүдийг бүлэглэх, мөр болон багануудыг зааглах зорилгоор хүрээг ашигладаг. Нүд болон хэсгийг хүрээтэй болгохдоо

  1. Нүд болон хэсгийг сонгоно
  2. Home -> Font дотор байрлах товчны зүүн байрлах доошоо сумтай товчийг дарна.   
  3. Жагсаалтаас хүрээний хэлбэрийг сонгоход товч сонгосон хүрээтэй ижил дүрстэй болон өөрчлөгдөнө.

  Нээгдсэн тоо: 9394 Нийтийн

Excel –д цаг хугацааны интервалыг тооцохдоо DATEDIF() функцыг ашигладаг. Функц нь Excel –ийн функцуудын жагсаалт дотор байдаггүй онцлогтой. Өөрөөр хэлбэл баримтжуулаагүй гэсэн үг. Функцын бичлэгийн дүрэм нь

DATEDIF(эхний_огноо, сүүлийн_огноо, тооцох арга)

Хамгийн сонирхолтой параметр бол сүүлийнх бөгөөд хугацааны зөрүүг ямар нэгжээр тооцохыг заадаг. Параметр нь дараах утгуудыг авч болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 384

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 478

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 457

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 531

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 595

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 593

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 737

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 879

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 869

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1336

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 546

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 811