Нүдний хэмжээг өөрчлөх

Нүдэнд оруулж байгаа өгөгдлийн хэмжээ өргөнөөс нь их болох их хэмжээний мэдээллийг оруулах шаардлагатай үед нүдний хэмжээг өөрчлөх хэрэгтэй болдог. Нүдний хэмжээг өөрчилснөөр хүснэгтийн харагдах болон уншигдах байдлыг сайжруулж өгдөг сайн талтай.

Баганы өргөнийг өөрчлөх

Баганы өргөнийг өөрчлөхдөө дараах аргуудаас аль нэгийг хэрэглэнэ.

  • Өргөнийг өөрчлөх гэж буй нүдээ сонгоно. Дараа нь Home -> Cells -> Format гэж ороход гарч ирэх цэсний Column Width сонголтыг хийхэд Column Width цонх гарах ба энд нүдний өргөнийг заан өгөөд Ok дарна. Бас Home -> Cells -> Format гэж ороход гарч ирэх цэсний AutoFit Column Width сонголтоор орж болно. Энэ тохиолдолд нүдний өргөн тухайн баганад оруулсан өгөгдлүүдийн хэмжээний хамгийн урттай тэнцүү болно.
  • Баганы толгойн баруун хилээс (багануудыг тусгаарлах шугам) хэрэгтэй хэмжээндээ хүртэл чирэлт хийнэ. Энэ үйлдлийг хийж байх үед Excel програм жижигхэн цонхонд (ScreenTip) баганы хэмжээний мэдээллийг үзүүлж байдаг. Олон баганыг сонгон чирэлт хийхэд бүх баганы хэмжээ ижилхэн байдлаар зэрэг өөрчлөгдөнө.
  • Баганад байгаа хамгийн урт бичлэгийн хэмжээгээр өргөнийг өөрчлөхийн тулд баганы толгойн баруун хил дээр хоёр даралт хийнэ. Хэрвээ олон баганыг сонгон аваад аль нэг баганы баруун хил дээр хоёр даралт хийвэл багана бүр өөрийн хамгийн урт бичлэгийн хэмжээтэй өргөнтэй болно.
  • Өргөнийг өөрчлөх баганыг сонгон авна. (Баганы толгой дээр зүүн даралт хийнэ. Нэг зэрэг олон багана сонгож болно) Дараа нь баруун даралт хийгээд гарч ирэх цэснээс Column Width сонголтыг хийхэд Column Width цонх гарах ба энд нүдний өргөнийг заан өгөөд Ok дарна.

Зөвөлгөө: Баганы өргөний анхдагч хэмжээг өөрчлөхийн тулд Home -> Cells -> Format гэж ороход гарч ирэх цэсний Default Width сонголтыг хийхэд Standard Width цонх гарах ба энд нүдний өргөнийг заан өгөөд Ok дарна. Хуудас дээр үүсгэх бүх баганууд энэ хэмжээг ашиглах болно.

Мөрний өндөрийг өөрчлөх

Мөрний өндөрийг өөрчлөхдөө дараах аргуудаас аль нэгийг хэрэглэнэ.

  • Өндөрийг өөрчлөх гэж буй нүдээ сонгоно. Дараа нь Home -> Cells -> Format гэж ороход гарч ирэх цэсний Row Height сонголтыг хийхэд Row Height цонх гарах ба энд нүдний өргөнийг заан өгөөд Ok дарна.
  • Мөрийн толгойн доод хилээс (мөрүүдийг тусгаарлах шугам) хэрэгтэй хэмжээндээ хүртэл чирэлт хийнэ. Энэ үйлдлийг хийж байх үед Excel програм жижигхэн цонхонд (ScreenTip) мөрийн хэмжээний мэдээллийг үзүүлж байдаг. Олон мөрийг сонгон чирэлт хийхэд бүх мөрний хэмжээ ижилхэн байдлаар зэрэг өөрчлөгдөнө.
  • Өндөрийг өөрчлөх мөрийг сонгон авна. Дараа нь баруун даралт хийгээд гарч ирэх цэснээс Row Height сонголтыг хийхэд Row Height цонх гарах ба энд нүдний өргөнийг заан өгөөд Ok дарна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 8037 Нийтийн

Бидэнд ямар нэгэн жагсаалт (жишээ нь хүнсний бүтээгдхүүн) байсан гэж үзье. Жагсаалт нь маш олон бичлэгтэйн дээр жагсаалтад нэг бүтээгдхүүний нэр нэгээс илүү орсон гэе. Давхардсан нэрсийг яаж хурдан ялган үзүүлэх вэ?

  Нээгдсэн тоо: 3251 Нийтийн

Олон удаа давтагдсан бичлэг бүхий жагсаалт байсан. Бидний зорилго жагсаалтаас нэрүүдийг давтагдахгүй байдлаар ялган өөр хүснэгтэд оруулах болно.
Давтагдахгүй бичлэгийг динамик байдлаар томьёо ашиглан татах нь жагсаалтад бичлэг нэмэх эсвэл засварлах үед давхардаагүй нэрсийн жагсаалт шууд (динамикаар) өөрчлөгдөж байдгаараа ашигтай. Давтагдаагүй бичлэгийг томьёо ашиглахгүйгээр хэрхэн татахыг Жагсаалтаас давтагдаагүй бичлэгийг татах хичээлээс үзэж болно.

  Нээгдсэн тоо: 6297 Нийтийн

Excel 2007 -гоос дээш хувилбарт Table буюу хүснэгт гэсэн хүчирхэг хэрэгсэл бий болсон. Хэрэгслийг хүмүүс тийм ч өргөн ашиглаад байдаггүй юм шиг санагдсан учраас энэхүү хэрэгслийн талаар хичээлийг орууллаа. Мөр болон баганы тоонд өөрчлөлт ордог их хэмжээний өгөгдлийг Excel -ээр боловсруулахад филтер, дүн авах, томьёоны өөрчлөлтийг хянах зэрэг ажиллагаануудад хүндрэлтэй болон ирдэг.

  Нээгдсэн тоо: 1927 Төлбөртэй

Текстийн функцуудыг ашиглан үсгийг том жижиг болгох, мөрийн уртыг олох, мөрүүдийг нэгтгэх гээд маш олон төрлийн ажиллагааг хийх боломжтой. Эдгээр функцуудыг томьёонд ашигласнаар хүснэгтийг илүү динамик универсаль болгоно.
Өөр програмаас татан оруулсан өгөгдлүүдийг боловсруулах ажиллагаанд эдгээр функцуудыг ашиглахгүйгээр сайн үр дүнд хүрнэ гэдэг нь бурхшээлтэй. Иймд текстийн функцыг сайтар эзэмшсэн байх нь хэрэглэгч бүрт зайлшгүй хэрэгтэй болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950