Хуудас тусгаарлагч

Excel нь хуудас тусгаарлах (таслах) ажиллагааг автоматаар хийдэг. Хуудсыг хэвлэсэн эсвэл урьдчилан харсны дараа ердийн горимд хуудасны тусгаарлагч нь тасархай шугамаар харагдана. Хааяа хуудас дээрх тусдаа хэсгүүдийг тус тусд нь хэвлэх хэрэгтэй болдог. Ийм тохолдолд хуудасны тусгаарлагчийг хэвтээ эсвэл босоо чиглэлд өөрчлөх хэрэгтэй болдог.

Тусгаарлагчийн хүснэгтэд гараар оруулах

Хуудас тусгаарлах автомат горимыг болиулахын тулд нэг болон түүнээс их хуудас тусгаарлагчийг гараар оруулж өгөх хэрэгтэй. Хөндлөн тусгаарлагч тавихын тулд

  1. Хүснэгтийн курсорыг (заагч) хуудас шинээр эхлэх мөрийн A баганы нүдэнд байрлуулна. Хэрвээ курсорыг A баганаас өөр баганад байрлуулбал хуудас тусгаарлагч оруулахад хөдлөн тусгаарлагчаас гадна босоо тусгаарлагч хамт үүсдэг.
  2. Page Layout -> Page Setup -> Breaks гэж ороод гарч ирэх сонголтоос Insert Page Break -г сонгоно. Excel програм курсор байгаа нүдний дээгүүр хуудас тусгаарлагчийг оруулна.

Босоо тусгаарлагч тавихын тулд

  1. Хүснэгтийн курсорыг (заагч) хуудас шинээр эхлэх баганы 1-р мөрийн нүдэнд байрлуулна. Хэрвээ курсорыг 1-р мөрнөөс өөр мөрөнд байрлуулбал хуудас тусгаарлагч оруулахад босоо тусгаарлагчаас гадна хөндлөн тусгаарлагч хамт үүсдэг.
  2. Page Layout -> Page Setup -> Breaks гэж ороод гарч ирэх сонголтоос Insert Page Break -г сонгоно. Excel програм курсор байгаа нүдний зүүн талаар тусгаарлагчийг оруулна.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2757 Нийтийн

Excel 2007 гийн хэрэглэгчийн интерфейс нь өмнөх хувилбаруудаасаа өөр болсон. Энэ интерфейсыг тууз (ribbon) гэж нэрлэдэг бөгөөд гүйцэтгэж байгаа үүргээсээ хамаарсан бүлгүүдэд хуваагдсан командуудын багц хэлбэрээр зохион байгуулагдсан. Туузын командууд нь Excel 2007 гийн бүх боломжид хандах бололцоог бий болгосон. Хуучин хувилбараар ажиллаж байсан хүмүүст энэ шинэчлэл нь эхлээд их төвөгтэй мэт санагдах боловч ашиглах явцад илүү эвтэйхэн гэдэг нь мэдэгдэнэ.

  Нээгдсэн тоо: 8039 Нийтийн

Бидэнд ямар нэгэн жагсаалт (жишээ нь хүнсний бүтээгдхүүн) байсан гэж үзье. Жагсаалт нь маш олон бичлэгтэйн дээр жагсаалтад нэг бүтээгдхүүний нэр нэгээс илүү орсон гэе. Давхардсан нэрсийг яаж хурдан ялган үзүүлэх вэ?

  Нээгдсэн тоо: 5992 Бүртгүүлэх

Та зээл авахаар шийдсэн гэж үзье. Сар бүр 200000 төгрөг төлнө гэвэл хэдий хэмжээний зээл авах? Хир хугацаатай? Хугацаагаа багасгавал төлөх хэмжээ яаж өөрчлөгдөх гээд олон асуултууд гарч ирнэ. Эдгээр асуултын хариуг Excel програмыг ашиглан амархан шийдвэрлэх боломжтой. PMT, NPER, RATE, PV санхүүгийн функцууд нь зээлийн төрөл бүрийн нөхцөлд үзүүлэлтүүдийг тооцдог.

  Нээгдсэн тоо: 1988 Төлбөртэй

Хэрэглэгчийн оруулсан бүх тоо болон цаг хугацааг Excel програм нь форматлагдаагүй энгийн тоо байдлаар хадгалж байдаг. Эдгээр өгөгдлүүдийг ойлгомжтой амархан уншигдах байдлаар харуулахын тулд програмын тоон болон цаг хугацааны дотоод (бэлэн) форматуудыг ашигладаг. Хэрвээ таны хэрэгцээнд тохирох формат байхгүй бол шинээр форматыг үүсгэж болно.

Excel -ийн дотоод тоон форматыг ашиглах

Excel програм нь зарим нэг тоон форматыг автоматаар хийдэг. Жишээ нь нүдэнд 2.1% гэсэн утга оруулахад үүнийг хувь оруулж байна гэж үзээд хувийн форматыг шууд хэрэглэнэ.

Өргөн дэлгэрсэн тоон форматыг Home -> Number хэсэгт байрлах товчнуудыг ашиглан хэрэглэнэ. Идэвхитэй нүдэнд эдгээр форматыг ашиглахдаа тохирох товч дээр зүүн даралт хийхэд л хангалттай. Мөнгөний тэмдэглэгээг оруулъя гэвэл Accounting Number Format (улаан хүрээтэй) товчны баруун талын суман дээр дараад гарч ирэх жагсаалтаас сонгоно. Тоон нэмэлт форматууд хэрэгтэй бол Number Format -ийн баруун байгаа сумыг (ногоон хүрээтэй) дараад сонголтоо хийнэ. Хэрвээ Number Format жагсаалтын тоон форматууд хэрэгцээ хангахгүй бол Format Cells диалогийн цонхноос сонголтоо хийнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 415

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 485

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 774

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 952

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1470

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2137

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955