Томьёо болон нэр

Хуудасны нэр болон томьёонд агуулагдаж буй алдааг илрүүлэн засварлахад доорх аргуудыг ашиглаж болно.

Нэрүүдийн хүснэгтийг үүсгэх

Алдаа илрүүлэх , журнал хөтлөх зорилгоор хүснэгтэд тодорхойлсон бүх нэрүүд болон тэдгээрийн холбоосуудыг үзүүлсэн жагсаалтыг үүсгэдэг. Нэрүүдийн жагсаалтыг үүсгэхдээ

  1. Нүдний заагчийг хуудасны хоосон байрлалд шилжүүлэх эсвэл шинээр хуудас нээнэ. Excel програм нь нэрүүдийн хүснэгтийг идэвхитэй нүдний байрлалаас эхлэн үүсгэдэг.
  2. Formulas -> Defined Names -> Use in Formula товчийг дарахад гарч ирэх цэсний доод хэсэгт байгаа Paste Names цэсийг сонгоно. Эсвэл <F3> товчийг дарна. Ингэхэд Paste Name цонх нээгдэнэ
  3. Paste List товчийг дарахад нэрүүдийн хүснэгтийг үүсгэнэ.

Санамж: Үүсгэж байгаа жагсаалт нь нүднүүдийн өгөгдлийг даран бичигдэх тул идэвхитэй нүд нь хоосон нүд байх хэрэгтэйг анхаарна уу

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2929 Төлбөртэй

Excel 2007 -гоос хойшхи хувилбарт бий болсон хүчирхэг хэрэгслүүдийн нэгд Table буюу хүснэгт зүй ёсоор орно. Хэрэгслийн ашиглаж сурснаар та өмнө нь нилээд цаг хугацаа зарцуулан байж хийдэг байсан ажлаа хурдан бөгөөд амархан хийнэ гэдэгт итгээрэй. Бид сайтдаа хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, албан хэрэглээний Excel програмыг ашиглаж сурахад зориулагдсан хичээлүүдийг тогтмол тавьж байгаа. Хүснэгт /table/ үүсгэх хичээлээс та өгөгдлийн хэсгээс хүснэгтийг хэрхэн үүсгэх тухай мэдсэн тул одоо түүнийг хэрхэн ашиглахыг үргэлжлүүлэн судалцгаая.

Жич: Бие даан суралцах нь таниас зохион байгуулалт, сахилга, хүсэл эрмэлзлэл, тэвчээрийг шаардсан ажил гэдгийг сануулъя. Сайтын багахан хэммжээний төлбөр бол асуудал биш. Бид ямар хэмжээний төлбөр төлөөд юу мэдэж авдагийг надаар хэлүүлтгүй бүгд мэднэ. Хүсэл байвал мөрөөдөл биелнэ гэдэгт итгээрэй.

  Нээгдсэн тоо: 2642 Бүртгүүлэх

Хүснэгтийг анхдагч хэлбэр (style) ашиглан үүсгэдэг. Хүснэгтэд тодорхойлогдсон өөр эсвэл өөрийн зохиосон хэлбэр ашиглаж болохоос гадна нүд болон баганы агуулгыг үндэслэн форматыг хэрэглэж болдог.

Хүснэгтэд шинэ төрлийг ашиглах

Гарчигийн мөр, өгөгдлийн мөр, үр дүнгийн мөр, эхний ба эцсийн багана зэрэг хүснэгтийн хэсгүүдийг нэг нь нөгөөгөөсөө хамааралгүйгээр тус тусд форматалж болно. Хүснэгтэд шинэ хэлбэрийг (style) ашиглахын тулд

  1. Хүснэгтийн дурын нүдэнд зүүн даралт хийгээд Table Tools -> Design үеийг сонгоно.
  2. Design -> Table Styles дотроос шинэ хэлбэрийг сонгоно. Хэсгийн баруун талд байгаа дээш доош (дээд хоёр товч) сумтай товчнуудыг ашиглан хэлбэрүүдийг гүйлгэн харахаас гадна дээрээ зураас бүхий сумтай (доод талын товч) товч дээр даран хэлбэрүүдийг цонхоор харж болно. Хэлбэрийг урьдчилан харахын тулд түүн дээр хулганы заагчийг байрлуулах ба сонгох бол зүүн даралт хийнэ.
  3. Хүснэгтийн хэлбэрийн нэмэлтээр Design -> Table Style Options доторх параметрүүд дээр зүүн даралт хийн зөвлөх тэмдэгийг авах тавих замаар ашиглаж бас болно.

  Нээгдсэн тоо: 3514 Нийтийн

Excel 2007-гийн файлын форматыг Themes (шаблон) ашиглан хийж болдог. Themes (шаблон) гэдэг нь ажлын хүснэгтэд байрлах хүснэгт, диаграм, нүднүүд гэх мэт элементүүдийг нэгдсэн байдлаар хэвжүүлэхэд шаардлагатай фонт, өнгө, эффектүүдийн нэгдэл юм. Шинээр үүсгэж байгаа файлууд нь стандарт шаблоныг ашигладаг. Хэрэглэгч өөрөө шаблоныг өөрчлөх боломжтой. Шинэ шаблон сонгон авахад ажлын хүснэгтийн бүх элементүүд тухайн шаблоны дагуу автоматаар форматлагдана. Шаблон бүр нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.
Фонт. Шаблонд гарчигийн болон үндсэн хэсгийн гэсэн хоёр фонтыг ашигладаг. Тухайн ажлын хүснэгтэд ашиглагдаж байгаа фонтыг харахын тулд Home –> Fonts байрлах фонтын нэрний арын доошоо сум бүхий товчийг дарна.
Өнгө. Шаблонд нийтдээ 12 өнгийг ашигладаг. Ашиглагдаж байгаа өнгөний хослолуудыг Home –> Fonts –д байгаа Fill Color, Font Color зэрэгцээ байрлах доошоо сум бүхий товчийг даран харж болно.

  Нээгдсэн тоо: 2291 Бүртгүүлэх

Хүснэгтийн нэрийг програмаас (Table1, Table2 ...) нэгдсэн байдлаар өгдөг. Хэрвээ томьёоноос хүснэгтийн өгөгдөлд хандах хэрэгтэй бол түүний нэрийг илүү утга агуулсан (Жишээ нь SalesData) байдлаар өгөх хэрэгтэй. Excel програмаас хүснэгтэд олгосон нэрийг өөрчлөхдөө хүснэгтийн дурын нүдийг сонгоод Table Tools -> Design үеийг сонгоод Design -> Properties -> Table Name талбарт шинэ нэрийг оруулна. Хүснэгт болон баганы нэрийг өгөхдөө дараах дүрмийг баримтална.

  • Нэр нь хүснэгтэд үүсгэн өгсөн бусад нэрүүдээс ялгаатай байхын зэрэгцээ Excel -д нэрийг олгох дүрмийг баримтална. (Нэрийг ашиглах хичээлийг үз)
  • Баганы нэр нь хүснэгтэд давхардаагүй (давтагдашгүй) байх ёстой. Тусдаа хүснэгтүүдэд ижил нэртэй багана байж болно.
  • Хүснэгтийн болон баганы нэрийг өөрчлөхөд эдгээр нэрэнд хандсан томьёоны холбоосууд автоматаар шинэчлэгдэнэ.
  • Хүснэгтэд шинээр мөр багана оруулах эсвэл устгахад Excel програм нь хүснэгт болон баганад хандсан холбоосуудыг автоматаар шинэчилнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950