Хүснэгтээс хоосон мөрүүдийг устгах

Их олон хоосон мөр бүхий хүснэгтээс мөрүүдийг устгах ажиллагаа нь нилээд хүндрэл учруулдаг. Ийм ажиллагааг энгийн макро ашиглан автомат болгох нь үр дүнтэй арга юм. Үүний тулд нэг хүснэгт шинээр нээгээд хоосон мөр бүхий мэдээллүүдийг оруулаад дараа нь Developer ->Code -> Visual Basic / Tools - Macro - Visual Basic Editor гэж ороод нээгдэх Visual Basic едиторын Insert -> Module командыг ажиллуулаад доорх кодыг бичиж өгнө.

Макрогийн код

Sub DeleteEmptyRows()  
     LastRow = ActiveSheet.UsedRange.Row - 1 + ActiveSheet.UsedRange.Rows.Count  
     Application.ScreenUpdating = False  
     For r = LastRow To 1 Step -1  
         If Application.CountA(Rows(r)) = 0 Then Rows(r).Delete  
     Next r  
End Sub  

Одоо едитороо File - Close and return to Microsoft Excel хаагаад хүснэгтээ хадгална. Макрог ажиллуулахын тулд Developer ->Code -> Macros / Tools - Macro - Macros гэж ороход Macro цонхонд тухайн хүснэгтэд байгаа макронуудын жагсаалтууд гарч ирнэ. Эндээс DeleteEmptyRows сонгоод Run товчийг дарна. Хүсвэл макрог дуудах товчны хослолыг Options товчийг даран заан өгч болно.

Санамж:

Макро нь MS Excel -д програмын код оруулан түүний боломжийг улам өргөжүүлэх асар хүчтэй хэрэгсэл болно. Макро ашиглан хүснэгтийг бүрэн хэмжээний програм хангамж болгох боломжтой. Гэхдээ энэ хэрэгсэл нь мэрэгжлийн бэлтгэлтэй хүмүүст зориулагдсан тул энгийн хэрэглэгчид ашиглахад хүндрэлтэй тал байж болох талтай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2012 Төлбөртэй

Электрон хүснэгттэй ажиллахдаа нүд болон хэсгүүдийг форматлахдаа голдуу нэг ижил фонт, шугам, тоон форматыг ашигладаг бол хэв (style) ашиглах нь таны цаг завыг ихээхэн хэмнэх болно. Excel2007 -д нүдийг форматлах олон төрлийн хэвүүд байдаг. (зургийг хар) Хэрэглэгч тогтсон хэвийг өөрчлөх эсвэл өөрөө шинээр үүсгэх боломжтой.


  Нээгдсэн тоо: 3496 Бүртгүүлэх

Бодлого

Доорх хүснэгт байсан гэж үзье.

Жагсаалтаас Захиалагч, Борлуулагч, Барааны нэр баганаар давхардсан бичлэгүүдийг ол.

  Нээгдсэн тоо: 1308 Нийтийн

Хүснэгтүүдийн нэгтгэл бол Excel -ийн хэрэглэгчдийн дунд хамгийн өргөн гарч ирдэг асуудлуудын нэг хэдий ч үүнийг хийхдээ зарим хэрэглэгчид асуудлыг шийдэх аргаа ч мэдэхгүйгээс болоод copy/paste хийн маш их цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдаг. Програмыг ажлыг хөнгөвчлөх гэж боловсруулдаг болохоос хүнийг компьютер ашигладаг гэдгийг харуулах гэж зохиогдоггүй. Нэг тайлан, мэдээ гаргах гэж өдөржин компьютерын ард суугаад байна гэдэг нь тухайн хүнийг сайн ажилтан гэхээсээ ур чадвар муутай гэдгийг харуулах үзүүлэлт болсон ч манайд ингэж үзэхгүй байсаар л байгаа. Бидний цалин орлого муутай байгаагийн шалтгаан бол чадвар сулаасаа болоод хөдөлмөрийн бүтээмж доогуур байдгаас багахан ажлыг олоолуу эсхүл асар их хугацаа зарцуулан хийдэгтэй холбоотой.
Excel өгөгдөл боловсруулах хүчирхэг хэрэгсэл. Харин хэрэглэгчид програмын боломж, хэрэгслүүдийг эзэмшин ашиглах нь гол асуудал тул сайтад Power Query хэрэгслийн хичээлүүдийг багцлан нийтэлж байгаатай танилцахыг зөвлөе. Хүснэгтүүдийг нэгтгэх хичээлээр нэгтгэл, түүнийг хэрхэн хийх талаар үзсэн. Энэ удаад нэгтгэлийг практик ажилд ашиглах жишээнүүдийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 2068 Төлбөртэй

Эх үүсвэрийн өгөгдлүүдэд бүлэглэлийн шинжүүд хоосон утгатай мөрүүд байх явдал элбэг байдаг. Иймээс энэ удаагийн хичээлээр бүлэглэлийн шинжийн хоосон мөрүүдийг өгөгдлөөр дүүргэх аргын талаар авч үзье. Жишээ нь эх үүсвэрт

дээрх мэдээллийг агуулж байлаа гэж үзье. Мэдээллийн эхний гурван багана бол бүлэглэлийн шинжүүд юм. Статистикт эдгээр ангилалын хувьсагчид ч гэж нэрлэдэг. Дээрхтэй төстэй файл байвал түүнийгээ хэрэглэх эсхүл Excel дээр файлыг үүсгээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 420

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 510

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 492

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 559

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 629

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 617

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 784

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 969

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 917

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1474

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2142

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 959