Хүснэгтийн формат

Excel 2007-гийн файлын форматыг Themes (шаблон) ашиглан хийж болдог. Themes (шаблон) гэдэг нь ажлын хүснэгтэд байрлах хүснэгт, диаграм, нүднүүд гэх мэт элементүүдийг нэгдсэн байдлаар хэвжүүлэхэд шаардлагатай фонт, өнгө, эффектүүдийн нэгдэл юм. Шинээр үүсгэж байгаа файлууд нь стандарт шаблоныг ашигладаг. Хэрэглэгч өөрөө шаблоныг өөрчлөх боломжтой. Шинэ шаблон сонгон авахад ажлын хүснэгтийн бүх элементүүд тухайн шаблоны дагуу автоматаар форматлагдана. Шаблон бүр нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.
Фонт. Шаблонд гарчигийн болон үндсэн хэсгийн гэсэн хоёр фонтыг ашигладаг. Тухайн ажлын хүснэгтэд ашиглагдаж байгаа фонтыг харахын тулд Home –> Fonts байрлах фонтын нэрний арын доошоо сум бүхий товчийг дарна.
Өнгө. Шаблонд нийтдээ 12 өнгийг ашигладаг. Ашиглагдаж байгаа өнгөний хослолуудыг Home –> Fonts –д байгаа Fill Color, Font Color зэрэгцээ байрлах доошоо сум бүхий товчийг даран харж болно.

Одоо өнгөний хослолын талаар авч үзье.

Хамгийн эхний эгнээнд үндсэн өнгө байрлах бөгөөд дараагийн 5 эгнээнд үндсэн өнгөнөөс шилжсэн өнгөнүүд байрлана.
Standard Color мөрөнд шаблоныг өөрчилсөн байсан ч хэвээрээ байх өнгөнүүд байгаа. Эдгээр өнгийг шаблоныг өөрчилсөн байсан ч өнгө нь өөрчлөгдөхгүй элементүүдэд ашигладаг. Шаблоны өнгийн эхний 4 баганад байгаа өнгөнүүд нь дэвсгэр болон текстийн өнгө болно. Эдгээрийг гэгээтэй текст хар дэвсгэр дээр эсвэл хар текст гэгээлэг дэвсгэр дээр илүү сайн харагдах байдлаар сонгон авсан байгаа. Харин дараагийн 6 өнгийг тодруулан сонгох зорилгод ашигладаг. Харагдахгүй байгаа 2 өнгийг холбоосыг (link) үзүүлэхэд ашиглана.
Эффект. Энэ компонент нь диаграм, дүрс гэх мэт графикийн элементүүдэд хэрэглэгдэнэ. Дотроо хүрээ, дүүргэлт, тусгай эффект гэсэн 3 түвшинтэй.

Ажлын хүснэгтийн шаблоныг өөрчлөхдөө Page Layout –> Themes -> Themes гэж ороод гарч ирсэн шаблонуудаас сонгоно.
Excel 2007-д жагсаалтын агуулгыг форматлах (хэлбэржүүлэх) ажиллагааг хийхдээ тухайн командаар ямар эффект бий болохыг урьдчилан харж болдог болсон. Энэ нь текст, хүснэгт, диаграм, дүрс гээд олон обьектыг форматлах ажиллагааг их хөнгөвчилөн өгсөн. Жишээ нь ямар нэгэн нүдний текстийн фонтыг солих хэрэгтэй болсон гэвэл нүдийг сонгоод фонтын жагсаалтыг гүйлгэхэд текст хэрхэн өөрчлөгдөхөд шууд харагдана. Өөрт таалагдсан фонтыг сонгоод зүүн даралт хийхэд л хангалттай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2218 Төлбөртэй

Электрон хүснэгтийн нүдний өгөгдлийн харагдах хэлбэрийг хэрэглэгч бүрэн удирдах боломжтой. Нүднүүдийн өгөгдлийн харагдах хэлбэрийг өөрчлөхийг хэлбэржүүлэх (formatting) гэдэг. Хэлбэржүүлэлтийг хэрэглэснээр Excel-ийн хүснэгт нь харагдах байдал болон уншигдах талаасаа их гоё хэлбэртэй болдог.

Нүд болон хэсэгт хүрээ оруулах

Хэсгүүдийг бүлэглэх, мөр болон багануудыг зааглах зорилгоор хүрээг ашигладаг. Нүд болон хэсгийг хүрээтэй болгохдоо

  1. Нүд болон хэсгийг сонгоно
  2. Home -> Font дотор байрлах товчны зүүн байрлах доошоо сумтай товчийг дарна.   
  3. Жагсаалтаас хүрээний хэлбэрийг сонгоход товч сонгосон хүрээтэй ижил дүрстэй болон өөрчлөгдөнө.

  Нээгдсэн тоо: 4114 Бүртгүүлэх

Бодлого

Бараа нийлүүлэлтийн хүснэгт байсан гэе.

C20 нүдэнд оруулсан кодоор барааг нийлүүлсэн газрын нэрийг ол.

  Нээгдсэн тоо: 2895 Төлбөртэй

Томьёонд функц нэмэх

Excel програм нь 300 илүү дотоод функцтэй байдаг ба эдгээрийг ашиглан өөрийн зохиож байгаа томьёоны тооцооны боломж болон хурдыг ихэсгэх бололцоотой. Функцууд дараах үүрэгтэй

  • Томьёоны бичлэгийг хураангуйлах
  • Томьёогоор шийдэх боломжгүй тооцоонуудыг гүйцэтгэх
  • Томьёог нөхцөлд тохируулан гүйцэтгэх боломжтой болгох

Ихэнх тохиолдолд функцууд нь нэг ба түүнээс олон аргументыг ашиглана. Аргумент гэдгийг функцын үйлдэлд орох мэдээллийн хэсэг гэж ойлгож болно. Жишээ нь =(ROUND(A2;2)) функц нь A2 нүдний утгыг аравтын 2 орноор нарийвчлах үйлдлийг хийх бөгөөд 2 аргумент ашиглаж байна.

Санамж: Функц нь дотроо бусад функцыг агуулж байж болдог. Жишээ нь =SUM(MAX(B1:B6), ROUND(A2;2)) Энд SUM функц нь дотроо MAX, ROUND гэсэн хоёр функцыг агуулж байна.

  Нээгдсэн тоо: 2374 Төлбөртэй

Өгөгдөлд шүүлт тавих нь хүснэгтийн өгөгдлийг боловсруулах ажиллагаанд хамгийн их ашигладаг үйлдэл юм. Их хэмжээний өгөгдөл бүхий хүснэгтийг ямар нэгэн нөхцлийн дагуу дэд хэсгүүд болгон харах судалгаа хийх шаардлага их гардаг. Хүснэгтийг үүсгэсний дараа баганы гарчигийн баруун талд шүүлтүүр ба эрэмбэлэх сум бий болдог. Хүснэгтэд шүүлтүүр тавьсаны дараа төлөвийн мөрөнд шүүлтүүрт тохирч байгаа мөрийн тоог үзүүлнэ.

Санамж: Шүүлтүүрийг Excel -ийн стандарт нүднүүдийн хэсэгт (зөвхөн хүснэгт биш) ч хэрэглэж болдог. Шүүлтүүр тавих хэсгээ сонгоно аваад Home -> Editing -> Sort & Filter товчийг дараад гарч ирсэн цэснээс Filter -г сонгоно. Ингэхэд гарчигийн мөрөнд шүүлтүүрийн товч (сум) бий болох бөгөөд түүнд даран шүүлтийг удирдана. Хуудас нь шүүлтүүрийн зөвхөн ганцхан хэсгийг агуулдаг бол хүснэгт бүр нь өөрийн шүүлтүүрийн тохиргоотой байж болдог.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 551

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950