Тоон утга оруулах

Тоон утга гэдэг нь орлого, зарлага, үр дүнгийн тайлан гэх мэтийн ямар нэгэн зүйлийн тоон илэрхийлэл юм. Тоон утга нь дангаараа байхаас гадна томьёонд эсвэл диаграм үүсгэх зэрэгт оролцоно. Excel тоог утга бүхий 15 орны нарийвчлалтайгаар үзүүлдэг. Их олон оронтой тоог Excel 15 орны нарийвчлалтайгаар хадгална.
Нүдэнд тоон утга оруулах нь текст оруулахтай ижил байдаг. Нүдэнд оруулж буй тоо нь аравтын таслал, долларын тэмдэг, нэмэх хасах тэмдэг, орон тусгаарлах таслалтай байж болно. Хаалтанд бичигдсэн эсвэл өмнөө хасах тэмдэгтэй тоог Excel сөрөг тоо гэж ойлгоно.

Нүдэнд бутархай тоо оруулах

Хүснэгтийн нүдэнд бутархай тоог оруулахдаа бүхэл хэсэг болон бутархай хэсгийг хооронд нь хоосон зайгаар (space) тусгаарлаж өгөх хэрэгтэй. Жишээ нь 6 7/8 бутархайн аравтын эквивалентийг оруулахдаа

  1. 6 -г оруулна
  2. Хоосон зай авна. (space)
  3. 7/8 -г оруулна
  4. <Enter> товчийг дарна

Excel нүдэнд 6,875 гэсэн утгыг оруулаад энэ нүдэнд бутархайн форматыг автоматаар өгдөг. Хэрвээ бутархай нь бүхэл хэсэг байхгүй бол (жишээ нь 1/8) эхлээд тэг (0) бичээд дараа нь хоосон зай авсны дараа 1/8 оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол 1/8 бичлэгийг Excel тухайн оны 1-р сарын 8 гэж ойлгоно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2587 Төлбөртэй

Нүд болон хэсгийг хуулах

Нүд болон хэсгийн өгөгдлийг хуулах нь электрон хүснэгттэй ажиллах ажиллагаанд хамгийн өргөн хэрэглэдэг үйлдлүүдийн нэг юм. Хуулах ажиллагааг

  • Нэг нүдэнд дэх өгөгдлийг өөр нүдэнд хуулах
  • Нэг нүдний өгөгдлийг тодорхой хэсгийн бүх нүдэнд хуулах
  • Нэг хэсгийн өгөгдлүүдийг өөр хэсэгт хуулах
  • Олон нүд болон хэсгийн өгөгдлүүдийг тодорхой хэсэгт хуулах

гэх мэтээр төрөл бүрийн зорилгоор ашигладаг.

Санамж: Хуулах үед анхдагч обьектын агуулгаас гадна түүний тайлбар (байгаа бол), формат, томьёо зэрэг нь бүгд хуулагдана. Хуулагдсан томьёоны холбоосуудыг шинэ хэсгийн байрлалтай зохицуулан бүгдийг програм автоматаар өөрчилдөг.

  Нээгдсэн тоо: 4924 Төлбөртэй

Хүснэгтийн өгөгдлүүдийг боловсруулах үед нэг буюу хэд хэдэн нөхцлөөс хамааруулан тооцоог гүйцэтгэх шаардлага ихээр гардаг. Энд бидэнд логик функцууд хэрэгтэй болно. Ихэнх үйлдлүүд тодорхой нөхцлийг хангасан байхад эсхүл хангахгүй байх үеийн гэсэн тохиолдолуудтай байдаг тул логик функцуудын ажиллагааг сайн сурсан байх хэрэгтэй. Тооцоонд маш ихээр ашиглагддаг учраас эдгээр функцуудыг эзэмшихгүйгээр Excel -д ямар нэгэн тооцоо хийхэд бэрхтэй.

  Нээгдсэн тоо: 1702 Бүртгүүлэх

Текстийн функцуудыг ашиглан үсгийг том жижиг болгох, мөрийн уртыг олох, мөрүүдийг нэгтгэх гээд маш олон төрлийн ажиллагааг хийх боломжтой. Эдгээр функцуудыг томьёонд ашигласнаар хүснэгтийг илүү динамик универсаль болгоно.
Өөр програмаас татан оруулсан өгөгдлүүдийг боловсруулах ажиллагаанд эдгээр функцуудыг ашиглахгүйгээр сайн үр дүнд хүрнэ гэдэг нь бурхшээлтэй. Иймд текстийн функцыг сайтар эзэмшсэн байх нь хэрэглэгч бүрт зайлшгүй хэрэгтэй болно.

  Нээгдсэн тоо: 1692 Бүртгүүлэх

Excel програмтай ажиллахдаа түүний hot key гэж нэрлэдэг товчнуудын хослолыг мэдэн ашигласнаар та нилээдгүй цаг хугацаа хүч хөдөлмөрөө хэмнэх боломrтой. Бүхий л үйлдлийг хулганаар хийх нь цаг их зарцуулдаг гэдгийг хүн бүр мэддэг ч хурдан товчнуудын хослолыг тэр бүр ашиглаад байдаггүй. Товчнуудын хослолыг Excel програмаа нээгээд шууд туршаад яваарай. Товчнуудын хослолыг ашиглахдаа 1-р баганад бичигдсэн товчийг дарж байгаад дараа нь 2-р баганад бичигдсэн товчийг дарсан чигтээ 3-р баганад бичигдсэн товчийг дарснаар товчнуудын хослолоор дуудагдагдах командыг ажиллуулна. Жишээ нь Ctrl+Shift+! товчны хослолоор дуудагдагдах командыг ажлуулахын тулд эхлээд Ctrl товчийг дарж байгаад дараа нь Shift товчийг дарна. Одоо Ctrl , Shift товчнуудаа дарсан чигтээ ! товчийг дарна. Өөрөө хэлбэл Ctrl, Shift, ! товчнуудыг зэрэг дарах юм. Товчнуудыг зэрэг дарах амаргүй учраас шууд ямар нэгэн үйлдэл хийдэггүй Ctrl, Shift товчнуудыг дарж байгаад ! товчоо дарах нь илүү хялбар гэдгийг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950