Хүснэгтүүдийн нэгтгэл, холбоос

Хүснэгтүүдийг нэгтгэх нь хамгийн өргөн тохилддог асуудлуудын нэг бөгөөд Excel -д асуудлыг шийдэхэд зориулагдсан VLOOKUP, INDEX, SUMIF гэх мэтийн функцууд бий. Функцууд өгөгдлийн хэсгүүдийг түлхүүр баганаар нэгтгэн муугүй ажилладаг ч бүх тохиолдолд тохироод байдаггүй. Жишээ нь VLOOKUP нөхцөлд тохирох баганаас баруун орших зөвхөн нэг баганыг л татдаг. Гэтэл практикт нөхцлөөс зүүн орших баганы өгөгдлийг татах, нөхцөлд тохирох бүх өгөгдлийг татах гээд олон янзын асуудлууд үүсдэг. Эдгээрийг шийдэхийн тулд Excel -ийн функцуудыг хослуулсан нарийн ажиллагаа хэрэгтэй болдог нь таниас Excel ашиглах нилээд ур чадварыг шаардана. Power Query хэрэгсэл гарч ирснээр өгөгдлүүдийг нэгтгэх ямарч ажлыг маш энгийн нэг аргачлалаар шийдэх боломж бий болсон.

Өгөгдлүүдийг нэгтгэлийн төрлүүд

Өгөгдлийн сангийн тодорхой мэдлэгтэй бол өгөгдлүүдийг нэгтгэх төрлүүд танд онцын хүндрэлийг үүсгэхгүй. Power Query -д өгөгдлүүдийг нэгтгэх зургаан төрөл байдаг. Аргуудыг дараах хүснэгтээр тайлбарлая.

Нэгтгэлд орох хоёр хүснэгтийг Зүүн болон Баруун гэж нэрлэе. Хүснэгтүүдийг нэгтгэх нөхцөлд Зүүн болон Баруун хүснэгтүүдийн бүх мөрүүд заавал тохирч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Иймээс нэгтгэлд оролцох хүснэгтүүдийн зөвхөн нэгд нь байгаа өгөгдлүүдэд хэрхэн боловсруулалт хийхийг урьдчилан тодорхойлсон байх хэрэгтэй. Эндээс л нэгтгэлийн зургаан төрөл гарч ирнэ.

1-р төрөл бол Left Outer Join буюу Зүүн гадаад нэгдэл.

Зүүн гадна нэгдэлд зүүн хүснэгтийн бүх мөрүүд харин баруун хүснэгтээс зөвхөн нэгтгэлийн нөхцөлд тохирох мөрүүд нэгтгэлд орж ирдэг.

2-р төрөл бол Right Outer Join буюу Баруун гадаад нэгдэл.

Энэ нь 1-р төрлийн эсрэг буюу баруун хүснэгтийн бүх мөрүүд зүүн хүснэгтийн нөхцөлд тохирох мөрүүдийн нэгдэл юм.

3-р төрөл бол Full Outer Join буюу Бүрэн гадаад нэгдэл.

Нэгдэлд хоёр хүснэгтийн бүх мөрүүд орно.

4-р төрөл бол Inner Join буюу Дотоод нэгдэл.

Нэгдэлд зүүн болон баруун хүснэгтүүдэд хоёуланд байгаа мөрүүд орон ирнэ.

5-р төрөл бол Left Anti Join буюу Зүүн эсрэг нэгдэл.

Нэгдэлд зүүн хүснэгтийн баруун хүснэгтэд байхгүй мөрүүд орон ирнэ.

6-р төрөл бол Right Anti Join буюу Баруун эсрэг нэгдэл.

Нэгдэлд баруун хүснэгтийн зүүн хүснэгтэд байхгүй мөрүүд орон ирнэ.

Хүснэгтээр үзүүлсэн нэгтгэлүүдийг зургаасаа ойлгомжтой. Цаашид практикт жишээнүүдээс илүү тодорхой болох болно. Power Query дээрх зургаан төрлийн нэгтгэлийг бүгдийг хийх боломжтой.

Хүснэгтүүдийн холбоосыг үүсгэх

Хүснэгтүүдийг нэгтгэх жишээгээр

үнийн жагсаалтуудыг агуулсан хоёр хүснэгтийг ашиглана. Файлыг өөрсдөө үүсгэх эсхүл өөрийн файлыг ашиглаж болно. Хүснэгтүүдийн түлхүүр талбар бол Бараа багана. Дээрх хоёр хүснэгтэд нэгтгэлийн төрлүүдийг туршин үзнэ. Үүний тулд хүснэгтүүдийг Power Query -д оруулан ирье.
Сануулга: Power Query нүдний хэсгүүдийг хүснэгт болгоод татан оруулдаг учраас анхдагч хүснэгтүүдийг Table болгон өгөгдөлд хамааралтай нэр өгөөрэй. Хэрвээ та Table хэрэгслийг сайн мэдэхгүй бол Хүснэгт үүсгэх хичээлийг үзээрэй. Эсхүл хүснэгтийн анхдагчийг нөөцлөн аваарай.
Хүсэлтийг үүсгэхийн тулд эхний хүснэгтээ сонгоод туузнаас Power Query табаар ороод хэрэгслийн From Table/Range товчийг дарахад Power Query -гийн засварлагчид өгөгдлүүдийг

оруулан ирнэ. Хүсэлтийн нэрийг хүснэгтийн нэрээр нэрлэх тул анхдагч хүснэгтэд өгөгдөлд хамааралтай нэрийг өгөхийг зөвлөөд байгаа хэрэг. Нэрийг та хүссэнээрээ өөрчилж болох ч нэгдмэл нэрийг баримтлан ажиллах нь цаашид эвтэйхэн байдгийг сануулъя. Хүсэлтээр орж ирэх өгөгдлүүд цаашид өгөгдлийн эх үүсвэрээр ашиглагдах учраас энд ямар нэгэн үйлдлийг хийлгүйгээр засварлагчийн Home табийн Close & Load To товчийг дарахад

нээгдэх Load To цонхны Only Create Connection опцийг зөвлөөд Load товчийг дарна. Ингэснээр анхдагч эх үүсвэрийн өгөгдлийг Excel -д татан авчралгүйгээр зөвхөн холбоосыг үүсгээд дараа нь холбоосоор дамжин эх үүсвэрийн өгөгдлүүдэд хандах боломжтой болсон. Хоёрдахь хүснэгтэд ижил үйлдлийг хийн холбоосыг оруулан ирвэл

Workbook Queries самбарт Price1, Price2 гэсэн холболтууд үүснэ.

Ажилагаануудад сайн ойлгохгүй зүйл байвал Power Query хэрэгсэл хичээлийн багцыг үзэхийг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4342 Төлбөртэй

Хүснэгт үүсгэх зөвлөмж хичээлд дурдсан зарчмуудаар хүснэгтийг хэрхэн зөв бэлтгэхийг жишээн дээр авч үзье.
Талх, нарийн боовны цех орлого зарлагын бүртгэлээ
дээрх байдлаар хөтөлдөг гэж үзье. Хүснэгт зөвлөмжид хир нийцэж байна вэ гэвэл тийм ч сайнгүй. Учир нь

  • B багана /орлого/ бараг л хоосон бөглөгдөнө.
  • Үлдэгдэл D багана илүүдсэн
  • Тайлбараас орлого зарлагын төрлүүдийг харгалзуулан харьцуулах боломжгүй.
  • Дүнгийн мөр хүснэгтийн гарчигийн дор байрласан

байгаа нь зөвлөмжийг зөрчсөн.

Жич: Бүртгэлээ иймэрхүү байдлаар хөтөлсөн хүмүүс их байдаг даа.

  Нээгдсэн тоо: 3217 Бүртгүүлэх

Бодлого

Доорх хүснэгт байсан гэж үзье.

Жагсаалтаас Захиалагч, Борлуулагч, Барааны нэр баганаар давхардсан бичлэгүүдийг ол.

  Нээгдсэн тоо: 2393 Төлбөртэй

Excel програмын хэрэглэгчдэд нэг хүснэгтийн утгыг өөр хүснэгтээс хайх шаардлага ихээр гардаг. Хичээлээр Excel програмын хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг, хүчирхэг функцуудын нэг болох хүснэгтээс тодорхой утгуудыг хайн олох VLOOKUP функцыг хэрхэн ашиглахыг үзье. Функцийг ашиглах тухай VLOOKUP функцыг ашиглах хичээлд үзсэн хэдий ч илүү нарийн тайлбарлахыг хүмүүс хүссэн тул шинээр материалыг орууллаа.  
VLOOKUP - функц утгыг хэсгийн эхний мөрнөөс хайн утга олдсон мөрний заагдсан баганы утгыг буцаадаг.
Тодорхойлолтыг нарийвчлан функц хэрхэн ажилладагийг эхлээд тайлбарлая. VLOOKUP -г орчуулбал босоо хайлт гэж болно.

  Нээгдсэн тоо: 703 Төлбөртэй

Excel -ийн хүснэгтүүдийг өгөгдлүүдийг байрлуулсан хэлбэрээс хамааран урт /long/, өргөн /width/ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бүлэглэлийн хувьсагчдыг /шинж/ нэг багана болгон доош цувуулан зохиосон хүснэгтийг урт харин бүлэглэлийн хувьсагчдыг баганаар салган зохион байгуулсанг өргөн хүснэгт гэдэг. Практикт эдгээр хүснэгтүүдийг нэгээс нөгөө рүү нь шилжүүлэх асуудал ихээр гардаг. Урт хүснэгт харагдах болон болосруулалт хийх талаасаа илүү боловч үзүүлэлт хооронд харьцуулалт хийхэд төвөгтэй байдаг бол өргөн хүснэгтийн өгөгдлүүдэд боловсруулалт хийхэд нилээд төвөгтэй болдог. Бид Pivot багана буюу нэмэлт багана хичээлээр Power Query -гийн Pivot Column командаар багана дахь утгуудаар шинэ багана үүсгэх буюу урт хүснэгтийг өргөн болгохыг үзсэн бол энэ удаад үүний эсрэг буюу өргөн хүснэгтийг урт руу Power Query -г ашиглан хэрхэн шилжүүлэхийг сурцгаая.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 45

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 63

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 87

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75