VLOOKUP функц

Excel програмын хэрэглэгчдэд нэг хүснэгтийн утгыг өөр хүснэгтээс хайх шаардлага ихээр гардаг. Хичээлээр Excel програмын хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг, хүчирхэг функцуудын нэг болох хүснэгтээс тодорхой утгуудыг хайн олох VLOOKUP функцыг хэрхэн ашиглахыг үзье. Функцийг ашиглах тухай VLOOKUP функцыг ашиглах хичээлд үзсэн хэдий ч илүү нарийн тайлбарлахыг хүмүүс хүссэн тул шинээр материалыг орууллаа.  
VLOOKUP - функц утгыг хэсгийн эхний мөрнөөс хайн утга олдсон мөрний заагдсан баганы утгыг буцаадаг.
Тодорхойлолтыг нарийвчлан функц хэрхэн ажилладагийг эхлээд тайлбарлая. VLOOKUP -г орчуулбал босоо хайлт гэж болно.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2220 Бүртгүүлэх

Визуал форматыг ашигласнаар хэсгийн өгөгдлүүдийг шууд харан харьцуулах боломжийг бий болгодог. Excel2007 -д ийм төрлийн харьцуулсан шалгалтыг хийхдээ тусгай форматлах нөхцлийг ашигладаг. Их хэмжээний өгөгдөлд судалгаа хйихэд визуал формат нь их ашигтай байдаг. Excel2007 д хэсгийн өгөгдлийг харьцуулан шалгалт хийх дараах хэрэгслүүд байдаг.

  • Data bar - хэсгийн харьцангуй хэмжэгдхүүнүүдийг жишихэд ашигладаг
  • Color scale - хэсгийн утгуудыг өнгийн ялгаралаар жишихэд ашиглана
  • Icon set - хэсгийн утгуудыг жишихэд ашиглах тэмдэгтүүд

Хэсгийн утгуудыг визуал формат ашиглан харьцуулах

Хэсгийн утгуудыг визуал форматыг ашиглан харьцуулахын тулд

  1. Хэсгээ сонгоно
  2. Home -> Styles -> Conditional Formatting гэж ороход форматлах параметрүдийг агуулсан цэс гарч ирнэ.
  3. Нөхцлөөр форматлах аргуудын аль нэгийг сонгоно. Цэс дээр хулганы заагчийг аваачихад туслах цэс гарна.
    • Data Bars. Туслах цэсээс өнгөө сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм хамгийн их болон бага утгыг үндэслэн хамгийн урт болон богино диаграмыг үүсгэнэ. Хэсгийн утгууд хэт их зөрүүтэй байвал хамгийн бага зурвасын уртыг нүдний өргөний 10 % тэнцэх хэмжээгээр зурна.
    • Color Scales. Туслах цэсээс өнгөний хуваарийг сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм өнгийн шилжилтийг тодорхойлохдоо хамгийн их, хамгийн бага, дундаж утгуудыг ашиглана.
    • Icon Sets. Туслах цэсээс тэмдэгтүүдийн багцыг сонгоно. Багцанд 3-5 тэмдэгт байдаг. Анхдагч тохиргоогоор Excel програм тэмдэгүүдийн хилийг хувьчлан тогтоодог. Гурван тэмдэгтээс бүрдсэн багцын ашиглахад тэмдэгтүүдийн хилийг 33 ба 67 хувиар тогтооно.

  Нээгдсэн тоо: 2171 Төлбөртэй

Форматлах стандарт хэрэгслүүдээс гадна нүд болон хэсгүүдийн агуулгаас хамааруулан форматлах боломж байдаг. Нөхцөлдүүлэн форматлах чанарыг ашиглан нүд болон хэсгүүдийн утгаас хамааруулан өөр нүд болон хэсгийг форматалж болно. Энэ боломж нь хүснэгтийн нүднүүдийг шууд хараад таних боломжийг (жишээ нь тодорхой утгаас их байгаа эсвэл давхардсан өгөгдөл орсон нүднүүд гэх мэт) олгодог.

Тодорхой нүдний утгаас хамааруулан форматлах

Нүдийг форматлахдаа Excel -д тодорхой үзүүлэлтүүдийг баримталдаг. Excel -ийн өмнөх хувилбаруудад нүдийг форматлахдаа

  • Нүднүүдийн утгууд.
  • Томьёонууд. Форматлах нөхцөл биелэгдэхийн тулд томьёо нь заавал үнэн (true) эсвэл худал (false) гэсэн утга буцаах ёстой. Жишээ нь A1:A10 нүднүүдийн утга 200 гаас их байвал C3 нүдэнд форматыг хэрэглэнэ гэвэл C3 нүдэнд =SUM($A$1:$A$10)>200 гэсэн нөхцөлт томьёог оруулж өгөх хэрэгтэй.

аргуудыг ашигладаг байсан. Excel 2007 -д нүднүүдийг дараах зүйлсийг үндэслэн форматлана.

  • Тодорхой текстийг агуулсан, эс агуулсан, эхэлсэн эсвэл төгссөн нүднүүдээр. Жишээ нь Ямар нэгэн тэмдэгт агуулсан жагсаалтыг үндэслэн форматалж болно.
  • Цаг хугацааны динамик нөхцлийг агуулсан (өнөөдөр, өчигдөр, сүүлийн долоо хоног, энэ долоо хоног, өнгөрсөн долоо хоног гэх мэт) нүдээр. Excel компьютерын дотоод цагаас цаг хугацааг тодорхойлдог тул нэг оруулсан нөхцлийг гараас өөрчлөх шаардлагагүй.
  • Хоосон болон хоосон бус нүдээр
  • Алдаатай болон алдаагүй нүдээр

  Нээгдсэн тоо: 3116 Нийтийн

Шууд болон харьцангуй холбоос

Хүснэгтийн нүдний өгөгдлийг тооцоонд ашиглах боломжийг түүний давтагдахгүй хаяг хангаж өгдөг. Нүд бүр тухайлсан багана болон мөрийн огтлолцол орших тул хаяг нь баганы нэр мөрийн дугаараас бүрдэнэ. Жишээ нь A5, G20, AH500, XA15 гэх мэтээр
Эдгээр давтагдахгүй хаягуудыг ашиглан төрөл бүрийн үйлдлийг хийдэг ч ихэнх тохиолдолд томьёонд голлон ашигладаг. Томьёонууд нүдний өгөгдөлд янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх бөгөөд өөрөө хүснэгтийн нүдэнд байрлаж байдаг. Томьёо гэдэгт тэнцүүгийн тэмдгээр эхэлсэн тэмдэгтүүдийн дарааллыг ойлгоно. Тэмдэгтүүдийн дараалалд тогтмол хэмжээнүүд, нүдний холбоосууд, функцууд болон операторууд орж болно. Томьёоны ажиллагааны үр дүнд шинэ утга үүснэ.

  Нээгдсэн тоо: 2065 Төлбөртэй

Эх үүсвэрийн өгөгдлүүдэд бүлэглэлийн шинжүүд хоосон утгатай мөрүүд байх явдал элбэг байдаг. Иймээс энэ удаагийн хичээлээр бүлэглэлийн шинжийн хоосон мөрүүдийг өгөгдлөөр дүүргэх аргын талаар авч үзье. Жишээ нь эх үүсвэрт

дээрх мэдээллийг агуулж байлаа гэж үзье. Мэдээллийн эхний гурван багана бол бүлэглэлийн шинжүүд юм. Статистикт эдгээр ангилалын хувьсагчид ч гэж нэрлэдэг. Дээрхтэй төстэй файл байвал түүнийгээ хэрэглэх эсхүл Excel дээр файлыг үүсгээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 961

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 912

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956