vue-router -ийг суулгах

Хичээлээр Vuejs фреймворкийн роутинг /чиглүүлэгч гэж орчуулж болох юм/ ойлголтын тухай авч үзье. Орчуулга муухан болсон байх талтай тул Routing гэсэн хэллэгээр нь шууд ойлгох нь илүү болов уу. Програмчлалын хэлний ухагдхуунуудыг шууд гадаад үгээр нь ойлгон тогтоох нь сайн. Учир нь монгол хэл дээр програмчлалтай холбоотой мэдээллүүд бага болохоор бид ихэнх зүйлийг интернетийн гадаад хэлтэй орчноос эсхүл гадаадын ном, хэвлэлээс судлах хэрэгтэй болдог. Vuejs фреймворкийн роутингийг ашиглахын тулд төслийн хуудас хоорондын чиглүүлэгчийг зохион байгуулдаг vue-router пакетыг төсөлдөө суулгах хэрэгтэй.

Vuejs програмын хуудас гэдэг нь бидний мэдэх компонент бөгөөд эдгээрийн нэгээс нөгөөд шилжих Url хаягуудыг зохион байгуулан хэрэгтэй хуудастаа шилжих боложийн тухай юм. vue-router пакетыг суулгахын тулд google -ээс vue router гэж хайгаад эсхүл пакетын албан ёсны сайтыг нээе. Пакетыг Vuejs -ийн боловсруулагчид зохиосон ч фреймворкийн суурь багцад ордоггүй. Яагаад гэвэл Vuejs -ийн зохиогчид санг статик хуудас, зохиогдсон програмд нэмэлтээр оруулахын зэрэгцээ түүгээр бүрэн хэмжээний SPA /нэг хуудаст аппликашн/ зохиох боломжтой гэж суртачилдаг. Иймээс шаардлагтай зүйлээ хэрэгтэй үед нь төсөлдөө суулган ашиглах зарчмыг илүүд үздэг. Пакетын албан ёсны сайтын Installation цэсээр орон

npm -ээр суулгах командыг өгнө. Командыг дурын терминалаас өгч болно. Гэхдээ терминалд өөрийн төслийн хавтасаа сонгох хэрэгтэйг анхааруулъя. Төслөө Vscode дээр нээгээд түүний терминалыг нээгээд

npm install vue-router --save командыг өгье. Командын араас --save эсхүл -S опцийг тавьж байгаа нь пакетыг package.json файлд хамаарал байдлаар оруулахын тулд зааж байгаа гэдгийг сануулъя. Пакет суусны дараа түүнийг main.js файлдаа импортлон аваад ердийн плагин байдлаар ашиглахыг заан өгөх хэрэгтэйг сайт дээр тодорхой заасан байгаа. Иймээс main.js файлд

import Vue from 'vue'
import VueRouter from 'vue-router'

import App from './App.vue'

Vue.use(VueRouter)

new Vue({
  el: '#app',
  render: h => h(App)
})

гэж заая. Бид формийн контролуудыг шалгахдаа Vuelidate пакетийг яг иймэрхүү байдлаар оруулан ашиглаж байсан тул main.js файлд оруулсан мөрүүдийг тайлбарлах шаардлагагүй гэж бодно. Дараагийн хичээлээс пакетыг ашиглан төрөл бүрийн чиглүүлэгчийг хэрхэн үүсгэн ашиглахыг үзэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 600 Төлбөртэй

Vue -ийн хувийн амьдралын мөчлөгийн талаар авч үзье. Vue -гийн хувь бүрд өөрийн гэсэн амьдралын мөчлөг байдаг бөгөөд тодорхой  үе шатуудыг ажиглах боломжтой. Програмын амьдрах мөчлөгийн үе шатуудыг

    <body>
        <div id="app">
            <h2>{{ title }}</h2>
            <button @click="title = 'Гарчигийг өөрчлөв'">Гарчигийг өөрчлөх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    title: 'Vue програм'
                }
            })
        </script>        
    </body>

кодоор авч үзье. Код хуудаст title талбарыг үзүүлээд Гарчигийг өөрчлөх товчийг дарахад title талбарын утгыг өөрчлөнө. Бид ажиглалт хийж болох эхний үе шат бол Vue програмын инициализац юм. new Vue({ ... }) командаар Vue програмын инициализац хийгдэх боловч хэрэглэгч хуудсыг харах хүртэл хэдэн шатыг дамждаг.

  Нээгдсэн тоо: 1476 Төлбөртэй

Илэрхийлэл ба үйлдлүүд

JavaScript-д дараалсан үйлдлүүдийг гүйцэтгэн үр дүнг гаргах ажиллагааг илэрхийлэлээр удирдана. Илэрхийлэл бүр нь цэг таслалаар (;) төгсөнө. Хамгийн энгийн илэрхийллийн жишээ бол хувьсагчид утга олгох z = x + y; байж болно. Энэ жишээ нь x дээр y -г нэмсэн утгыг хувьсагч z –д олгоно. = оператор нь өөрийн баруун талд орших хэсгүүдэд хийгдсэн үйлдлүүдийн үр дүнг өөрийн зүүн талд байгаа хувьсагчид олгодог. Илэрхийлэлд байгаа хоосон зай, тав , мөр таслах тэмдэгтүүд хөрвүүлэх үед автоматаар хасагдана. Хааяа програмын кодыг уншихад эвтэйхэн болгох үүднээс логик холбоо бүхий илэрхийллүүдийг блок гэж нэрлэдэг багцанд оруулж өгдөг. Блок нь нээсэн их хаалтын ({) тэмдэг ба хаасан их хаалтын (}) тэмдэгүүдийн дунд байрлана. Блок доторх илэрхийлэл бүр нь (;) тэмдгээр төгсөх боловч хаасан их хаалтын (}) ард уг тэмдэгийг тавигддаггүй. Жишээ нь

  Нээгдсэн тоо: 47 Төлбөртэй

Хичээлээр vue-resource сангийн интерсептор гэдэг сонирхолтой боломжийн тухай үзье. vue-resource сангийн github дээрх хаягаар хандан сан серверт илгээсэн хүсэлт, хариултад интерсепторийг хэрхэн дэмждэг талаар дэлгэрүүлэн үзэж болно.

Интерсепторийг идэвхижүүлбэл өөрөөр хэлбэл интерсептор функцуудыг нэмвэл серверт илгээгдэж буй хүсэлт, серверээс ирсэн хариу бүрийг барих боломж нээгдэнэ.

  Нээгдсэн тоо: 822 Төлбөртэй

Сүүлийн жилүүдэд javascript фреймворкууд эрчимтэй хөгжснөөр интернетэд сууриласан програм, сайтын хэрэглэгч талын интерфесийг javascript -ээр бүтээх хандлага давамгайлах болоод байгаа. Ялангуяа SPA буюу нэг хуудас аплликашн технологи маш эрчимтэй орон ирсэн. Энэ хандлага ирээдүйдээ ч нилээд олон жил байр сууриа алдахгүй болов уу. Иймээс програмчлалын чиглэлээр суралцаж байгаа болон ажиллаж буй залуучууд javascript хэлийг эзэмшсэн өөрийн ажлын хэрэгсэл болгохыг хичээнгүйлэн зөвлөе.  

Энэ хичээлд ES6 -д шинээр бий болсон бүтэц буюу сумаар тодорхойлогдох функцтэй танилцая. Энэ нь өмнө байсан функцуудын нэгэн адил функц ч гэсэн зарим нэгэн онцлогтойг жишээгээр харцгаая. Өмнөх хувилбарт функцийг

const original = function () {
    return 100;
};
console.log(original());

дээрх байдлаар function түлхүүр үгийг ашиглан зарладаг. Кодод 100 утгыг буцаах функцийг зарлаад түүнийг original тогтмолд олгоод дараа нь түүнийг консолд үзүүлэхээр дуудсан.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 50

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 45

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 107

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 67

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 65

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 87

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 76