Хурдан сонголт хийх хэрэгслүүд

Эхний хэсэг хэрэгслүүдийн дараагийн бүлэг хэрэгслүүд бол хурдан сонгох хэрэгслийн бүлэг юм. Энд Quick Selection Tool (Хурдан сонголт),  Magic Wand Tool (Шидэт саваа) гэсэн хоёр хэрэгсэл байдаг.

- Quick Selection Tool (W) (Хурдан сонголт) зургийн хэсгийг чөлөөт хэлбэрээр сонгох ажиллагааг хөнгөвчлөн өгнө. Хэмжээг тохируулан удирдаж болдог дугуй бийрээр гараараа сонголтын хэсгийг хурдан үүсгэх боломжтой. Хэсгийг үүсгэж байх явцад сонголтын хэсэг өргөжнө. Сонголтыг зургийн аль ч хэсэгт хийж болох бөгөөд эдгээр хэсгүүд нэгдэн сонголтыг үүсгэнэ. Сонгосон хэсгээ багасгах эсвэл өөрчлөх хэрэгтэй бол Alt товчийг дарж байгаад хийнэ. Хэрэгслийн тохиргооны самбарт хурдан сонголт хийх горимыг тохирох товчнуудыг ашиглан тохируулж болдог. Хэрэгслийн тохиргооны самбарыг авч үзвэл.

  1. New Selection - 1 (шинэ сонголт) хурдан сонголтын шинэ хэсгийг үүсгэнэ. Сонголтын шинэ хэсэг үүсгэсний дараа ажлын горим Add to Selection - 2 (сонгосон хэсэгт нэмэх) -д автоматаар  шилжинэ. Хэрвээ New Selection - 1 горимыг дахин сонговол өмнө сонгогдсон байсан хэсгүүд шууд алга болно.
  2. Add to Selection - 2 (сонгосон хэсэгт нэмэх) хэрэгслээр эхний хэсгийг үүсгэсний дараа автоматаар идэвхижин горимыг солих хүртэл үйлчилнэ. Энэ үед дараагийн үүсгэсэн хэсэг өмнө үүсгэсэн хэсэгтэй автоматаар нэмэгдсээр байна. Хэрвээ сонгосон хэсгүүд их ойрхон бийрийн хэмжээ жижигхэн бол хэсгүүд автоматаар нэгдэнэ.
  3. Subtract from Selection (Сонголтоос хасах) заагдсан хэсгийг сонгогдсон хэсгээс хасах боломжийг олгоно.
  4. Хэрэгслийн тохиргоог өөрчлөх. 4 тэмдэглэгээ бүхий товчийг дарахад нээгдэх тохиргооны цонхонд Quick Selection Tool хэрэгслийн параметрүүдийг өөрчилж болно. Энд  бийрийн хэмжээ (Size), даралт хийхэд бийрийн мэдрэмж (Hardness), налах өнцөг (Angle), бийрийн хэлбэрийг заан өгөх боломжтой. Бийрийн мэдрэмж их байх тусам сонголтын хил төчнөөн нарийвчлалтай гарна.
  5. Sample All Layers (бүх үеийн загвар) опцийг ашиглан файл дээрх бүх үеүүдэд сонголтын хэсгийг зэрэг үүсгэнэ.
  6. Auto-Enhance (хүчлүүлэлт) сонгож байгаа обьектийн хэлбэртэй хилийг автоматаар тэнцүүлэх боломжийг олгоно.

- Magic Wand Tool (W) (шидэт саваа) зургийн хилийг дагуулан зурахгүйгээр нэг ижил төстэй өнгийн цэгүүдээр сонголтын тасралтгүй хэсгийг үүсгэнэ. Хэсгийн сонголтыг хийхдээ аль нэгэн хэсэгт сонголт үүсгээд дараа нь Shift товчийг дарж байгаад сонголтын гадна талд зүүн даралт хийх замаар сонголтоо үргэлжлүүлнэ. Сонголтын хэсгийг үүсгэхийн тулд зургийн тохирох хэсэгт зүүн даралт хийсний дараа өнгөний бүсийг өгөх эсвэл анхны өнгөтэй харьцангуй байдлаар Tolerance (5) параметрийг заан өгөх шаардлагатай. Хэрэгслийн тохиргооны самбарт 0-255 хооронд тоогоор Tolerance параметрийн утгыг заан өгдөг. Энэ параметрийн утга бага байх тусам сонгож байгаа хэсгийн өнгөний бүс багасаж ирдэг. Хэрэгслийн тохиргооны самбарыг тайлбарлавал:

  1. New selection (шинэ сонголт) шинэ сонголтыг үүсгэнэ.
  2. Add to selection (сонгогдсонд нэмэх) байгаа хэсэгт сонголтын хэсгийг нэмэх
  3. Subtract from Selection (сонголтоос хасах) заагдсан хэсгийг өмнө нь сонгогдсон хэсгээс хасах
  4. Intersect with Selection (сонголтуудын огтлол) хоёр хэсгийн огтлолцолоор сонголтын шинэ хэсэг үүсгэх
  5. Tolerance анхны өнгөтэй харьцуулсан өнгөний бүсийн хэмжээ
  6. Anti-alias (уян болгох) сонголтын хилийг илүү уян болгох
  7. Contiguous (хамарлах) ижил өнгүүдээс бүрдэх зэрэгцэн орших сонголтын хэсгийг үүсгэх
  8. Sample All Layers (бүх үеийн загвар) опцийг ашиглан файл дээрх бүх үеүүдэд сонголтын хэсгийг зэрэг үүсгэнэ.

Magic Wand Tool (W) хэрэгслийг сувагт эсвэл битийн горимд 32 битийн зурагт хэрэглэж болдоггүй. Энэ хэрэгслээр төрөл бүрийн зүүлт наамал хийхэд нэн тохиромжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 5000 Нийтийн

Сайтын дизайн гаргах ажил нь тусгай мэрэгжлийн хүмүүсийн хийдэг ажил. Зураг, өнгө будаг, сэтгэмж гээд их олон зүйлийг шаардсан нилээд бүтээлч ажил байдаг. Программчлалын эхний шат бол техникийн даалгавар гаргах буюу хийх гэж буй программаар юуг хийх дэлгэцийн интерфейс ямар байх, ямар шаардлагуудыг хангах гэх мэтээр захиалагчийн талаас тавигдах шаардлагуудыг тодорхойлсон бичиг баримтыг боловсруулах байдаг. Харамсалтай нь манайхан энэхүү чухал үе шатыг нэг их тоохгүй байснаас үүдэн төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа, хүч, хөрөнгө ихээр алддаг. Ямар ч ажлыг эхлэхийн өмнө эцсийн үр дүнгээ ямар байх талаар сайн бодсон байх нь чухал.

  Нээгдсэн тоо: 4401 Нийтийн

Энэ хичээлээр нүдний өнгийг хэрхэн өөрчлөхийг сурах болно. Нүдний өнгийг өөрчлөөд байх шаардлага бага хэдий ч хичээл нь фотошопын хэрэгслүүдийг яаж ашиглах дадлага болох юм. Гэхдээ зургийн өнгийг өөрчлөх хэрэгцээ ихээр гардаг тул энэхүү аргыг мэдэж байхад илүүдэхгүй.

  Нээгдсэн тоо: 1919 Төлбөртэй

Бид энэ хичээлээр текстэд хэрхэн хөдөлгөөн /анимац/ оруулах тухай жишээнд дээр авч үзэх болно. Бид хичээлийн үр дүнд доорх үр дүнд хүрэх болно. Хичээлийн зорилго бол Animation хийх зарчмыг ойлгох явдал юм.

  Нээгдсэн тоо: 4186 Нийтийн

Энэ хичээлээр бид сайтын хөл хэсгийг хэрхэн хийхийг үзснээр сайтын макетыг фотошоп программ дээр хийх цуврал хичээлүүд дуусна. Сайтын агуулга хэсгийн араас хөл хэсгийн текстийг шууд залгасан макет байж болох ч энэ нь миний бодлоор зохицол муутай санагддаг тул бид энэ хэсэгт сайтын толгой хэсгийн зургаас оруулаад макетаа дуусгах нь дээр гэж үзлээ.
Эхлээд бид хөл хэсэгт зориулан Footer үеүүдийн бүлгийг нэмээд түүн дотроо Image, Bar гэсэн хоёр бүлгийг бас нэмэн өгье. Бүлэг нь бие даасан өөрөөр хэлбэл Content, Status Bar, Header бүлгүүдтэй нэг түвшингийнх байх ёстойг анхаарна уу. Хөл хэсэг нь сайтын макетын тусдаа логик хэсэг шүү дээ.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 44

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 62

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 86

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75