Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 1

Сайтын дизайн гаргах ажил нь тусгай мэрэгжлийн хүмүүсийн хийдэг ажил. Зураг, өнгө будаг, сэтгэмж гээд их олон зүйлийг шаардсан нилээд бүтээлч ажил байдаг. Программчлалын эхний шат бол техникийн даалгавар гаргах буюу хийх гэж буй программаар юуг хийх дэлгэцийн интерфейс ямар байх, ямар шаардлагуудыг хангах гэх мэтээр захиалагчийн талаас тавигдах шаардлагуудыг тодорхойлсон бичиг баримтыг боловсруулах байдаг. Харамсалтай нь манайхан энэхүү чухал үе шатыг нэг их тоохгүй байснаас үүдэн төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа, хүч, хөрөнгө ихээр алддаг. Ямар ч ажлыг эхлэхийн өмнө эцсийн үр дүнгээ ямар байх талаар сайн бодсон байх нь чухал.

Энэ нь программ зохиох ажилд бүр илүү ач холбогдолтойг байнга санаж байгаарай. Том бай жижиг ч бай ажлыг эхлэхийн өмнө зохих төлөвлөгөөг дандаа гаргах хэрэгтэй. Зарим хүмүүст бичиг баримт гэсээр цаг алддаг гэсэн бодол байдаг. Техникийн даалгаварыг хичнээн сайн гаргана дараа нь таны цаг зав цаашлаад хөрөнгө мөнгийг хэмнэхэд гол үүрэгтэй байдаг юм шүү. Иймд техникийн даалгаварт маш анхааралтай, хариуцлагатай хандах ёстой. Сайтын хувьд ч ялгаа байхгүй. Шууд л программчлаад эхлэх юм бол дараа нь түүнийг засах янзлах гээд асар хэмжээний цаг зарцуулна. Ийм байдал үүсгэхгүйн тулд ажлын зохион байгуулалт сайтай боловсруулагчид эхлээд сайтын дизайныг ямар нэгэн программыг /photoshop, dreamweaver гэх мэт/ ашиглан гаргаж захиалагчтай тохирдог.
Бид энэхүү цуврал хичээлүүдээр сайтын загварыг фотошоп программыг ашиглан хэрхэн боловсруулахыг авч үзнэ. Хичээлүүдийг гадаад сайт дээрээс олсон бөгөөд миний бодлоор сайтын дизайн хийх, түүнийг кодлох ажиллагааг дэлгэрэнгүй болоод ойлгомжтой тайлбарласан болохоор та бүхэнд хүргэж байна. За ингээд хичээлдээ орцгооё. 

Бэлтгэл ажил

Юуны түрүүнд хичээлд ашиглагдах материалуудыг татан авах хэрэгтэй. Материалуудыг агуулсан архивлагдсан файлыг татан аваад өөрийн компьютер дээрээ задлаарай. Татан авах.
Цуврал хичээлүүдийн үр дүнд бид зурагт үзүүлсэн сайтын дизайныг фотошоп дээр анхнаас нь эхлэн хийх болно.

Сайтын бүтцийг тодорхойлох

Энд бид сайтын бүтцийг тодорхойлох хэрэгтэй. Дээрх зурагт үзүүлсэн бүтцийг зохиогч доорх байдлаар логик хэсгүүдэд хуваасан байгаа. Та өөрийн зохиож байгаа сайтын загварыг иймэрхүү байдлаар логик хэсгүүдэд хувааж сурах хэрэгтэй.

Загварыг ямар блокуудад хуваасныг харвал:

  • Сайтын хамгийн дээд хэсэгт төлөвийн /Status Bar/ блок болгосон. Энд Мэндчилгээний текст Нэвтрэх, Сайтын карт, Лиценз цэснүүд болон Хайлтын форм байрлана.
  • Толгой /Header/ хэсэг. Энд зургийн файл оруулан, сайтын нэр байрлана.
  • Үндсэн агуулгын блок. /Page Content/ Энд слайдшоу болон слайдын тодорхойлолтыг үзүүлнэ. Түүнчлэн сайтын цэсүүд байрлах болно.
  • Блогийн хэсэг. /Modul 1 - Blog/ Энэ нь сайтын материалуудыг үзүүлэх хэсэг.
  • Twitter - ээс үзүүлэх мэдээлэлийн блок / Modul 1 - Twitter /
  • Хамгийн доор хөл хэсэг. /Footer/ Энд зохиогчийн эрхийн талаарх мэдээллийг үзүүлнэ.

Бодит ажил дээр сайтын бүтцийг та ямар ч байдлаар блокуудад хувааж болох хэдий ч дээрх аргачлалыг баримталдаг. Ийм байдлаар логик хэсгүүдэд хуваасан загварыг программд оруулан дизайн гаргахад амархан болдогийг бид цааш үзэх юм.

Фотошопын файлыг үүсгэх

Сайтын загвараа фотошоп дээр хийж эхэлнэ. Энд би Photoshop CS5 -ийг ашигласан байгаа. Гэхдээ программын ямарч хувилбарыг ашиглаж болно. Фотошопыг нээгээд 1600х1200 пиксел хэмжээтэй, 72 pixel/inch нягтралтай, тунгалаг дэвсгэртэй шинэ файл үүсгэнэ.

Ажлын зай ихтэй нь дээр өргөн дэлгэцтэй хэрэглэгчдэд тохируулан өргөнийг 1600 цэгээр авч байгааг зохиогч дурдсан байгаа юм.

Ажлын дэлгэцийг бэлтгэх

Ажилд голдуу цэгэн хэмжээсийг үндэслэх бас чиглүүлэгч шугамууд обьектыг байршуулахад их тустай тул бидэнд шугамууд хэрэгтэй болно. Шугамууд харагдахгүй бол View -> Rules -г зөвлөх эсхүл Ctrl + R товчийг дарна. Бас шугамын хуваарийг цэгээр өгнө. Чиглүүлэгч шугамын талаар эндээс уншаарай. Одоо бид хэдэн босоо чиглүүлэгч үүсгэе. View -> Snap -г зөвлөх эсхүл Shift + Ctrl + ; товчнуудын хослолыг даран холболт хийх төлөвийг идэвхижүүлээрэй. Эхний чиглүүлэгчийг 800 түвшин дээр байгуулах бөгөөд чиглүүлэгч нь манай ажлын хэсгийг хоёр хэсэгт хуваана. Дараа нь 400 болон 1200 цэгийн түвшинд босоо чиглүүлэгч үүсгэнэ. Энэ нь манай сайтын загварыг 800х600 цэгийн нягтралтай дэлгэц дээр зөв харагдуулахын тулд хийж байгаа болно.
Үүнээс гадна бидэнд 300, 600, 900 цэгийн түвшинд хэвтээ чиглүүлэгчид хэрэгтэй болно. Түүнээс гадна ажлын хэсгийн захаар чиглүүлэгчид тавин өгнө. Ингэснээр ажлын хэсгийн булантай ажиллахад амархан болгоно.

Бүгдийг зөв хийсэн бол манай ажлын хэсэг зурагт үзүүлсэнтэй ижилхэн болсон байх ёстой. Одоо файлаа хадгална. Хичээлтэй холбогдолтой файлуудаа нэг хавтаст бүлэглэн хадгалаарай. Үүгээр энэ бэлтгэл ажил дуусна. Дараагийн хичээлүүдэд сайтын макетаа хийх ажилд орно.

Зөвлөмж:

Та фотошоп дээр ажлын дадлага багатай бол сайтын Фотошоп хэсэгт байгаа хичээлүүдтэй эхлэн танилцаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2243 Төлбөртэй

Үйлдэл (action) гэдэг нь нэг ижил командуудыг ашиглан зургуудыг боловсруулах ажиллагааг автоматжуулан ингэснээр ажиллагааг хурдан болгох хэрэгсэл юм.
Жишээ нь Та 200 зургийг сайтад байршуулах хэрэгтэй болсон гэе. Зургийн хэмжээг өөрчлөөд сайтад зориулан хадгалахад л хурдан хандах товчнуудыг ашиглан хийхэд л 40-50 минутыг зарцуулах болно. Үүний оронд 1-2 минутын дотор энгийн action бичээд дээрх бүх гар ажлыг машинд даатгаад өөрөө илүү үр дүнтэй зүйлийг хийж байх нь дээр шүү дээ.
Сайтад зургийг бэлтгэх макрог үүсгэх талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 4203 Бүртгүүлэх

Шидэт саваа (Magic Wand) нь Photoshop -ын хамгийн хуучин хэрэгслүүдийн нэг. Зургаас цэгүүдийг сонгохдоо дүрс эсвэл обьектын хүрээг үндэслэдэг хэрэгслүүдээс Magic Wand нь өнгө болон өнгөний уусалтаар сонголт хийдгээрээ ялгаатай. Зарим үед энэ хэрэгслийг ашиглан яг ямар цэгүүдийг сонгож байгааг хянахад хэцүү байдгаас үүдэн олон хэрэглэгчид түүнийг "аймшигт саваа" гэж нэрлэгдэг ч тал бий. Бид хичээлээр энэхүү хэрэгслийн шидэт боломжууд болон түүнийг хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Хэрэгслийг хаанаас хэрхэн сонгох талаар Хурдан сонгох хэрэгслүүд хичээлээс үзээрэй.

Хэрэгсэл хэрхэн ажилладагийг бодит жишээн дээр авч үзье. Та дунд хэсгээрээ улаан өнгийн зурвасаар таслагдсан хөх-цагаан шилжилт (градиент) бүхий зургийг харж байна.

  Нээгдсэн тоо: 2154 Нийтийн

Lasso Tool хэрэгслүүдийг хэсгийг сонгох хэрэгслүүдэд хамааруулж болно. Хэрэгсэл нь гараар зурагдах сонголтын нарийн хэсгийг үүсгэх Lasso төрлийн хэрэгслүүдийг нэгтгэдэг. Энэ төрөл Lasso Tool (Чөлөөт лассо), Polygonal Lasso Tool (Олон өнцөгт лассо), Magnetic Lasso Tool (Соронзон лассо) гэсэн гурван хэрэгслийг агуулж байдаг.  

Lasso Tool хэрэгслүүдийн тохиргооны самбар Marquee Tool хэрэгслийнхтэй ижил.

  Нээгдсэн тоо: 1763 Бүртгүүлэх

Зохиогчийн эрхийг хамгаалах нэг хэрэгсэл бол зураг дээр усан тэмдэгт байршуулах байдаг. Үүнийг фотошоп программыг ашиглан хэрхэн хийх талаар энэ хичээлээр авч үзье. Усан тэмдэгт тавигдсан зургууд интернетэд ихээр тохиолдоно. Өөрийн бүтээлээ сайтад байршуулахдаа ийм төрлийн хамгаалалтыг өргөнөөр ашигладаг. За ингээд эхлэе.

1-р алхам. Цагаан дэвсгэртэй өнгөтэй, 250 х 250 хэмжээтэй шинэ файл нээнэ. Энд хэмжээ нэг их чухал биш өөрийн хүсснээр авч болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 303

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 376

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 349

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 441

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 490

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 514

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 608

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 707

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 743

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1141

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 756

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 827