Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 10

Энэ хичээлээр бид сайтын хөл хэсгийг хэрхэн хийхийг үзснээр сайтын макетыг фотошоп программ дээр хийх цуврал хичээлүүд дуусна. Сайтын агуулга хэсгийн араас хөл хэсгийн текстийг шууд залгасан макет байж болох ч энэ нь миний бодлоор зохицол муутай санагддаг тул бид энэ хэсэгт сайтын толгой хэсгийн зургаас оруулаад макетаа дуусгах нь дээр гэж үзлээ.
Эхлээд бид хөл хэсэгт зориулан Footer үеүүдийн бүлгийг нэмээд түүн дотроо Image, Bar гэсэн хоёр бүлгийг бас нэмэн өгье. Бүлэг нь бие даасан өөрөөр хэлбэл Content, Status Bar, Header бүлгүүдтэй нэг түвшингийнх байх ёстойг анхаарна уу. Хөл хэсэг нь сайтын макетын тусдаа логик хэсэг шүү дээ.

Зураг.

Зургийн хэсгийг нэг их өндөр биш 50px байхаар авах ба эхлээд 1150px -д хэвтээ чиглүүлэгч тавин өгөөд Image бүлэгт Rectangle Tool (U) хэрэгслийг ашиглан сайтын загварын 100 хувийн өргөнөөр 50px өндөртэй тэгш өнцөгтийг үүсгэнэ. Үеийг background гэж нэрлээрэй.

Бид хөл хэсгийн дэвсгэрийг хийсэн тул зургаа оруулан ирнэ. Файлууд дотроосоо footer.png файлыг нээгээд дэвсгэр дээрээ оруулан ирнэ. Файлыг шууд зөөж болохгүй байвал Image -> Mode гэж ороод RGB Color -г зөвлөөрэй. Оруулан ирсэн үеийн зураг дээр цоожны зураг байвал үе түгжигдсэн гэсэн үг. Иймээс үе дээр хоёр даралт хийгээд OK товчийг дарахад түгжээний зураг байхгүй болно. Үүний дараа шилжүүлэлт хийн Image бүлэгт оруулаад үед image нэр өгөөд background үетэй clipping mask хийнэ. Одоо зургаа дэвсгэр дээрээ байрлуулна.

Зургийн хэсэг дууслаа.

Текст

Хөл хэсгийн текстийг хийнэ. Bar бүлэг дотроо Box гэсэн бүлэг нэмээд Rectangle Tool (U) хэрэгслээр ажлын хэсгийн үлдсэн тунгалаг зайг #f8f8f8 өнгөөр дүүргээд үеэ background гэж нэрлэнэ.

Одоо shadow нэртэй шинэ үе нэмээд түүнийг background үетэй clipping mask хийнэ. Gradient Tool (G) хэрэгслийг аваад хараас тунгалагт шилжсэн градиентыг 15px өндөртэй татна. Үеийн opacity параметрийг 15% болгоно.

Content бүлэгт байгаа border top үеийг Ctrl + J товчийг даран хуулаад Footer -> Bar бүлэг доторх Box бүлэгт оруулаад border top нэр өгөөд Shift товчийг дараад доош сумаар үеийг шилжүүлэн хөл хэсгийн зургийн доор байрлуулна. Үр дүнд нь хөл хэсэгт багахан хил үүсэх юм.

Эцэст нь шинээр текстийн үе үүсгээд Arial фонтоор Regular, 11px, Smoothing: none, #525252, Text-align: Center параметрээр компаний нэр, зохиогчийн эрхийн тухай мэдээллийг 800 px чиглүүлэгчийг голлуулан бичнэ. Текстийн үеийг Bar бүлэгт оруулна.

Ингээд бид сайтын дизайныг гаргаж дууслаа. Одоо Ctrl + H товчийг даран бүх чиглүүлэгчийг авбал сайтын загвар доорх байдлаар харагдана.

Сайтын макетыг фотошоп дээр хийх хичээлээс та тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэж байна. Дизайн гаргах нь таниас нилээд хүч хөдөлмөр, сэтгэн бодох чадварыг шаардсан хүндхэн ажил. Сайт боловсруулах ажлыг яг ийм байдлаар эхлэн хийх нь бараг стандарт зам.

Нилээд олон хичээлийг тэвчээртэй уншин судалж манай сайтын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа танд баярлалаа. Дараагийн цуврал хичээлүүд сайтын энэхүү макетыг хэрхэн кодлох талаар байх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2000 Бүртгүүлэх

Засварлан сэргээх хэрэгслүүд зураг дээр юу ч будаж, зурдаггүй зөвхөн үйлчлэл үзүүлдэг. Ийм хэрэгслүүд нийт 6 байдаг.

Уусгах хэрэгслүүд

Эхний хэсэг зургийн өнгөни хэт тодролыг бууруулах гурван хэрэгслийг агуулдаг.

  Нээгдсэн тоо: 2596 Нийтийн

Сонголтын бүлгийн хэрэгслүүд дотор таван туслах хэрэгслийг багтаасан хэсэг бий. CS6 -д эдгээр хэрэгслүүдээс Count Tool хэрэгсэл хасагдан дөрөв болсон.

 

  Нээгдсэн тоо: 2426 Бүртгүүлэх

Дүүргэх хэрэгслүүдийн хэсэгт Gradient Tool, Paint Bucket Tool гэсэн хоёр хэрэгсэл байдаг. Эдгээр хэрэгслүүд дараах гурван янзаар дүүргэлтийг хийхэд зориулагдсан.

  1. жигд - хэсгийг нэг өнгөөр дүүргэн будах
  2. хэвээр - хэсгийг тусгай бэлтгэсэн хээ, хэвээс сонгон дүүргэх
  3. градиент - өгөгдсөн дүрмийн дагуу өнгүүд нэгэндээ ууссан байдлаар будах

  Нээгдсэн тоо: 2569 Нийтийн

Текстийн блок

Сайтын дизайн хийх ажлаа үргэлжлүүлэхийн өмнө төв блокийн хоёр хэсгийг заагласан тусгаарлагч үүсгэж өгөх хэрэгтэй. Тусгаарлагчаар бид 1 px өргөнтэй босоо шугамыг ашиглах болно. Үүний тулд

  • Single Column Marquee Tool (M) хэрэгслийг аваад 800 px түвшинд босоо шугам үүсгэнэ.
  • Wrapper бүлэгт шинэ үе нэмээд түүнийг Separator гэж нэрлэе.
  • Foreground өнгийг хар болгоод Alt + Backspace товчийг даран тусгаарлагчийг будан өгнө
  • Ctrl + D товчийг даран сонголтыг болиулна
  • Separator үеийн Opacity параметрийг 30% болгоно
  • Rectangle Marquee Tool (M) хэрэгслийг аваад тусгаарлагчийн илүү хэсгийг сонгон аваад Delete товчийг даран арилган өгнө. Тусгаарлагчийг слайдшоу хэсгийн өндөртэй тэнцүү байхаар үлдээнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249