Төв блок.
Сайтын цэс, үе хийхээсээ өмнө бид эхлээд төвийн блокийг хийж эхлэе. Дизайныг арай чөлөөтэй байлгах үүднээс цэсний үе болон толгой хэсгийн хооронд 50 px зайг үлдээе. Цэсийг агуулах үеийн өндөр 35 px байх тул төвийн блок сайтын дээд хязгаараас 385 px зайнаас эхлэнэ. Иймд 350 ба 385 px дээр хоёр хэвтээ чиглүүлэгчийг нэмэн байрлуулъя. Төвийн блок 365 px өндөртэй байх учраас бид 650 px түвшинд бас нэгэн чиглүүлэгчийг байршуулна. Чиглүүлэгчдийг үүсгэе. Үүний тулд Move Tool (V) хэрэгслийг аваад ажлын хэсгийг дээр байрлах чиглүүлэгчийн шугамаас чирэлт хийн зохих түвшинд шугамыг байрлуулж өгнө.
Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.
request_quoteТусгай эрх авах

- Quick Selection Tool (W) (Хурдан сонголт) зургийн хэсгийг чөлөөт хэлбэрээр сонгох ажиллагааг хөнгөвчлөн өгнө. Хэмжээг тохируулан удирдаж болдог дугуй бийрээр гараараа сонголтын хэсгийг хурдан үүсгэх боломжтой. Хэсгийг үүсгэж байх явцад сонголтын хэсэг өргөжнө. Сонголтыг зургийн аль ч хэсэгт хийж болох бөгөөд эдгээр хэсгүүд нэгдэн сонголтыг үүсгэнэ. Сонгосон хэсгээ багасгах эсвэл өөрчлөх хэрэгтэй бол Alt товчийг дарж байгаад хийнэ. Хэрэгслийн тохиргооны самбарт хурдан сонголт хийх горимыг тохирох товчнуудыг ашиглан тохируулж болдог. Хэрэгслийн тохиргооны самбарыг авч үзвэл.


тэнцэл бишийг бод.
функцийн хязгаарыг ол.