Хурдан сонголт хийх хэрэгслүүд

Эхний хэсэг хэрэгслүүдийн дараагийн бүлэг хэрэгслүүд бол хурдан сонгох хэрэгслийн бүлэг юм. Энд Quick Selection Tool (Хурдан сонголт),  Magic Wand Tool (Шидэт саваа) гэсэн хоёр хэрэгсэл байдаг.

- Quick Selection Tool (W) (Хурдан сонголт) зургийн хэсгийг чөлөөт хэлбэрээр сонгох ажиллагааг хөнгөвчлөн өгнө. Хэмжээг тохируулан удирдаж болдог дугуй бийрээр гараараа сонголтын хэсгийг хурдан үүсгэх боломжтой. Хэсгийг үүсгэж байх явцад сонголтын хэсэг өргөжнө. Сонголтыг зургийн аль ч хэсэгт хийж болох бөгөөд эдгээр хэсгүүд нэгдэн сонголтыг үүсгэнэ. Сонгосон хэсгээ багасгах эсвэл өөрчлөх хэрэгтэй бол Alt товчийг дарж байгаад хийнэ. Хэрэгслийн тохиргооны самбарт хурдан сонголт хийх горимыг тохирох товчнуудыг ашиглан тохируулж болдог. Хэрэгслийн тохиргооны самбарыг авч үзвэл.

  1. New Selection - 1 (шинэ сонголт) хурдан сонголтын шинэ хэсгийг үүсгэнэ. Сонголтын шинэ хэсэг үүсгэсний дараа ажлын горим Add to Selection - 2 (сонгосон хэсэгт нэмэх) -д автоматаар  шилжинэ. Хэрвээ New Selection - 1 горимыг дахин сонговол өмнө сонгогдсон байсан хэсгүүд шууд алга болно.
  2. Add to Selection - 2 (сонгосон хэсэгт нэмэх) хэрэгслээр эхний хэсгийг үүсгэсний дараа автоматаар идэвхижин горимыг солих хүртэл үйлчилнэ. Энэ үед дараагийн үүсгэсэн хэсэг өмнө үүсгэсэн хэсэгтэй автоматаар нэмэгдсээр байна. Хэрвээ сонгосон хэсгүүд их ойрхон бийрийн хэмжээ жижигхэн бол хэсгүүд автоматаар нэгдэнэ.
  3. Subtract from Selection (Сонголтоос хасах) заагдсан хэсгийг сонгогдсон хэсгээс хасах боломжийг олгоно.
  4. Хэрэгслийн тохиргоог өөрчлөх. 4 тэмдэглэгээ бүхий товчийг дарахад нээгдэх тохиргооны цонхонд Quick Selection Tool хэрэгслийн параметрүүдийг өөрчилж болно. Энд  бийрийн хэмжээ (Size), даралт хийхэд бийрийн мэдрэмж (Hardness), налах өнцөг (Angle), бийрийн хэлбэрийг заан өгөх боломжтой. Бийрийн мэдрэмж их байх тусам сонголтын хил төчнөөн нарийвчлалтай гарна.
  5. Sample All Layers (бүх үеийн загвар) опцийг ашиглан файл дээрх бүх үеүүдэд сонголтын хэсгийг зэрэг үүсгэнэ.
  6. Auto-Enhance (хүчлүүлэлт) сонгож байгаа обьектийн хэлбэртэй хилийг автоматаар тэнцүүлэх боломжийг олгоно.

- Magic Wand Tool (W) (шидэт саваа) зургийн хилийг дагуулан зурахгүйгээр нэг ижил төстэй өнгийн цэгүүдээр сонголтын тасралтгүй хэсгийг үүсгэнэ. Хэсгийн сонголтыг хийхдээ аль нэгэн хэсэгт сонголт үүсгээд дараа нь Shift товчийг дарж байгаад сонголтын гадна талд зүүн даралт хийх замаар сонголтоо үргэлжлүүлнэ. Сонголтын хэсгийг үүсгэхийн тулд зургийн тохирох хэсэгт зүүн даралт хийсний дараа өнгөний бүсийг өгөх эсвэл анхны өнгөтэй харьцангуй байдлаар Tolerance (5) параметрийг заан өгөх шаардлагатай. Хэрэгслийн тохиргооны самбарт 0-255 хооронд тоогоор Tolerance параметрийн утгыг заан өгдөг. Энэ параметрийн утга бага байх тусам сонгож байгаа хэсгийн өнгөний бүс багасаж ирдэг. Хэрэгслийн тохиргооны самбарыг тайлбарлавал:

  1. New selection (шинэ сонголт) шинэ сонголтыг үүсгэнэ.
  2. Add to selection (сонгогдсонд нэмэх) байгаа хэсэгт сонголтын хэсгийг нэмэх
  3. Subtract from Selection (сонголтоос хасах) заагдсан хэсгийг өмнө нь сонгогдсон хэсгээс хасах
  4. Intersect with Selection (сонголтуудын огтлол) хоёр хэсгийн огтлолцолоор сонголтын шинэ хэсэг үүсгэх
  5. Tolerance анхны өнгөтэй харьцуулсан өнгөний бүсийн хэмжээ
  6. Anti-alias (уян болгох) сонголтын хилийг илүү уян болгох
  7. Contiguous (хамарлах) ижил өнгүүдээс бүрдэх зэрэгцэн орших сонголтын хэсгийг үүсгэх
  8. Sample All Layers (бүх үеийн загвар) опцийг ашиглан файл дээрх бүх үеүүдэд сонголтын хэсгийг зэрэг үүсгэнэ.

Magic Wand Tool (W) хэрэгслийг сувагт эсвэл битийн горимд 32 битийн зурагт хэрэглэж болдоггүй. Энэ хэрэгслээр төрөл бүрийн зүүлт наамал хийхэд нэн тохиромжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6075 Бүртгүүлэх

Photoshop -д өнгөт зургийг хар цагаан болгох олон янзын аргууд байдгаас энэ хичээлээр хамгийн өргөн ашигладаг 4 аргын талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 2195 Төлбөртэй

Бид сайтын ажиллагааны чухал хэсэг болох удирдах цэсний хэсэгт хүрч ирлээ. Энэ хичээлээр сайтын дизайн дээр цэсний мөрийг хийх болно.

Цэсний мөр.

Цэсний мөрийг үе /Tab/ хэлбэрээр зохион байгуулах нь их эвтэйхэн байдгийг зохиогч дурдсан болно. Ингээд Wrapper бүлгийн Box бүлэгт шинээр Tabs гэсэн бүлэг үүсгээд түүн дотроо Previous, Home, Portfolio, About, Contact, Next гэсэн 6 үеүүдийн бүлгийг нэмэн өгнө. Зохиогч нэг элементийг 1-ээс дээш үетэй болоход тэдгээрт зориулсан бүлгийг нээгээд байгаа. Энэ аргачлал нь фотошоп дээр ажиллах ажиллагааг цэгцтэй ойлгомжтой болгоход их хэрэгтэй мэт надад санагдсан. Одоохондоо тесктийг бичихгүйгээр бүтцийг үүсгэх болно. Үр дүн доорх байдлаар харагдах юм.

  Нээгдсэн тоо: 2425 Бүртгүүлэх

Дүүргэх хэрэгслүүдийн хэсэгт Gradient Tool, Paint Bucket Tool гэсэн хоёр хэрэгсэл байдаг. Эдгээр хэрэгслүүд дараах гурван янзаар дүүргэлтийг хийхэд зориулагдсан.

  1. жигд - хэсгийг нэг өнгөөр дүүргэн будах
  2. хэвээр - хэсгийг тусгай бэлтгэсэн хээ, хэвээс сонгон дүүргэх
  3. градиент - өгөгдсөн дүрмийн дагуу өнгүүд нэгэндээ ууссан байдлаар будах

  Нээгдсэн тоо: 4890 Нийтийн

Энэ хичээлээр нүдний өнгийг хэрхэн өөрчлөхийг сурах болно. Нүдний өнгийг өөрчлөөд байх шаардлага бага хэдий ч хичээл нь фотошопын хэрэгслүүдийг яаж ашиглах дадлага болох юм. Гэхдээ зургийн өнгийг өөрчлөх хэрэгцээ ихээр гардаг тул энэхүү аргыг мэдэж байхад илүүдэхгүй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 368

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 460

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 717

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249