Сэргээх, тодруулах хэрэгслүүд

Энэ хичээлээр зурах будах хэрэгслүүдийн бүлгийн дараагийн хоёр хэсэг бол сэргээх хэрэгслүүд, Stamp хэрэгслүүдийг үзэх болно. Заримдаа эдгээрийг тодруулах хэрэгслүүд ч гэдэг. CS6 хувилбарт энэ хэсэгт Content Aware Move Tool хэрэгсэл шинээр нэмэгдсэн.

- Spot Healing Brush Tool (J) зургийн дэвсгэр хэсгийг тооцон хэвээр засварлахад зориулагдсан хэрэгсэл. Хэрэгсэл нь зургийн хэсгийн хажуугийн цэгүүд болон доор орших цэгүүдийн өнгөний шинжүүдийг тооцон засвар оруулдаг. Хэрэгслийг зураг дээрх толбо, шивээс гэх мэтийн хүсээгүй гажигуудийг хурдан устгахад голдуу ашигладаг. Хэрэгслийг ашиглахын тулд тохиргооны самбараас хэрэгтэй багсаа сонгон аваад устгах гэж буй обьектоо будах хэрэгтэй. Хэрэгсэл өөрөө обьектын ойролцоох цэгүүдэд анализ хийн арилгах ажиллагаа автоматаар хийдэг. Будалтын мөр хар өнгөтэй гарах ч дуусахад энэхүү мөр алга болдог.

  1. Brush - ашиглах багсны тохиргоо
  2. Mode - цэгүүдийг байршуулах горим
  3. Type - хэрэгсэлд ашиглах хэвийн төрлийг заана.
    • Proximity Match - программ өөрөө хэрэгцээт хэвийг тодорхойлно
    • Create Texture - программ өөрөө тохирох хэвийг үүсгэнэ
    • Content-Aware - агуулгаар нь хэвийг үүсгэнэ
  4. Use All Layers - хэрэгсэл бүх харагдаж буй үеүүдэд үйлчлэх эсвэл зөвхөн идэвхитэй үед үйлчлэх

- Healing Brush Tool (J) зургийг нарийн тодруулахад ашиглана. Хэрэгслийн ажиллагаа Spot Healing Brush Tool (J) хэрэгслийнхтэй төстэй. Гэхдээ хэсгийн эргэн тойрны цэгээс автоматаар сонгохын оронд анхдагч хэсгийг зургийн аль ч хэсгээс авч болдог. Анхдагч хэсгийг сонгон авахын тулд Alt товчийг дарж байгаад хэрэгтээ хэсэгт зүүн даралт хийнэ. Дараа нь солих газраа будаад л болно. Хэрэгслийн ажиллагаа зургаас гажгийг арилгахад ашигладаг Clone Stamp хэрэгсэлтэй адилхан боловч цэгүүдийг шилжүүлэн байршуулахдаа засварлаж байгаа хэсгийн дэвсгэр, гэрэлтүүлэг, бүдэгрэлтийг тооцдог. Ингэснээр цэгүүд шинэ байрандаа завсар гарахгүйгээр шилждэг.

- Patch Tool (J) хэрэгсэл нь чөлөөт сонголт болон дүүргэлтийн хэрэгслүүдийн хослол. Зургийг засварлахад эвтэйхэн. Ажиллагааны зарчим нь эхлээд хэсгийг сонгон аваад дараа нь хэрэгслийн тохиргооноос хамааран түүнийг дүүргэх эсвэл түүгээр будах хэсэг рүү чирэлт хийнэ.

,

  1. Source - шилжүүлсэн хэсэг анхдагч хэсэгт хуулагдах горим
  2. Destination - анхдагч хэсэг нь шилжүүлсэн хэсэгтээ хуулагдана. Эхний горимын эсрэг
  3. Transparent - параметрийг зөвлөвөл таслан авсан хэсэг анхдагч зурагтай хэсэгчлэн холигдон хагас тунгалаг байдлаар тавигдана.
  4. Use Pattern - таны сонгосон хэвээр дүүргэлтийг хийнэ.

- Red Eye Tool (J) өнгөт зурагт өргөнөөр тохиолдох гажгийг арилгадаг гэдэг нь хэрэгслийн нэрнээс тодорхой. Фотоаппаратын гэрэл цацагчтай авсан зурагт хүмүүсийн нүд улаан өнгөтэй гараад байдаг. Зургийн гажгийг засахад хэрэгслээр нэг зүүн даралт хийхэд л хангалттай. Ингэхэд нүдний дүрсний хэв алддагдахгүй. Тохиргооны самбарт Pupel Size, Darken Amount параметрүүдээр хүүхэн харааны хилийн хэмжээ, дүүргэлтийн түвшинг хувиар заан өгч болно.

Content-Aware Move Tool энэ бол CS6-д шинээр бий болсон хэрэгсэл. Хэрэгслийн заагч шилжүүлэх болон устгах хэсгийг сонгон авах боломжийг олгоно. Шилжүүлэх /устгах/ үед хоосорч байгаа зайг тухайн хэсэгтээ ойрхон орших хэсгүүдийг шилжүүлэх замаар бөглөн өгдөг. Ингэснээр дүүргэсэн хэсэг үндсэн зурагтай хамгийн зохицол сайтай болдог. Хэрэгсэл нь нэг төрлийн дэвсгэр дээрх багахан хэмжээний хэсгийг устгахад онцгой үр дүнтэй.   

Stamp хэрэгслүүд

Дараагийн хэсэг бол ердөө хоёр хэрэгслийг агуулсан Stamp юм.

- зургийн хэсгийг өөр газарт хуулбарлана. Эхлээд хаанаас хуулахаа заан өгөхдөө Alt товчоо дарж байгаа хуулах хэсэг дээр зүүн даралт хийнэ. Alt товчоо дарангуут заагч овоо харааны дүрстэй болно. Alt товчийг дарахаа болиод хуулсан хэсгээ байрлуулах хэсэг рүү заагчийг шилжүүлэхэд дэлгэж дээр хоёр заагч бий болно. Шилжиж буй дугуй заагч түүний араас хуулбарласан хэсгийг заасан дугуй заагчууд хөдлөх болно. Нарийн төвөгтэй зургуудыг агуулсан дүрсийн багахан элементүүдийг засварлах, фотозураг эсвэл фотомантаж боловсруулахад энэ хэрэгслийг ашиглахад тохиромжтой.

  1. Toggle the Clone Source panel - товч нь тамганы тохиргооны самбарыг нээнэ.
  2. Aligned - параметрээр хуулагдаж буй хэсгийн шилжих аргыг заана. Хэрвээ параметр зөвлөгдсөн бол хэсгийн хуулбарлалт тасралтгүй явагдана. Хэрвээ зөвлөгдөгү бол хулганы товчийг дарах бүрд шинэ хуулалт эхэлнэ.
  3. Turn on to ignore adjustment layers when cloning - залруулах үеийг хэрэгсэх эсэийг тохируулах сэлгэгч. Хэрвээ товч дарагдсан байвал хуулбарлах үед залруулах үеийг тооцохгүй.

- Pattern Stamp Tool (S) өмнө нь бэлтгэгдсэн бэлэн хэвээр хуулбарлалт хийнэ. Хэвийг Edit -> Define Pattern командаар өгнө.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 5116 Төлбөртэй

Adobe Photoshop -ийн хэрэгслүүдийн дараагийн хэсэг бол геометрийн дүрсүүдийг үүсгэх хэрэгслүүд юм. Энд ажиллагааны хувьд их төстэй төрөл бүрийн дүрс үүсгэх зургаан хэрэгсэл байдаг.

  Нээгдсэн тоо: 6107 Нийтийн

Эхлээд бид компьютертаа Photoshop -ыг суулгах хэрэгтэй. Программ нь үнэтэй байдаг ч интернетээс хайвал үнэгүй хувилбарыг олох боломжтой. За Adobe Photoshop -ыг суулгасан бол түүнийг ажиллуулъя. Хичээлүүдэд бид Adobe Photoshop CS5 хувилбарыг ашиглах болно. Таны программын хувилбар өөр байж болох ч онцын их зөрүү гарахгүй болов уу. Энэ хичээлээр программын үндсэн цонхны бүтцийг авч үзэх болно.

  Нээгдсэн тоо: 2432 Нийтийн

Photoshop CS4 -өөс эхлэн программ файлын жагсаалттай ажиллах өөрийн хөтөч дэд программтай болсон. Ингэснээр хэрэглэгч зургууд байршсан хавтсуудаас хэрэгтэй файлуудыг жижигхэн дүрсээр харан тэдгээрийн шинжүүдийг үзэх боломжтой болсноор зургийн файлуудтай ажиллахад их хөнгөн болгосон. Зургийн жижигрүүлсэн дүрс дээр баруун даралт хийхэд гаран ирэх цэсээс зургийг эргүүлэх, нэрийг өөрчлөх, нээх, устгах, хувилах гэх мэтийн олон командыг сонгох боломжтой. Бүр шинээр хавтас ч үүсгэх боломжтой. Файлыг Adobe Photoshop дээр нээхийн тулд жижигрүүлсэн зураг дээр хоёр даралт хийх эсвэл зургийг файлын хөтөчөөс Adobe Photoshop -ийн ажлын цонх руу чирэхэд л хангалттай. Adobe Bridge -ийг  хэдэн янзын аргаар дуудаж болдог.

  Нээгдсэн тоо: 2598 Нийтийн

Сонголтын бүлгийн хэрэгслүүд дотор таван туслах хэрэгслийг багтаасан хэсэг бий. CS6 -д эдгээр хэрэгслүүдээс Count Tool хэрэгсэл хасагдан дөрөв болсон.

 

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 575

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 250