History Brush Tool, Eraser хэрэгслүүд

Энэ хичээлээр программын хэрэгслүүдийн хоёрдахь том бүлэг болох зургийг будах, хэсгийг дүүргэх, зураг сэргээхэд зориулагдсан хэрэгслүүдэд багтах History Brush Tool, Eraser хэрэгслүүдийн талаар авч үзнэ. Stamp хэсэгтэй зэрэгцэн түүхийн багсын хэрэгслүүд байрлана. Хэсэгт History Brush Tool (Y), Art History Brush Tool (Y) гэсэн хоёр хэрэгсэл багтана.

- History Brush Tool (Y) хэрэгсэл нь зургийн хэсгийг сүүлийн хадгалагдсан байдалд эргүүлэн оруулдаг. Хааяа энэ хэрэгслийг үйл явдлын багс гэж нэрлэдэг. Ямар нэгэн эффектийг жишээ нь филтерийг бүх зургийн хэмжээнд хэрэглэх шаардлагагүй үед хэрэгсэл яг тохирдог. Тохиргооны самбарт Opacity параметрийг тохируулан өгнө. Параметрийн бага утга нь зургийн жижигхэн хэсгийг сэргээх эсвэл хэсгийн хилийн нарийн ажиллагаанд тохиромжтой байдаг. Энэхүү хэрэгслийн ажиллагаа нь файлтай ажиллах үеийн бүхий л үйлдлийг бүртгэдэг History самбартай шууд холбоотой байдаг.   

- Art History Brush Tool (Y) хэрэгсэл нь History Brush Tool -тай адил зургийн хэсгийн өмнөх байдлыг сэргээх боловч маш сонирхолтой эффектийг бий болгох олон төрлийн хэвүүдтэй. Хэрэгслийг сэтгэгдлийн урлагийн график үүсгэхэд голдуу ашигладаг. Тохиргооны самбарт уламжлалт Brush, Mode, Opacity параметрүүдээс гадна задаргаат жагсаалтаас сонгох 3 онцгой параметр бий.

  1. Style - эффект үүсгэх цацрагуудын төрлийг заана. Багсны хэмжээ, төрөл, янз бүрийн хэвийн хамтаар гоё үр дүнг гаргана.
  2. Area - багсыг нэг хэрэглэхэд бүрхэгдэх зургийн хэсгийг заана. Хэмжээ нь их байх тусам будагдах хэсэг томроно.
  3. Tolerance - анхдагч тохиргоогоор энэ параметрийн утга тэг байх бөгөөд хэрэгслийн үйлчлэх бүсэд орсон бүх хэсэг хамрагдана. Утгыг нэмж эхлэхэд хэсгийн өнгө болон нүүр өнгөний тохироонд илүү хатуу шаардлага тавигдана.

Баллуурдах хэрэгслүүд

Бүлгийн дараагийн хэсэг бол Eraser хэрэгслүүд юм. Энэ хүртэл бид сэргээн засварлах хэрэгслүүдийн талаар авч үзсэн бол одоо эсрэг ажиллагаа бүхий арилгах хэрэгслүүдийн тухай үзэх болно. Хэсэгт гурван хэрэгсэл байдаг. Эдгээрийг дэлгэрүүлэн авч үзье.

- Eraser Tool (Е) энэ бол ердийн баллуур. Хэрэгслийг хэрэглэхэд нэг бол дэвсгэрийн өнгийг сэргээх эсвэл идэвхитэй үеэс зургийг арилгаснаар доод талын үе нээгдэнэ. Alt товчийг даран хэрэгслийг ашиглавал Magic Eraser Tool идэвхижин арчигдсан зургийг эргүүлэн сэргээнэ. 

  1. Mode - хэрэгслийн ажиллах горим
    • Brush - хамгийн ихээр ашигладаг үндсэн горим. Ихэнх тохиолдолд таардаг.
    • Pencil - маш нарийн арилгалтыг шаардах бол хэрэглэнэ
    • Block - тэгш өнцөгт хэлбэртэй хэсгийг арилгахад их тохиромжтой. Өөрчлөгдөх хэмжээсүүд байддаггүй болохоор зөвхөн зургийн хэсгийг томруулж жижигрүүлэх замаар масштаблах хэрэгтэй болдог.
  2. Opacity - энэ хэрэгсэлтэй хослуулахад маш сонирхолтой параметр. Зургийн хэсгийг бүр арилгахгүй харин түүнийг заагдсан хувиар бүдэгрүүлж өгдөг.
  3. Flow - хэрэгслийн үйлчлэлийн эрчимийг тохируулна
  4. Erase to History - зургийг сэргээх үүрэгтэй. Зөвөлсөн үед History самбараас зургийг хэсгээр нь сэргээнэ.

- Background Eraser Tool (E) обьектийг дэвсгэрээс салгахад зориулагдсан хэрэгсэл. Хэрэгсэл зургийн хилийг тооцох оролдлого хийнэ. Өнгөний ялгарал сайтай зургийг боловсруулахад их эвтэйхэн. Тохиргооны самбарыг авч үзвэл:

  1. Continuous - хулганы товч дарагдсан үед дандаа ажиллаж байна.
  2. Once - хэрэгсэл өөрийн багсны хэсгийг л хөндөнө.
  3. Background Swatch - Хэрэгсэл зөвхөн (Background Color) дэвсгэр өнгөөр будагдсан цэгүүдийг арилгана.
  4. Limits - хэрэгслийн үйлчлэх хүрээг заана.
    • Discontinuous - бүх цэгийг хамарна
    • Continuous - хэрэгслийн заагчийн төв болон түүний ойролцоох цэгүүдийн өнгөтэй ижил цэгүүдэд үйлчилнэ
    • Find Edges - өмнөхтэй төстэй горим. Гэхдээ өөр өнгийн өргөн хэсэгт байрлах нэг өнгийн нарийн зурваст их мэдрэмжтэй байдаг.
  5. Protect Foreground Color - Нүүр өнгөний (Foreground Color) өнгөтэй цэгүүдийг устгахгүй.

- Magic Eraser Tool (E) хэрэгсэл нь Magic Wand Tool төрлийн хэрэгсэлд хамрагдана. Зургийн хэсэгт зүүн даралт хийхэд нэг ижил эсвэл ойролцоо өнгөтэй хэсгүүд арчигдана. Хэрэгслийн ажиллагаа нь нэг даралтаар хэсгүүд шууд арилдагаараа Background Eraser Tool хэрэгслээс ялгаатай. Зургийн дэвсгэрийг солих эсвэл дэвсгэрийг тунгалаг болгоход хэрэгсэл маш хэрэгтэй. Хэрэгслийн тохиргооны самбарт хэдэн сонирхолтой параметр байдаг. 

  1. Anti-Aliased - хилийн жигд бусыг тэгшлэнэ
  2. Contiguous - маш чухал тохиргоо. Параметрээр өнгөний ойролцоогоор хамарлан орших цэгүүдийг эсвэл бүх зургийн хэмжээнд цэгүүдийг ялгахыг заан өгнө. Зөвөлсөн байвал бүх цэгүүдийг хамааруулна.
  3. Sample All Layers - хэрэгслийн үйлчилгээг бүх үеүүдэд хамаарна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 5864 Бүртгүүлэх

Photoshop -д өнгөт зургийг хар цагаан болгох олон янзын аргууд байдгаас энэ хичээлээр хамгийн өргөн ашигладаг 4 аргын талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 6698 Нийтийн

Өмнөх хичээлээр бид программын интерфейсийн бүтцийг авч үзсэн. Ямарч программтай ажиллана гэдэг бол түүний таньдаг файлуудыг үүсгэх, засварлах, хадгалах ажиллагаанууд байдаг. Тэгэхлээр энэ хичээлээр бид Photoshop -ын файлыг үүсгэх, хадгалах, нээх ажиллагаануудыг сурах болно. За ингээд хичээлдээ оръё. Программаа ачааллаад ажлын дэлгэцийг нээнэ.

Шинэ файл үүсгэх

Эхлээд бид шинэ файл үүсгэе. Үүний тулд File -> New , (Ctrl + N) гэж орно.Энэ бичлэгийг жаахан тайлбарлая. File цэсийг сонгоход нээгдэх дэд цэсээс New -г сонгохыг зааж байгаа тухайг өмнө нь тохирсон билээ. Цаашид ийм бичлэгийг тогтмол ашиглах болно гэдгийг анхаараарай. Диалогийн New цонх нээгдэнэ.

  Нээгдсэн тоо: 2681 Нийтийн

Сонголтын хэрэгслүүдэд Crop Tool (Кадрлах), Slice Tool (Хэсэглэх), Slice Select Tool (Хэсгийг сонгох) багажуудыг хамааруулж бас болно. CS5-д эдгээр хэрэгслүүдийг нэг бүлэг болгосон ба харин CS6 -д тэдгээр дээр Perspective Crop Tool (Алслан кадрлах) гэсэн шинэ хэрэгсэл нэмэгдсэн.

  Нээгдсэн тоо: 2186 Төлбөртэй

Photoshop программаар хийгдэх олон үйлдлүүд самбар дээрээс хийгддэг. Дэлгэц дээрх зайг хэмнэх үүднээс зарим самбаруудыг бүлэгт нэгтгэсэн байдаг. Жишээ нь Navigator/Info, Color/Swatches/ Styles, History/Actions/Tool Presets, Layers/Channels/Paths, Character/Paragraph гэх мэтээр
Adobe Photoshop CS5 -д нийт 24 тусгай зориулалтын самбарууд байдаг. Ямар нэгэн самбарыг нээх хэрэгтэй бол Window цэснээс нээх шаардлагатай самбарын нэр дээр зүүн даралт хийхэд тухайн самбар өөрийн бүлэг дотроо идэвхижин гарч ирнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 219

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 302

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 260

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 364

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 411

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 434

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 498

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 574

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 598

 
Энэ долоо хоногт

Өдрийн хуваарьт 5 хичээл ордог. Тэгвэл 11 хичээлээс зохиож болох хуваарийн хувилбарын тоог ол. Нэг хичээл өдөрт нэг удаа л орно.

Нээгдсэн тоо : 1944

 

y=8x3 ба y=8x функцуудын графикаар хязгаарлагдсан дүрсийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 1061

 

тэгшитгэлийн язгуурууд x1 , x2 , x3 бол

Нээгдсэн тоо : 691