Marquee Tool хэрэгсэл

Marquee Tool хэрэгсэл

Хэрэгслүүдийн самбарын дээд хэсэгт (нэг эгнээ бүхий хэрэгслийн самбарын дээрээсээ хоёрт) сонголт хийх хэрэгслүүдийн бүлэг Marquee Tool байрлана. Бүлэгт тэгш өнцөгт, эллипс хэлбэрийн, нэг мөр, нэг багана сонголтуудыг хийх дөрвөн хэрэгсэл багтана. Бүлгийн аль хэрэгслийг сонгон авахад хулганы заагч ( + ) дүрстэй болдог. Сонголт хийх хэрэгслийн товч дээр зүүн даралт хийн товчоо хэсэг хугацаанд дарсан чигээрээ барихад сонголт хийх дэд цэс гарч ирнэ. Зураг дээр улаан хүрээгээр тэмдэглэгдсэн байгаа.

Хэрэгсэл бүрд тохиргооны самбар байх бөгөөд ажлын дэлгэцийн дээд хэсэгт үндсэн цэсийн доод талд байрладаг. Marquee Tool хэрэгслийн тохиргооны самбар нь

  1. Сонголт хийх горим
    • шинэ сонголт. Шинээр сонголт үүсгэх бөгөөд энэ үед сонгогдсон хэсэг байсан бол тэр нь алга болно.
    • сонголт дээр нэмэн оруулах. Тэмдэглэсэн хэсэг сонгогдсон хэсэгт нэмэгдэнэ.
    • сонгогдсон хэсгээс хасагдана. Сонгон авсан хэсгийг сонголт хийгдсэн хэсгээс хасна.
    • давхцалыг сонгох. Шинэ хуучин хоёр сонголтын огтлолцсон /давхардсан/ хэсгийг сонгоно.
  2. Feather - сонгогдсон хэсгийн захаар цэгүүдийн хэсэгчлэн сонголтын хэсэг үүснэ. Обьектоос дэвсгэрт уусан шилжих боломжийг олгодог.
  3. Style - сонголт хийх аргыг заана. Энд гурван төрлийн сонголт бий.
    • Normal - хэвийн буюу чөлөөт сонголт
    • Fixed ratio -өгөгдсөн порпорцийн дагуу сонголтыг хийнэ. Хэмжээг width болон height параметрүүдэд утгаа заан өгнө. Анхдагч нь 1:1 харьцаатай байна.
    • Fixed size - тодорхой өгөгдсөн хэмжээгээр сонголтыг хийнэ. Хэмжээг width болон height параметрүүдэд заан өгнө.

Сонголт хийх бүх хэрэгслүүдэд параметрүүд адилхан байдаг. Одоо хэрэгслүүдийг тус тусд нь авч үзье.

-Rectangular Marquee Tool (M). - Тэгш өнцөгт сонголт. Нэрнээс нь үзэхэд хэрэгсэл зургаас тэгш өнцөгт хэсгийн сонгоход зориулагдсан нь ойлгомжтой. Хэрэгслийг сонгоод үүсгэх гэж буй тэгш өнцөгт сонголтын аль нэгэн булангаас нөгөө булан руу чирэлт хийнэ. Сонгогдсон хэсэг анивчсан тасархай зураас бүхий хүрээтэй болно. Ийм хүрээ бусад хэрэгслүүдийг ашиглахад ч үүснэ. CS6 -д тухайн сонгосон хэсгийн өндөр, өргөний хэмжээг анхны цэгтэй харьцуулан хүрээний хажууд үзүүлдэг болсон.
Хэрэгслээр сонголт хийж байгаад Shift товчийг дарвал сонголт квадрат хэлбэртэй болно. Сонголт байгаа бол түүнд шинээр сонголтыг нэмэн оруулахдаа тохиргооны самбараас тохирох товчийг сонгох эсвэл Shift товчийг дарж байгаад хийнэ. Shift товчийг дарж байгаад хэд хэдэн тусдаа сонголт үүсгэх боломжтой. Alt товчийг сонголтоос хасах үйлдлийг хийхэд ашигладаг.
Энэ бүлгийн бусад хэрэгслүүдийн ажиллагаа нь дээр хэлсэнтэй ижилхэн байдаг.

- Elliptical Marquee Tool (M) - Зуйван сонголт. Хэрэгслээр зургаас эллипс хэлбэрийн сонголтыг хийнэ. Хулганы зүүн товчийг дарсан чигээрээ хулганаа зөөн зуйвангийн хэлбэрийг удирдана. Хэрэгслээр сонголт хийж байгаад Shift товчийг дарвал сонголт тойрог хэлбэртэй болно.

- Single Сolumn Marquee Tool - Нэг багана сонгох. Хэрэгслийг сонгон аваад зураг дээр зүүн даралт хийхэд бүх зургийг дайран өнгөрөх нэг цэгийн өргөнтэй багана сонгогдоно.

- Single Row Marquee Tool - Нэг мөр сонгох. Хэрэгслийг сонгон аваад зураг дээр зүүн даралт хийхэд бүх зургийг дайран өнгөрөх нэг цэгийн өндөртэй мөр сонгогдоно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1695 Төлбөртэй

Эдгээр хэрэгслүүд хүрээ үүсгэх, засварлах, зөөх ажиллагаанд зориулагдсан. Хүрээг үүсгэсний дараа түүнийг будах, өнгө эсвэл хэвээр дүүргэх, шилжүүлэх гэх мэтээр вектор обьектуудтай хийгдэг бүх ажиллагааг хийж болно.

Хүрээ үүсгэх хэрэгслүүд

Энэ хэсэг хүрээтэй ажиллах таван хэрэгслийг агуулна. 

  Нээгдсэн тоо: 2465 Бүртгүүлэх

Фотошоп дээр доорх зурагт үзүүлсэн текстийн эффектийг хэрхэн үүсгэх талаар энэ хичээлээр авч үзье. Төрөл бүрийн текст үүсгэх хэрэгцээ ихээр гардаг. Хичээлийг үзээд та өөрөө текстэд янз бүрийн эффект оруулан туршин үзээрэй. Эхлэн сурч байгаа хүмүүст хэрэгслүүдтэй ажиллах дадлага болох юм.

Үр дүн

  Нээгдсэн тоо: 2377 Төлбөртэй

Төв блок.

Сайтын цэс, үе хийхээсээ өмнө бид эхлээд төвийн блокийг хийж эхлэе. Дизайныг арай чөлөөтэй байлгах үүднээс цэсний үе болон толгой хэсгийн хооронд 50 px зайг үлдээе. Цэсийг агуулах үеийн өндөр 35 px байх тул төвийн блок сайтын дээд хязгаараас 385 px зайнаас эхлэнэ. Иймд 350 ба 385 px дээр хоёр хэвтээ чиглүүлэгчийг нэмэн байрлуулъя. Төвийн блок 365 px өндөртэй байх учраас бид 650 px түвшинд бас нэгэн чиглүүлэгчийг байршуулна. Чиглүүлэгчдийг үүсгэе. Үүний тулд Move Tool (V) хэрэгслийг аваад ажлын хэсгийг дээр байрлах чиглүүлэгчийн шугамаас чирэлт хийн зохих түвшинд шугамыг байрлуулж өгнө.

  Нээгдсэн тоо: 3237 Бүртгүүлэх

Сонгох хэрэгслүүдийг хэрхэн ашиглах жишээ. Энэ хичээлээр бид Photoshop-д өргөн ашиглагддаг тэгш өнцөгт хэсгийг сонгох (Rectangular Marquee) хэрэгслийн хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Хэрэгсэл нь тэгш өнцөгт болон квадрат хэлбэртэй хэсгийг сонгох ба зурахад зориулагсан гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой.

Тэгш өнцөгт сонголтыг хийх

Доорх зургийг харна уу

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 575

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 250