Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 6

Текстийн блок

Сайтын дизайн хийх ажлаа үргэлжлүүлэхийн өмнө төв блокийн хоёр хэсгийг заагласан тусгаарлагч үүсгэж өгөх хэрэгтэй. Тусгаарлагчаар бид 1 px өргөнтэй босоо шугамыг ашиглах болно. Үүний тулд

  • Single Column Marquee Tool (M) хэрэгслийг аваад 800 px түвшинд босоо шугам үүсгэнэ.
  • Wrapper бүлэгт шинэ үе нэмээд түүнийг Separator гэж нэрлэе.
  • Foreground өнгийг хар болгоод Alt + Backspace товчийг даран тусгаарлагчийг будан өгнө
  • Ctrl + D товчийг даран сонголтыг болиулна
  • Separator үеийн Opacity параметрийг 30% болгоно
  • Rectangle Marquee Tool (M) хэрэгслийг аваад тусгаарлагчийн илүү хэсгийг сонгон аваад Delete товчийг даран арилган өгнө. Тусгаарлагчийг слайдшоу хэсгийн өндөртэй тэнцүү байхаар үлдээнэ.

Ажиллагааг хийхэд чиглүүлэгчид саад болж байвал Ctrl + H даран харагдахгүй болгож болно. Чиглүүлэгчийг буцаан харагдуулахын тулд Ctrl + H дахин дарна.

Текст

Одоо бид текстээ бичих хэрэгтэй. Текстийг бичихдээ Type Tool (T) хэрэгслийг Myriad Pro Regular, 24px, Smooth, #6eb9cc параметртэй ашиглана. Энэ фонтыг сайтын гарчигийн анхдагч болгоно.

  • Message бүлгийг сонгоод шинэ үе үүсгээд title гэж нэрлэнэ
  • Type Tool (T) хэрэгслийг аваад параметрийг заан өгөөд We build great websites! гэсэн үгийг бичнэ. Энд би зохиогчийн ашигласан текстүүдийг шууд ашигласан болно. Та хүсвэл өөрийн текстийг оруулан өгч болно. Элдэв төрлийн текст зохиоход бас хугацаа хэрэгтэй.
  • Текстээ хэвтээ 400 px босоо 815 px чиглүүлэгчдийн огтлолцолд шахан байршуулна.

Цааш гарчигийн доод талд ердийн текст байрлуулна. Зохиогч энэ хэсэгт сайтын дизайныг алдагдуулахгүй богино хэмжээний ойлгомжтой, уншигдах текст байхыг зөвөлсөн байгаа. Текстийг Arial Regular, 12px, Line-spacing 20px, #4d4d4d парметрээр бинэ. Текстээ хэвтээ 451 px хавьд буюу зүүн талын зургийн хар хөх хэсгийн дээд хилтэй зэрэгцүүлэн бичээрэй.

  • Message бүлгийг сонгоод шинэ үе үүсгээд message гэж нэрлэнэ
  • Type Tool (T) хэрэгслийг аваад параметрийг заан өгөөд тесктээ бичнэ. Энд би lipsum сайтаас текст аваад тавьсан. Хүсвэл өөрийн текстийг оруулан өгч болно.
  • 451 px хавьд шинэ чиглүүлэгч нэмээд текстийн блокоо байрлуулна.

Зурагт үзүүлсэн улаан хүрээтэй товчийг даран Character самбарыг гаргаад параметрийн мөрөнд байхгүй параметрүүдийг тохируулан өгөөрэй.
Текстийн блокийн доорх холбоо хэсэгт бид утасны дугаар, хаягийн мэдээллийг оруулъя. Холбоо хэсэг нь бүлэг дотроо бас нэгэн логик хэсэг үүсгэж байгаа тул Message бүлэг дотор Contact Info гэсэн бүлгийг нэмэн өгье. Энэ хэсгийн текстүүдийг Arial Regular, 12px, Line-spacing Auto, #4d4d4d парметрээр бичнэ.
Утасны дугаараас эхэлье.

  • Message бүлэг дотор Contact Info бүлгийг үүсгээд. Contact Info бүлгийг сонгоно.
  • Custom Shape Tool (U) хэрэгслийг аваад #7d7d7d өнгөөр 600 px чиглүүлэгчийг голлуулан Shift товчийг дарж байгаад утасны аппаратын зургийг зурна. Үеийг phone гэж нэрлэнэ.
  • Type Tool (T) хэрэгслийг аваад Arial фонтоор утасны дугаарыг бичин өгнө.

Хаягийн хэсэг

  • Custom Shape Tool (U) хэрэгслийг аваад #7d7d7d өнгөөр 600 px чиглүүлэгчийг голлуулан Shift товчийг дарж байгаад дугтуйны  зургийг зурна. Үеийг address гэж нэрлэнэ.
  • Type Tool (T) хэрэгслийг аваад Arial фонтоор хаягийг бичин өгнө.

Бид текстийн блокийг хийж дууслаа. Дараагийн хичээлээр цэсний хэсгийг хийх болно. Хичээл бүрийн материалыг сайн ойлгон үр дүнд хүртлээ давтан хийгээрэй.

Хүндрэлтэй зүйл гарвал хэрэгслүүдийг хэрхэн ашиглах, фотошоп дээр ажиллах дадлагын хичээлүүдийг сайтын фотошоп хэсгээс үзэхийг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3236 Бүртгүүлэх

Сонгох хэрэгслүүдийг хэрхэн ашиглах жишээ. Энэ хичээлээр бид Photoshop-д өргөн ашиглагддаг тэгш өнцөгт хэсгийг сонгох (Rectangular Marquee) хэрэгслийн хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Хэрэгсэл нь тэгш өнцөгт болон квадрат хэлбэртэй хэсгийг сонгох ба зурахад зориулагсан гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой.

Тэгш өнцөгт сонголтыг хийх

Доорх зургийг харна уу

  Нээгдсэн тоо: 2680 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдээр бид сайтын төлөвийн мөр болон толгойн хэсгийг хийсэн ба энэ хичээлд агуулга хэсгийг үүсгэх болно. Сайтын төлөвийн мөр Status Bar харин толгой хэсэг Header бүлэгт байрлаж байгаа. Манай сайтын дизайны PSD файл доорх хэлбэртэй болоод байгаа билээ.

Энэ хичээлээр бид сайтын агуулга хэсгийг хийх болно.

  Нээгдсэн тоо: 5114 Төлбөртэй

Adobe Photoshop -ийн хэрэгслүүдийн дараагийн хэсэг бол геометрийн дүрсүүдийг үүсгэх хэрэгслүүд юм. Энд ажиллагааны хувьд их төстэй төрөл бүрийн дүрс үүсгэх зургаан хэрэгсэл байдаг.

  Нээгдсэн тоо: 6832 Нийтийн

Өмнөх хичээлээр бид программын интерфейсийн бүтцийг авч үзсэн. Ямарч программтай ажиллана гэдэг бол түүний таньдаг файлуудыг үүсгэх, засварлах, хадгалах ажиллагаанууд байдаг. Тэгэхлээр энэ хичээлээр бид Photoshop -ын файлыг үүсгэх, хадгалах, нээх ажиллагаануудыг сурах болно. За ингээд хичээлдээ оръё. Программаа ачааллаад ажлын дэлгэцийг нээнэ.

Шинэ файл үүсгэх

Эхлээд бид шинэ файл үүсгэе. Үүний тулд File -> New , (Ctrl + N) гэж орно.Энэ бичлэгийг жаахан тайлбарлая. File цэсийг сонгоход нээгдэх дэд цэсээс New -г сонгохыг зааж байгаа тухайг өмнө нь тохирсон билээ. Цаашид ийм бичлэгийг тогтмол ашиглах болно гэдгийг анхаараарай. Диалогийн New цонх нээгдэнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 368

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 460

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 717

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249